3,4 дүгээр хорооллын автобусны буудлыг иж бүрэн тохижууллаа
Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу Улаанбаатар хотын сул шороон хөрс бүхий гудамж талбайг зүлэгжүүлэх, усан оргилуур, гэрэлтүүлэг, амрах орчин бүхий талбай бий болгох, явган зорчигчийн нүхэн гарц, гүүрэн гарц, дугуйн, гүйлтийн зам барьж байгуулах зорилгоор Улаанбаатар хотын нарны замаас хойшхи Их тойруу доторх 68 гудамж талбайг хамруулан 318 га талбайд тохижилт, бүтээн байгуулалт хийхээр болсон билээ
2013 -оны 10 -р сарын 31
1209
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэрэл дохионы зөрчил 52 хувиар буурчээ
Замын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах, зам тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор  “Замын хөдөлгөөний хяналтын төхөөрөмжөөр илрүүлсэн зөрчилд хариуцлага тооцох журам”-ыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор баталж, 8-р сарын 1-нээс  мөрдөж эхэлсэн
2013 -оны 10 -р сарын 30
903
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянгол дүүрэг хамгийн их нягтралтай
Хэнтийн нурууны урд үзүүр болох Баянзүрх, Богд хан, Сонгино хайрхан, Чингэлтэй хайрхан уулсаар зүүн, урд, баруун, хойд талаараа хүрээлэгдсэн Улаанбаатар хот  Туул, Сэлбэ голуудын бэлчир хөндийд нийт 4,704.4 м.кв нутаг дэвсгэртэй
2013 -оны 10 -р сарын 30
1287
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хангарьд"одонгоор шагналаа
Нийслэлийн 374 жилийн ойг  тохиолдуулан Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засгийн зорилтыг амжилттай хэрэгжүүлэн, Төр захиргааны ажлыг боловсронгуй болгох, ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсан УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, “MCS” группын ерөнхийлөгч Ж.Од, “Экспресс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Чинбат нарыг нийслэлийн дээд шагнал “Хангарьд” одонгоор, “Улаанбаатар БҮК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Мирзоев Рустам Гашимович, Солонгосын “Койка” байгууллагын төслийн удирдагч Ү Ён Соб нарыг “Нийслэлийн Тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа
2013 -оны 10 -р сарын 30
1087
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шар хантаазтан 18 хос хуримлалаа
Нийслэлийн 374 жилийн ойн өдрөөр хамгийн их баярласан хүмүүс бол “Шар хантаазтан”-ууд байлаа. Энэ өдөр зам талбайн үйлчлэгч, жолооч, ачигч нийт 100 ажилтанд “Сүү” ХХК, Баянзүрх дүүргийн ТҮК-ийн 25 ажилтанд “Стимо” ХХК нэрийн бүтээгдэхүүнээ бэлэглэжээ
2013 -оны 10 -р сарын 30
1605
ДЭЛГЭРЭНГҮЙ
ТҮК-ийн шилдэг 18 ажилтан Хонконг, Сингапур улсад аялахаар боллоо
Нийслэлийн өдрийг тохиолдуулан нийслэлийн Засг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Боловсролын газартай хамтран Шилдэг багш, Тохижилт үйлчилгээний ажилтныг шалгаруулан, шагнах үйл ажиллагааг зохион байгууллаа. Нийслэлийн Засаг дарга шагнал гардуулах үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Өнөөдөр нийслэлийнхээ тохижолт, цэвэр цэмцгэр байдлын төлөө өглөөнөөс орой болтол хичээнгүйлэн зүтгэдэг Тохижолт үйлчилгээний ажилтан, нийслэлийнхээ ирээдүйн эздийн төлөө ажилладаг ЕБС-ийн багш нараа шагнаж, урамшуулах гэж байгаадаа их таатай байна. Нийслэлийн өдөр гэдэг хэн нэгэн дарга нарын баяр биш. Энэ бол Улаанбаатар хотынхоо хөгжил, бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулж байгаа манай эгэл жирийн иргэдийн баяр юм шүү. Та бүхэнд нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлээд сайн сайхныг хүсье” гэж онцлон хэллээ. 
