Нийслэлийн Иргэдийн спортын II наадам боллоо
Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/333 дугаар захирамжаар Нийслэлийн Иргэдийн спортын II наадам спорт явган аялал, гэр бүлийн гишүүдийн, ширээний шагай, хийн дасгал, олс таталт, волейбол, сагсан бөмбөг гэсэн 7 төрлөөр, хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн 5 үе шаттай боллоо. Энэхүү наадам нь Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас дэвшүүлсэн “Биеийн тамир, спортыг айл өрх, иргэн бүрт” зорилтын хүрээнд “Өдөр тутмын биеийн тамир–Өнөөгийн нийслэлчүүдийн өнгө төрх” гэсэн уриан дор болсон юм
2013 -оны 11 -р сарын 18
846
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шинээр тусгай зөвшөөрөл олгохыг түр хугацаанд зогсоох тухай санал асуулга явуулж байна
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 600  гаруй аж ахуйн нэгж архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйчлэх тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Өөрөөр хэлбэл нийслэлийн 300 гаруй хүн тутамд архи зардаг дэлгүүр байна  гэсэн үг юм. Тиймээс архины нөлөөллийг бууруулж, архи худалдаалдаг цэгийг багасгах зорилгоор “Архины хяналтын тухай хууль”-ийг УИХ-аар хэлэлцэхээр болоод байгаа билээ
2013 -оны 11 -р сарын 18
2118
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хот жуулчдад зориулсан аппликэйшнтэй боллоо
Улаанбаатар хотод зочилж буй дотоод гадаадын жуулчдад зориулан Нийслэлийн Аялал жуучлалын газраас нийслэлийн үзмэр, үзвэр, үйлчилгээний газрууд болон хэрэгцээт бүх төрлийн мэдээллийг нэг дороос авах боломжтой ухаалаг гар утасны iOS болон Android үйлдлийн системд зориулсан аппликэйшнийг гаргалаа
2013 -оны 11 -р сарын 18
1366
ДЭЛГЭРЭНГҮЙ
9 дүүрэгт хүүхдийн түргэний тэрэг авч өгөхөөр болж төсвөө тодотголоо
НИТХ-ын ээлжит бус 4-р хуралдаан 2013 оны 11 сарын 14-нд боллоо. Хуралдаанаар нийслэлийн 2013 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. НИТХ-ын хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцуулсан юм
2013 -оны 11 -р сарын 15
1210
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зарим барааны үнэ буурчээ
Нийслэлийн төвийн 6 дүүрэгт байрладаг 10 хүнсний зах, худалдааны төвд хийсэн 32 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэхүүний үнийн 2013 оны 11-р сарын 2-р долоо хоногийн ажиглалтаар өмнөх долоо хоногоос 16 нэрийн барааны үнэ тогтвортой, 7 нэрийн барааны үнэ буурсан, 9 нэрийн барааны үнэ өсчээ.  Энэ долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6756 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7811 төгрөгийн үнэтэй байна
2013 -оны 11 -р сарын 15
923
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дүрэм зөрчсөн жолооч нарын 64 хувь нь торгуулиа төлжээ
Авто замаар зорчигчдын цаг хугацааг хэмнэн, аюулгүй байдлыг хангах зорилгоор замын хөдөлгөөний дүрмийг баримтлуулан 2013 оны 8 сарын 1-ний өдрөөс эхлэн Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хяналтын камераар илэрсэн зөрчилд хариуцлага тооцох ажлыг эхлүүлсэн билээ
2013 -оны 11 -р сарын 15
1024
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гадаадад амьдарч байгаа иргэд газар өмчлөх боломжтой болно
Гадаадад  байгаа Монгол Улсын иргэн газар өмчилж авах нөхцөл бүрджээ. Энэ талаар Нийслэлийн өмчийн харицааны газрын Газар өмчлөл, өмчийн менежментийн хэлтсийн дарга Б.Загдсамбараас тодрууллаа
2013 -оны 11 -р сарын 15
1405
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хороо бүрт тулгамдаж буй асуудлыг ирэх оны төсөвт тусгахаар төлөвлөж байна
