Нийслэлийн шилдэг татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжүүд шалгарлаа
Жил бүрийн 5-р сард улс орон даяар “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг  зохион байгуулдаг. 15 дахь жилдээ зохион байгуулж байгаа энэхүү өдрийг энэ жил “Татвар төлөгч танд баярлалаа” уриан дор тэмдэглэж байгаа юм. Энэхүү өдөртэй холбоотойгоор  Монгол орны эдийн засагт эрчимтэй хөгжлийг авчирч, бүрэн эрхэт улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, ард түмний соёл боловсрол, ахмад үеийнхний халамж, иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээг санхүүгийн найдвартай эх үүсвэрээр хангахад оруулсан хувь нэмрийг үнэлэн 2013 оны шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг шалгарууллаа
2014 -оны 5 -р сарын 15
1240
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хэрэглэгчдэд үйлчлэх төвийг танилцууллаа
Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газар болон салбар компаниуд Ус сувгийг удирдах газрын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт хийхтэй холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нэгдсэн уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тарифын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга М.Мөнхтулга, Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн менежер Б.Өнөрцэцэг, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ний дарга С.Төмөрхүү, “Улаанбаатар дулаан түгээх сүлжээ” ТӨХК-ний дарга Р.Хайдав нар илтгэл тавьсан.
2014 -оны 5 -р сарын 15
1189
ДЭЛГЭРЭНГҮЙ
Жесси Берка 14 хоногийн хугацаатай дадлага хийж байна
Улаанбаатар хотын гудамж,  тодруулбал 25-р эмийн сангийн орчимд зам талбай цэвэрлэж байгаа Америк бүсгүй Жесси Берка нь Америкийн “Bates” коллежид биологи, орчны судалгааны чиглэлээр суралцдаг юм. Америкийн их дээд сургууль, коллежийн оюутнуудын хамрагддаг “World learning” хөтөлбөрийн хүрээнд оюутнууд Ази номхон далай, Латин Америк, Европын 60 гаруй оронд гурван сарын хугацаанд амьдарч, хэл соёл, зан заншил, ахуй амьдралтай танилцах боломжтойгоос гадна өөрийн суралцаж байгаа чиглэлийн хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж болдог байна.
2014 -оны 5 -р сарын 14
535
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүүхэд тээвэрлэх автобус стандарттай боллоо
Нийслэлийн Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн А/97 тоот захирамжаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг нэгдсэн журмаар тээвэрлэх, хяналт тавихыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон юм. Тиймээс Нийслэлийн Тээврийн газраас санаачилан Зам, тээврийн яам, Механик инженерийн сургууль, Замын цагдаагийн газартай хамтран хүүхдийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан автобусаар тав тухтай, аюул, осолгүй тээвэрлэх шаардлагыг тогтоох зорилгоор “Хүүхэд тээвэрлэх автобус, Автобус ба үйлчилгээнд тавих шаардлага” стандартыг боловсруулж батлуулжээ. Энэхүү стандарт нь 9 бүлэг, 89 заалттай.
2014 -оны 5 -р сарын 14
970
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн өмчит Их сургуультай болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр  МУИС-ийн Улаанбаатар сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус сургууль нь 1992 онд технологийн сургууль нэртэйгээр байгуулагдаж 1995 онд Шинжлэх ухаан боловсролын сайд болон нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал, захирамжаар Улаанбаатар хотын Их сургууль болон өргөжсөн байна. Харин 2010 оны Засгийн газрын тогтоолоор Улаанбаатарын их сургуулийг МУИС-ийн харьяанд нэгтгэжээ. Энэ нь нь тус сургуулийн үйл ажиллагааг доголдуулахад хүргэсэн төдийгүй МУИС-ийн Улаанбаатар сургууль хэмээн өөрчлөгджээ.
2014 -оны 5 -р сарын 14
1411
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төмөр замын эмнэлгийн уулзварыг нээлээ
Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Шүүхийн гудамжны 1 км авто замыг шинэчилж байгаа юм. Энэхүү ажлыг “Монгол Сата интернэшнл” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд замын ажлын хүрээнд зам сэтлэн, борооны ус зайлуулах шугамын холболт хийхээр П.Жасрайн нэрэмжит гудамж буюу Төмөр замын эмнэлгийн уулзварыг  2014 оны 5 дугаар сарын 10-ны 23:00 цагт хаасан юм. 
