Түрээсгүй талбайд хичээлийн хэрэгсэл худалдаалж байна
Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан хичээлийн хэрэгслийн өргөтгөсөн худалдаа нийслэлийн 6 дүүрэгт 8 сарын 22-оос эхлэн гарч байгаа. Нийтдээ 20 байршлын 2430 цэгийн 171056 м2 талбайд худалдаа үйлчилгээ зохион байгуулж байна. 
2013 -оны 8 -р сарын 28
1011
ДЭЛГЭРЭНГҮЙ
Он гарсаар 45,4 мянган иргэнийг түр болон байнгын ажлын байраар хангажээ
Улаанбаатар хотод 738,0 мянган хөдөлмөрийн насны иргэн байгаагаас 382,8 мянган эдийн засгийн идэвхитэй,140,0 мянган суралцагсад, 20,5 мянган хөдөлмөрийн чадваргүй, 107,9 мянган ажил эрхлээгүй иргэд байгаа гэсэн судалгаа гарчээ. Эдгээр ажил эрхлээгүй иргэдийг шалтгаанаар нь авч үзвэл 38,2 хувь нь хүүхэд асардаг, 24 хувь нь гэрийн ажилтай, 24 хувь нь тухайн жил цэргээс халагдсан, 5,1 хувь нь ажил эрхлэх хүсэлтгүй иргэд эзэлж байна.
2013 -оны 8 -р сарын 28
972
ДЭЛГЭРЭНГҮЙ
Борооны тогтоол усыг соруулах ажил үргэлжилж байна
Бороо үргэлжлэн орж байгаа энэ өдрүүдэд зам дээр их хэмжээний ус тогтож явган зорчигч болон автомашин замын хөдөлгөөнд оролцоход онцгой хүндрэл учирч байна. Тиймээс Нийслэлийн Хот тохижилтын газраас борооны тогтоол усыг соруулах ажлыг өглөөний 08 цагаас эхлэн өргөн бүрэлдэхүүнтэй зохион байгуулж байна.
2013 -оны 8 -р сарын 28
1452
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зөвшөөрөлгүй баригдаж буй барилгуудын талаар олон нийт, банк санхүүгийн байгууллагад зарлана
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 08 сарын 26-ны өдөр боллоо. Энэ удаагийн хуралдаанаар нийслэлийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй барьж буй барилга байгууламжид хийсэн хяналт шалгалт, нийслэлийн ногоон бүстэй холбоотойгоор хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай, Нийслэлийн өдрийг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ
2013 -оны 8 -р сарын 27
1147
ДЭЛГЭРЭНГҮЙ
Газар доорх сүлжээ скайнердах иж бүрдэл багажтай боллоо
Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн 2013 оны 8 сарын 26-ны өдрийн ээлжит хуралдаанаар “Нийслэлийн Орон сууцны Фонд бүрдүүлэх журам”-ын төсөл, Газар дээрх болон доорх шугам сүлжээ, барилга байгууламжийн байршил, хэмжээг тодорхойлох иж бүрдэл багаж хэрэгслийн тухай хэлэлцсэн юм. “Нийслэлийн Орон сууцны Фонд бүрдүүлэх журам”-ын төслийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Н.Нацагдорж танилцууллаа
2013 -оны 8 -р сарын 27
1026
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн 76 хороонд иргэдийн оролцоотой газрын зураглал хийж эхэллээ
Нийслэлийн хороодын амьдрах орчны зураглалыг иргэдийн оролцоотой хийх сургалтыг  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Азийн сангаас хамтран зохион байгууллаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон Захирагчийн ажлын алба, Азийн сан, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын мэргэжилтнүүд, Захирагчийн гэр хороолол дахь 10 ажлын албаны дарга, 76 хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч, зохион байгуулагч, нийгмийн ажилтнууд сургалтанд оролцлоо
2013 -оны 8 -р сарын 27
1590