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 11 сарын 15-ны өдөр өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хуралдаж, “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлгийн дүнгийн тухай асуудлыг хэлэлцлээ. Уг асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцуулсан юм
2013 -оны 11 -р сарын 15
1521
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын захиргаа цахилгаан автомашин туршилтаар хэрэглэнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Япон Улсын Мишибүши Моторс компанийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Мицибүши Моторс компанийн менежер Кейсүки Накажима “Юуны өмнө бидний хүсэлтийг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлье
2013 -оны 11 -р сарын 14
3347
ДЭЛГЭРЭНГҮЙ
Санал асуулга өнөөдрийг дуустал үргэлжилнэ
Нийслэлийн иргэдээс зам засварын ажил дууссан, хүйтний улирлал эхлэж байгаатай холбогдуулан дугаарын хязгаарлалтыг зогсоох тухай саналыг НЗДТГ-т  удаа дараа ирүүлж байгаа юм. Тиймээс Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс хүйтний улиралд дугаарын хязгаарлалтыг цуцлахаар хэлэлцэн, өчигдрөөс /11.13/ эхлэн иргэдээс санал авч эхэлсэн
2013 -оны 11 -р сарын 14
1559
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатарт үйлдвэрлэв-2013” үзэсгэлэн худалдаа болно
Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг дэмжих, тэдний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах зорилгоор “Улаанбаатарт үйлдвэрлэв ”2013 үзэсгэлэн худалдааг зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн худалдаа 11 сарын 29-нөөс 12 сарын 01-ний өдрүүдэд "МИШЭЭЛ ЭКСПО" төвийн үзэсгэлэнгийн танхимд болох бөгөөд үзэсгэлэнд Улаанбаатар хотын шилмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэгч шилдэг 130 гаруй үйлдвэр эрхлэгч, аж ахуй нэгжүүд оролцоно
2013 -оны 11 -р сарын 14
1189
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сүхбаатар дүүргийн 15-р хорооны иргэд цэцэрлэг бариулах санал гаргалаа
Нийслэлийн өрх бүрээс Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, тохижилтод санал авахаар “Иргэний оролцтоотой төсөв-2014” хэлэлцүүлгийг нийслэлийн Засаг даргын  А/984 дугаар захирамжаар 2013 оны 11 сарын 5-наас 15-ны хооронд зохион байгуулж байгаа билээ
2013 -оны 11 -р сарын 13
1536
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дугаарын хязгаарлалтгүй болох талаар санал авч эхэллээ
Нийслэлийн иргэдээс зам засварын ажил дууссан, хүйтний улирлал эхлэж байгаатай холбогдуулан дугаарын хязгаарлалтыг зогсоох тухай саналыг НЗДТГ-т  удаа дараа ирүүлж байгаа юм. Тиймээс Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажлын хэсгээс хүйтний улиралд дугаарын хязгаарлалтыг цуцлахаар хэлэлцэн, иргэдээс санал авч эхэллээ
2013 -оны 11 -р сарын 13
124624
ДЭЛГЭРЭНГҮЙ
Аж ахуйн нэгж байгууллагууд орчны 50 метр хүртэлх зам, талбайгаа цэвэрлэх үүрэгтэй
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 61 дүгээр тогтоолоор Иргэн, Аж ахуйн нэгж байгууллагуудыг эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайд ногоон байгууламж хийх, арчилгаа цэвэрлэгээг хариуцах, өвлийн улиралд байнгын хүн томилж цас, мөсийг тухай бүрд нь арилган, хальтиргаа гулгаа үүсгэлгүйгээр, иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг үүрэг болгосон
2013 -оны 11 -р сарын 13
1133
ДЭЛГЭРЭНГҮЙ
00 цагаас эхлэн цас хайлуулах бодис цацжээ
Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл”-ийн Баруун, Зүүн бүсийн ажилчид Энх тайваны өргөн чөлөө, Их тойруу, Бага тойруу, Нарны зам, Нарны гүүр, Энхтайваны гүүр зэрэг маршрутад таван портер, гурван камаз машинаар  шөнийн 00 цагаас эхлэн, 22 тонн давс,  шөнийн 03-05 цагийн хооронд Баянзүрхийн товчоо руу нэг портер 1,5 тонн давс цацаад байна.
