Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга, нийслэлийн Цагдаагийн газрын дарга Д.Батжаргал нар "Хамтын ажиллагааны санамж бичиг"-т гарын үсэг зурлаа. Санамж бичигт гадаадын аялагч, жуулчдын аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх, гарсан зөрчил гомдлыг шуурхай шийдвэрлэх, мэдээлэл, судалгаа солилцох, аялагч, жуулчид, иргэд, аж ахуйн нэгжүүдэд хууль тогтоомж сурталчлах, сургалт семинар зохион байгуулах ажлууд тусгагджээ