2014 -оны 5 -р сарын 12
953
ДЭЛГЭРЭНГҮЙ
ЦАХИЛГААН ШУГАМ ТОНОГЛОЛД ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙХ ХУВААРЬ
Цахилгаан шугам тоноглолд засвар хийх гэж байгаатай холбогдуулан тавдугаар сард  дараахь хуваарийн дагуу түр хугацаагаар цахилгааны хязгаарлалт хийж байна. Цахилгаан эрчим хүчээр түр таслах хэрэглэгчдийг оршин буй газраар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ХК-д бүртгэгдсэн утсаар холбогдож ААН, байгууллагуудад мэдээлнэ
2014 -оны 5 -р сарын 12
1863
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн 15 байршилд ус зайлуулах шугам барина
Энэ онд Улаанбаатар хотод 15  байршилд гадаргуун ус зайлуулах шугам барих юм. Тодруулбал , Баянзүрх дүүрэг, 13-р хорооллын  21-р байр орчим, Чингэлтэй дүүргийн  5, 6-р хорооны нутаг дэвсгэр орчим, мөн дүүргийн  1-р хороо, Жуулчны гудамж, Гутлын 22-р дэлгүүр, Жигжиджавын гудамж орчим, Баянгол дүүргийн 3-р хороо, Төмөр замын ЗЦТ, “Ган зам” зочид буудал орчим, Амгалан-Ботаникийн тролейбусны эцсийн буудлаас Улиастайн гүүр хүртэлх 
2014 -оны 5 -р сарын 12
1053
ДЭЛГЭРЭНГҮЙ
Авто зам дээр тогтсон 700 м3 усыг соруулжээ
2014 оны 05 сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод орсон их  хэмжээний цас хайлж, явган зорчигч болон жолооч нарт хүндрэл үүсгээд байсан юм.  Тиймээс  Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас бохир ус соруулах таван машин, хоёр насос, 25 хүний бүрэлдэхүүнтэй бригад ажиллаж 
2014 -оны 5 -р сарын 12
1783
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хог боловcруулах үйлдвэр энэ сард үүдээ нээнэ
Өнөөдрийн байдлаар нийслэлд хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр “ТЧМ ХХК, “Сан оргиу” ХХК ажиллаж байна.  Харин энэ сарын сүүлээр БНСУ-ын KOICA-гийн үйлдвэр ашиглалтанд орох  юм . Энэ үйлдвэр ашиглалтад орсноор төвлөрсөн хогийн цэгт ирсэн хог хаягдлыг үйлдвэрийн талбайд хүлээн авч ангилан ялгаж, преслэн дахин боловсруулах  боломжтой болно. Гялгар уут ч дахин боловсруултад орж түүхий эд болон ашиглана. 
2014 -оны 5 -р сарын 9
1221
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлд 25 байршилд тээврийн хэрэгслийн татвар хураах цэг ажиллаж байна
Нийслэлийн хэмжээнд автотээрийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажил үргэлжилж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан Татвар хураалтын Төв комисс хуралдаж,  тээврийн хэрэгслийн татвар, төлбөр хураалтын явцын мэдээллийг танилцууллаа.
 
Нийслэлийн хэмжээнд автотээрийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураалтын явц эхний 4 сарын байдлаар 83,3 хувьтай, агаарын бохирдлын төлбөрийн бүрдүүлэлт 87,4 хувьтай, авто зам ашигласны төлбөр 84,3 хувьтай байгаа юм байна.
2014 -оны 5 -р сарын 9
2059
ДЭЛГЭРЭНГҮЙ
Энхтайваны өргөн чөлөөний автобусны 4 буудлыг шилжүүлнэ
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор зарим автобусны буудлыг шилжүүлэхээр "Улаанбаатар хотын авто замын хэт  ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг"-ээс шийдвэрлэсэн.
2014 -оны 5 -р сарын 8
1220
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хувьсгалчдын гудамжны замын ажилтай холбоотойгоор нийтийн тээврийн зарим чиглэлд өөрчлөлт орно
Хувьсгалчдын гудамж буюу Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажил эхэлсэнтэй холбогдуулан  5 дугаар сарын 09-ний 22:00 цагаас эхлэн 6 дугаар сарын 09-нийг дуустал Зурагтын шинэ эцсийн буудлаас цааш 2 км замын хөдөлгөөнийг хаахаар болсон. Энэ хугацаанд Баянхошууны уулзвараас хотын төв рүү зорчих урсгалыг нэг чигийн  хөдөлгөөнтэй болгож, сөрөг урсгалын хөдөлгөөнийг Зурагтын шинэ эцсийн буудлаас шороон замаар Баянхошуу чиглэлд зохицуулж явуулах юм.