2013 -оны 11 -р сарын 13
1200
ДЭЛГЭРЭНГҮЙ
БЗД-ийн 4-р хорооны иргэдийн 50,3 хувь нь гэрэлтүүлэг нэмэгдүүлэх чиглэлээр саналаа өгчээ
Нийслэлийн Засаг даргын А/984 тоот захирамжийн дагуу “Иргэний оролцоотой төсөв-2014” кампанит ажлыг хороо бүрт зохион байгуулж байна.  2013 оны 11 сарын 12-нд нийслэлийн 46 хороонд шууд хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт НИТХ-ын Төлөөлөгчид, нийслэлийн удирдлагууд болон Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид оролцож иргэдийн саналыг нэгтгэж байгаа юм
2013 -оны 11 -р сарын 13
968
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дүүргүүд саналаа нэгтгэж байна
Нийслэлийн Засаг даргын “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэг зохион байгуулах тухай  А/984 тоот захирамжийн дагуу нийслэлийн 152 хороогоор дамжуулан нийслэлийн ирэх оны төсвийн төсөлд 318,000 өрхөөс санал авсан. Нийгэм, дэд бүтэц, нийтийн үйлчилгээ, тохижилт, аюулгүй байдал гэсэн 5 чиглэлээр тухайн хорооны иргэдээс хамгийн олон санал авсан бүтээн байгуулалтыг жагсаан 11 сарын 11, 12-ны өдрүүдэд хороо бүрт хэлэлцүүлэг өрнүүлсэн юм
2013 -оны 11 -р сарын 13
1108
ДЭЛГЭРЭНГҮЙ
11 сарын 12-ны өдрийн дүрэм зөрчсөн жолооч нарын мэдээлэл
Замын хөдөлгөөний удирдлагын төвд 11 сарын 12-ны өдөр  гэрлэн дохионы 150, хурд хэтрүүлсэн 106 зөрчил бүртгэгдсэн байна. Тиймээс жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмээ биелүүлэн соёлтой оролцоно уу
2013 -оны 11 -р сарын 13
28568
ДЭЛГЭРЭНГҮЙ
Чингэлтэй дүүргийн 9-р хорооны иргэд саналаа нэгтгэлээ
Нийслэлийн Засаг даргын “Иргэний оролцоотой төсөв-2014” хэлэлцүүлэг зохион байгуулах тухай  А/984 тоот захирамжийн дагуу нийслэлийн 152 хороогоор дамжуулан нийслэлийн ирэх оны төсвийн төсөлд 318,000 өрхөөс санал авсан. Нийгэм, дэд бүтэц, нийтийн үйлчилгээ, тохижилт, аюулгүй байдал гэсэн 5 чиглэлээр тухайн хорооны иргэдээс хамгийн олон санал авсан бүтээн байгуулалтыг жагсаан хороо бүрт хэлэлцүүлэг өрнүүлж байна
2013 -оны 11 -р сарын 12
997
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дугаарын хязгаарлалтгүй болох талаар нийслэлийн иргэдээс санал авна
НИТХ-аас 2012 оны 8 дугаар сарын 22-нд “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх, иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулах боломжийг нэмэгдүүлэх” зарим арга хэмжээний тухай 2/08 дугаар тогтоолыг баталсан юм
2013 -оны 11 -р сарын 12
1431
ДЭЛГЭРЭНГҮЙ