2013 -оны 10 -р сарын 29
322
ДЭЛГЭРЭНГҮЙ
МЭНДЧИЛГЭЭ
Та бүхэндээ Нийслэлийн 374 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
Бид нийслэлийнхээ өдрийг иргэдийнхээ дунд, тэднийхээ хүсэл эрмэлзлийг илэрхийлсэн, амжилт бүтээлээ цугтаа тэвэрч, аз жаргалын өрхийг татсан, иргэдийн оролцоонд тулгуурласан олон үйл ажиллагааг зохион байгуулахын зэрэгцээ хийсэн ажлаа дүгнэх, хийх ажлаа төлөвлөх, алдаа оноогоо хэлэлцэх өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн

2013 -оны 10 -р сарын 29
504
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Шар хантаазтан"-ууд Хонконг, Сингапурт аялна
Нийслэлийн өдрийг тохиолдуулан нийслэлийн Засг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Боловсролын газартай хамтран Шилдэг багш, Тохижилт үйлчилгээний ажилтныг шалгаруулан, шагнах үйл ажиллагааг зохион байгууллаа
2013 -оны 10 -р сарын 29
1157
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гоё хоттой болохын тулд бид ч гэсэн хичээх болно
“Нийслэлийн 374 жилийн ой”-н өдрийг тохиолдуулан Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Сүхбаатар дүүргийн Ерөнхий боловсролын  1-р дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Чингэлтэй дүүргийн 23-р сургуулийн ахлах ангийн сурагчдад“Улаанбаатар хотын түүх ба хотын соёл” сэдвээр хичээл заалаа.
2013 -оны 10 -р сарын 29
1015
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалтын эзэд өнөөдөр тодорно
Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжилд шинэ жишиг авчирч, дэлхийн стандартад хүрсэн шилдэг бүтээн байгуулалтад “НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД ШАГНАЛ” –ыг энэ жилээс эхлэн,  нийслэлийн өдрөөр олгохоор болсон. Энэ жил нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагналд 4 төрлөөр 21 бүтээн байгуулалт нэр дэвшиж байна
2013 -оны 10 -р сарын 29
1119
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Маамуу нааш ир”-ийн эзэн Нийслэлийн Хүндэт иргэн боллоо
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин,  хөгжмийн зохиолч, нэрт хормейстр  Дагвын Лувсаншаравын Монголын ард иргэд, тэр дундаа нийслэлийн иргэдийг соён гэгээрүүлэх их үйлс,  Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалтад оруулсан хувь нэмрийг нь үнэлж  НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 123 дугаар  тогтоолоор  ниислэлийн 14 дэх  “Хүндэт иргэн” –ээр өргөмжиллөө
2013 -оны 10 -р сарын 29
1168
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хямдралтай худалдаа дүүрэг бүрт эхэллээ
Нийслэлийн Засаг даргын санаачлагаар “Нийслэлийн өдөр”-ийг тохиолдуулан зарласан “Урамтай урамшуулал, хэмнэлттэй хямдрал” баярын худалдаа эхэллээ.  Хямдралтай худалдаанд 50 гаруй аж ахуйн нэгж оролцож байгаа бөгөөд Хан-Уул дүүрэгт Яармаг худалдааны төв, Сүхбаатар дүүрэгт 15-р хорооны талбай, Сонгинохайрхан дүүрэгт  Ханын материал, Дүүхээ төвийн талбай, Баянгол дүүрэгт Энэбишийн гудамж, Чингэлтэй дүүрэгт “Нарантуул-2” худалдааны төв талбай, Баянзүрх дүүрэгт Жуковын талбай болон Их эзэн Чингисийн талбайд болж байна
2013 -оны 10 -р сарын 29
1070
ДЭЛГЭРЭНГҮЙ
Их зохиолч Д.Нацагдоржийг нийслэлийнхээ хойморт заллаа
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2013 оны9-рсарын 4-ний өдрийн 103 дугаар тогтоолын дагуу Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч Дашдоржийн Нацагдоржийн хөшөөг нүүлгэн шилжүүлж, Монгол-Туркийн цэцэрлэгт хүрээлэнд байрлууллаа. Хөшөөг шинэ байршилд нь  залах ёслолын ажиллагаанд нийслэлийн Удирдлагууд, Монголын утга, уран зохиолын салбарын төлөөлөл, ахмад уран бүтээлчид, иргэд оролцлоо