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хорооныхоо зураглалыг хэсгийн ахлагч нар гаргаж байна
Нийслэлийн хороодын амьдрах орчны зураглалыг иргэдийн оролцоотой гаргах ажлыг  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Азийн сантай хамтран зохион байгуулж байгаа билээ.  Энэ ажлын хүрээнд газарзүйн мэдээллийн системийн зураглал хийх техникийн багийн бүрэлдэхүүнийг багтаасан  сургалт зохион байгуулсан
2013 -оны 8 -р сарын 27
1817
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын захиргааны шинэ барилгыг барих компанид батламж гардууллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын  Захирагч Э.Бат-Үүл Халла группын Ерөнхийлөгч Жон Мүн Воныг хүлээн авч уулзлаа. Нийслэлийн хүн ам өдрөөс өдөрт хурдацтай өсөж байгаа энэ үед төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх асуудал чухал байдаг. Тиймээс хотын удирдлагуудын  зүгээс иргэдэд төрийн үйлчилгээг хүндрэлгүй түргэн шуурхай хүргэх үүднээс  “Хотын захиргааны  шинэ цогцолбор”-ыг СХД-ийн 6-р хороо буюу Ханын материал орчимд барихаар шав тавьсан билээ
2013 -оны 8 -р сарын 27
1461
ДЭЛГЭРЭНГҮЙ
Юнь Ань мужтай аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллана
БНХАУ-ын Юнь Ань мужийн Куминь хотын Ард түмний гадаадтай найрсгаар харилцах нийгэмлэгийн дэд дарга Чэн Юуньчуан тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилж байна. Төлөөлөгчдийг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Ц.Энхцэнгэл хүлээн авч уулзлаа
2013 -оны 8 -р сарын 27
1073
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бүгд Найрамдах Казакстан Улсын элчин сайдын яамны барилгын газрыг хот шийдвэрлэнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Бүгд Найрамдах Казакстан Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Каллибек Ибрагимович Кобландиныг хүлээн авч уулзлаа. Монгол улс БНКУ-тай олон жилийн хамтын ажиллагаатай бөгөөд тэр дундаа Улаанбаатар хот Астана хоттой сайн хөршийн харилцаатай ажиллаж ирсэн юм
2013 -оны 8 -р сарын 27
950
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотод таксины 3 зогсоол ашиглалтад орлоо
2013 онд Улаанбаатар хотын хэмжээнд 12 байршилд таксины зогсоол байгуулахаар төлөвлөжээ. Зогсоолуудын зураг төсөв боловсруулах ажлыгнийслэлийн Авто замын газар хийж, бэлэн болгосон бөгөөд “Улаанбаатар Зам Засвар арчлалт” компани хариуцан гүйцэтгэж байна.
2013 -оны 8 -р сарын 27
1144
ДЭЛГЭРЭНГҮЙ
8 сарын 26-ны өдрийн дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл
Замын хөдөлгөөний удирдлагын төвд 08 сарын 26-ны өдөр  гэрлэн дохионы 114, хурд хэтрүүлсэн 492 зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу
2013 -оны 8 -р сарын 27
1259
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гранд Плазагийн уулзварыг нээлээ
Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө зорчих хэсгээ нээхээр төлөвлөсөн 8 замаас 2 замын хөдөлгөөнийг өнгөрөгч амралтын өдрүүдэд бүрэн нээлээ. Сөүлийн гудамжинд Гранд Плазагийн уулзвар, Хүчит шонхороос Хувьсгалчдын гудамж хүрэх 1.7 км авто зам буюу Далан давхраас баруун тийш шинээр тавих замын зорчих хэсгийг нээж, тээврийн хэрэгслийг саадгүй нэвтрүүлж эхэллээ.