2014 -оны 5 -р сарын 8
1237
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн нутаг дэвсгэрт цацрагийн аюулгүй байдлыг хангах хөтөлбөр боловсруулна
Нийслэлийн Засаг дарга “Ажлын хэсэг байгуулах тухай” А/367 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу  Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх, хүн амын эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Нийслэлийн нутаг дэвсгэрт цацрагийн аюулгүй байдлыг хангах хөтөлбөр”-ийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийн даргаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер
2014 -оны 5 -р сарын 8
1041
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хороолол дундах замуудыг чөлөөлж байгалийн чулуугаар автозам хийхээр төлөвлөж байна
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах, хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх зорилгоор орон сууцны хороолол дундах замуудын саадыг чөлөөлж шинээр байгалийн чулуугаар автозам хийхээр төлөвлөж байна.  Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 663.1 км авто зам ашиглагдаж байгаагаас 24.0 хувь нь хотын гол гудамж, зам, 33.6 хувь нь туслах гудамж, зам, 42.4хувийг орон сууцны хорооллын гудамж, зам эзэлж байна.
2014 -оны 5 -р сарын 8
1108
ДЭЛГЭРЭНГҮЙ
Энхтайваны өргөн чөлөөнөөс Ард-Аюушийн өргөн чөлөөний хооронд 25 000 мод тарьжээ
Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлээс хаврын тохижилтын ажил эхэлж буйтай холбоотойгоор 2014 оны 05 сарын 04- 05-ны хооронд Гандангаас  Саппорогийн уулзвар, Амарсанаа,гудамжнаас "Од "кино театр хүртэлх  явган хүний замын нуух цэвэрлэж Энхтайваны өргөн чөлөөнөөс Ард-Аюушийн өргөн чөлөөний хооронд 25000 ш мод, 8000 м урт шар хуас, хайлаас тарилаа. 
2014 -оны 5 -р сарын 7
1013
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хорооны цогцолбор барилгын ажлыг иргэд дэмжиж байна
Нийслэлийн Засаг даргын 2010 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 63 тоот захирамжаар Баянгол дүүргийн 13-р хорооны цогцолбор барих зориулалтаар тус хорооны орон сууцны 1 дүгээр байрны зүүн талд 0,018 га газрыг олгожээ. Одоогоор хорооны цогцолбор барих ажил эхэлсэн боловч тус хорооны зарим иргэд хорооны барилга нэрээр хэн нэгэн эрх мэдэлтэн  өөр зориулалтаар барилга барих гэж байна гэсэн ташаа мэдээлэлтэй байгаа учраас эсэргүүцэн зөрчил үүсгээд байгаа юм.
2014 -оны 5 -р сарын 7
1083
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тээврийн хэрэгслийн татвар хураалт үргэлжилж байна
Нийслэлийн Засаг даргын захирамжаар, нийслэлийн төсвийг бүрдүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх төрлийн автотээврийн болон өөрөө явагч хэрэгслээс албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний хооронд зохион байгуулж байна.  Нийслэлийн хэмжээнд үзлэгт татварт хамрагдвал зохих 430,223 тээврийн хэрэгсэл, механизм байгаагаас 2014 оны 03 сарын 20-ны өдрөөс хойш 40 хоногийн хугацаанд  үзлэгт орсон 44,708 тээврийн хэрэгсэл байгааг Нийслэлийн Татварын газраас мэдээллээ.
2014 -оны 5 -р сарын 7
2658
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төмөр замын эмнэлгийн уулзварыг амралтын өдрүүдээр хаана
Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Шүүхийн гудамжны 1 км авто замын шинэчлэлтийн ажлыг “Монгол Сата интернэшнл” ХХК гүйцэтгэж байна. Уг ажлын хүрээнд П. Жасрайн гудамж буюу Төмөр замын эмнэлгийн уулзварыг 2014 оны 5 дугаар сарын 10-ны 08:00 цагаас эхлэн хааж, зам сэтлэх
2014 -оны 5 -р сарын 7
2308
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тасганы овооноос МҮОНТВ рүү өгсдөг уулзварт явган зорчигчийн замыг гүйцээн тавих үүрэг өглөө
Хувьсгалчдын гудамж буюу Тасганы овооны уулзвараас, МҮОНТВ хүртлэх 2,52 км  замыг 2007 онд өргөтгөн шинэчилж нийт 14 метр өргөнтэй, 4 урсгалтай болгосон байна.  Замын ажлын гүйцэтгэгчээр “ Мон Агаар” ХХК шалгарч 2007 оны 12 сард ашиглалтад өгчээ.  Энэхүү зам нь гэрэлтүүлэг, 2 талаараа 2,25 см өргөнтэй явган зорчигчийн замтай байхаар төлөвлөгдсөн боловч газар чөлөөлөлтийн ажлыг бүрэн хийж чадаагүйгээс зарим хэсэгт явган зорчигчийн замыг дутуу орхин Улсын комисст хүлээлгэн өгсөн байна.
2014 -оны 5 -р сарын 7
1355
ДЭЛГЭРЭНГҮЙ