2013 -оны 10 -р сарын 29
1106
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүллээ
Нийслэлийн 374 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл болон нийслэлийн удирдлагууд, “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, Сүлдэт хуур цэнгүүллээ. 1639 онд өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол улсын нийслэлийн  үүслийг тавьсан түүхтэй
2013 -оны 10 -р сарын 29
1081
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хорооныхоо мэдээллийг цахим хуудаснаас аваарай
Нийслэлийн Засаг даргын  “Мэдээллийн ил тод байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/606 тоот захирамжаар нийслэлийн Төр захиргааны байгууллагуудыг иргэдэд нээлттэй ажиллаж, гаргасан шийдвэр, тогтоол, захирамж, төсвийн зарцуулалт, гадаад, дотоод зардлын тайланг албан ёсны цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлэх үүрэг өгсөн
2013 -оны 10 -р сарын 29
575
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийнхээ тугийг мандууллаа
Жил бүр  нийслэлийн ойн өдрөөр  “Нийслэлийн туг”-ийг  мандуулдаг уламжлалтай. Нийслэлийн 374 ой тохиож буй энэ өдөр,  морин цагт Их эзэн Чингис хааны талбайд “Монгол Улсын Төрийн дуулал”-ыг эгшиглүүлж,  “Нийслэлийн туг”-ийг мандууллаа
2013 -оны 10 -р сарын 29
1304
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүүхдүүдийн “Хүсэл мөрөөдлийн хайрцаг-ийг нийслэлийн удирдлагууд хүлээн авлаа
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Дагвын Лувсаншаравын нэрэмжит “Хүүхдийн найрал дууны наадам”-ыг нийслэлийн Засаг даргын ивээл дор жил бүр зохион байгуулдаг. Наадмын эхний шатанд  дүүрэг бүрээс шалгарсан шилдгүүдээс тэргүүн байранд Чингэлтэй дүүргийн 5-р сургуулийн найрал дууны хамтлаг, 2 дугаар байранд Баянзүрх дүүргийн 84-р сургууль, 3 дугаар байранд Чингэлтэй дүүргийн 39-р сургуулийн найрал дууны хамтлаг шалгарсан юм
2013 -оны 10 -р сарын 29
1233
ДЭЛГЭРЭНГҮЙ
“НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД ШАГНАЛ” –ын эзэд тодорлоо
Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжилд шинэ жишиг авчирсан, дэлхийн стандартад хүрсэн шилдэг бүтээн байгуулалтад  олгох “НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД ШАГНАЛ”-ын эзэд тодорч, хаш чулуун суурь бүхий “Хангарьд” цом гардан авлаа.  Энэ жилээс эхлэн,  нийслэлийн өдрөөр олгохоор болсон “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”-д  4 төрлөөр 21 бүтээн байгуулалт нэр дэвшсэн юм
2013 -оны 10 -р сарын 29
1394
ДЭЛГЭРЭНГҮЙ
Оюутнууд 406 автобус угаажээ
Нийслэлийн 374 жилийн ойг угтан нийслэлийн Тээврийн газар, нийслэлийн Хөдөлмөрийн газартай хамтран “Их хотын соёл – Их цэвэрлэгээний өдөр”-ийг зохион байгууллаа. Цэвэрлэгээнд  МУБИС-ийн 181 оюутан оролцож, том оврын 406 автобусыг цэвэрлэж, нийслэлийн иргэдийн ая тухтай зорчих нөхцлийг бүрдүүлэх зорилгоор энэ өдрийг үр бүтээлтэй өнгөрүүллээ
2013 -оны 10 -р сарын 28
1286
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шувуу, Био комбинатынхан машины тоосонд дарагддаг цаг ард хоцорлоо
Биокамбинат, Шувуун фабрикийн иргэдийн хүсэлтээр Нисэхийн товчооноос Шувуун Фабрик хүртэлх 9 метр өргөнтөй 22,5 км урт авто замын өргөтгөлийн суурь хучилт дуусч, өнөөдөр албан ёсоор нээлээ. Нээлтийн ажиллагаанд УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын Зам тээвэр дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр болон албаны бусад хүмүүс, иргэдийн төлөөлөл оролцлоо
2013 -оны 10 -р сарын 28
1409
ДЭЛГЭРЭНГҮЙ