2013 -оны 8 -р сарын 27
1159
ДЭЛГЭРЭНГҮЙ
Барилга хот байгуулалтын чиглэлээр оюутан залуусыг сургана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр АНУ-ын Коларода мужийн Денвер хот дахь Монголын улсын өргөмжит консул Жэймс Вагнерландер болон бусад албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Улаанбаатар Денвер хотууд 2001 оноос ах дүүгийн харилцаатай болсон. Уулзалтаар хоёр хотын цаашдын харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар харилцан ярилцаж санал бодлоо солилцлоо
2013 -оны 8 -р сарын 26
1195
ДЭЛГЭРЭНГҮЙ
Р.Хайдав: Хан-Уулын гэмтсэн насосыг шинэчилж дууссан
Улаанбаатар хотын дулааны төв шугамд 2013 оны зун хийгдэх нягтын шахалт, засварын  ажил болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар  хийх ажлууд нь батлагдсан графикийн дагуу 2013 оны 5 дугаар сараас эхэлсэн бөгөөд энэ сарын 30 гэхэд дуусах ёстой. Засварын ажлын явцын талаар “Улаанбаатар Дулааны сүлжээ”хк захирал Р.ХАЙДАВААС тодрууллаа
2013 -оны 8 -р сарын 26
1228
ДЭЛГЭРЭНГҮЙ
Амталгаат өдөрлөгт Улаанбаатар хотын шилдэг ресторанууд оролцоно
Улаанбаатар хотод “Taste of UB" өдөрлөг Үндэсний Соёл амралтын хүрээлэнд 2013 оны 8-р сарын 31, 9-р сарын 1-ний өдрүүдэд болно. Олон улсын жишиг бүхий энэхүү амталгааний өдөрлөгт хүрэлцэн ирж, Улаанбаатар хотын шилдэг 50-70 ресторан, бэйкери болон төрөл бүрийн хүнс болон хоолны газруудын хамгийн шилдэг нэрийн хоолнуудыг нэг дор амтлах боломж нийслэлийн иргэдэд тохиож байна
2013 -оны 8 -р сарын 26
1181
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зах, худалдааны төвүүдийн мөрдөх журмыг яаралтай боловсруулна
Нийслэлийн Удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо. Шуурхай зөвлөгөөнөөр Нарантуул ОУХТ-ийн хүнсний захад 08 сарын 23-ны өдөргарсан томоохон гал түймрийн тухай, хичээлийн шинэ жилийн бэлтгэл, өвлийн бэлтгэл ажлын талаар зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.
2013 -оны 8 -р сарын 26
1342
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нарантуул худалдааны төв өнөөдөр ажиллахгүй
Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх Нарантуул худалдааны төвд үүссэн нөхцөл байдлын улмаас Нийслэлийн Засаг дарга Захирамж гаргаж  холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах, шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх эрх, үүрэг бүхий ажлын хэсэг байгуулсан юм. Ажлын хэсгийг Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа даргалж  гишүүдээр   НЗДТГ, нийслэлийн цагдаагийн газар, онцгой байдлын газар,  мэргэжлийн хяналтын газрын холбогдох албан тушаалтнууд ажиллаж байна.
2013 -оны 8 -р сарын 24
575
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шуурхай арга хэмжээ авах ажлын хэсэг байгуулагдлаа
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарантуул” олон улсын худалдааны төвд үүссэн нөхцөл байдлын улмаас Нийслэлийн онцгой комисс шуурхай хуралдаан зарлаж,  Баасан гарагийн 12:00 цагт хуралдлаа. Хуралдаанаар “Нарантуул” худалдааны төвд гарсан галыг унтраахаар газар дээр нь ажилласан албан тушаалтнууд мэдээлэл хийлээ. 
2013 -оны 8 -р сарын 23
1091
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй
Хичээлийн шинэ жилтэй холбоотойгоор  нийслэлийн  замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Улаанбаатар хотын шалган бүртгэх товчоодоор дамжин хот руу орж ирэх машины тоо ердийн үеэс 4 дахин нэмэгджээ.  Тиймээс замын хөдөлгөөний ачааллыг бууруулах талаар нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу маргаашнаас эхлэн тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн оронгийн тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулах юм
2013 -оны 8 -р сарын 23
1347
ДЭЛГЭРЭНГҮЙ