Жолооч таны төлөх албан татварын хэмжээ
Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн төсвийг бүрдүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор нийслэл Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураах ажлыг 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 2 үе шаттай зохион байгуулж эхлээд байна. Татвар, төлбөр хураах ажил 5 дугаар сарын 31-нд дуусах бол, албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг барагдуулах, хариуцлага тооцох эрчимжүүлсэн хяналтын үзлэг, шалгалтыг 2014 оны 06 дугаар сарын 10-наас эхлэн 06 дугаар сарын 24-ныг хүртэл зохион байгуулна.
2014 -оны 5 -р сарын 19
1745
ДЭЛГЭРЭНГҮЙ
Яармаг чиглэлийн замын нэг урсгалыг энэ сарын 18-наас түр хугацаанд хаана
Яармагийн гүүр-Нисэх, Нисэхийн товчоо, Сонсголонгийн уулзвараас Яармагийн товчоо чиглэлийн 13.7 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил 2012 оноос хэрэгжиж байгаа юм. Тус зам барилгын ажлын хүрээнд Нүхт цогцолбор руу салдаг уулзвараас Сонсголонгийн ууулзвар хүртэлх 3 км авто замын хойд урсгалыг 2014 оны 05 дугаар сарын 18-наас 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хааж, замын хөдөлгөөнийг урд урсгалаар сөрөг хөдөлгөөнтэй зохион байгуулахаар боллоо.  
2014 -оны 5 -р сарын 16
964
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд явах Railbus ирлээ
Нийслэлийн Засаг даргын санаачилгаар хотын захиргаа “Улаанбаатар төмөр зам” Хувь Нийлүүлсэн Нийгэмлэгтэй хамтран Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч буй төмөр замыг чөлөөт цагаар нь хүн тээвэрт ашиглах, зориулалт бүхий RAILBUS-ыг Амгалан-Толгойтын чиглэлд 6-р сарын 6-наас эхлэн үйлчилгээнд оруулахаар харилцан тохирцолсон юм. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлчүүд ОХУ-ын “Трансмаш холдинг” компаний  РА-2 маркийн хоёр ширхэг “Railbus”-ийг хүлээн авлаа.
2014 -оны 5 -р сарын 16
1623
ДЭЛГЭРЭНГҮЙ
Амралтын өдрүүдэд хаалттай байх замууд
Энэ амралтын өдрүүдэд Энхтайваны өргөн чөлөөнд МУБИС-ийн уулзвараас зүүн тийш Багшийн хөгжил төвийн зүүн талын эргэлт хүртэлх туслах зам, Залуучуудын өргөн чөлөөнд Тэнгис кино театрын замын хойд урсгал,  Дарь-Эхийн уулзварын замуудыг түр хугацаанд хаахаар боллоо. МУБИС-ийн уулзвараас зүүн тийш Багшийн хөгжил төвийн зүүн талын эргэлт хүртэлх туслах замыг 2014 оны 05 дугаар сарын 16-ны 22:00 цагаас 06 дугаар сарын 15 хүртэл 1 сарын хугацаатай хааж, дулааны шугам солино. Харин Тэнгис кино театрын зүүн урд талд борооны ус зайлуулах шугам солих тул замын хойд урсгалыг 2014 оны 05 дугаар сарын 17-ны 22:00 цагаас 05 дугаар сарын 18-ны 09:00 цаг хүртэл хаах юм.
2014 -оны 5 -р сарын 16
1332
ДЭЛГЭРЭНГҮЙ
АСА циркийн өргөтгөлд тээврийн хэрэгслийн татвар хураах нэг цэгийн үйлчилгээ нээгдлээ
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн  албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашиглсаны төлбөр хураах ажил 5 дугаар сарын 31-нд дуусна. Тээврийн хэрэгслийн татвар, төлбөр хураах ажлыг иргэдэд аль болох чирэгдэлгүй хүргэх зорилгоор дүүрэг бүрт нэг цэгийн үйлчилгээ ажиллуулж байгаа бөгөөд нийслэлийн хэмжээнд 25 байршилд нэг цэгээр үйлчилгээ үзүүлж байна. 
2014 -оны 5 -р сарын 16
1178
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гар урлал, бэлэг дурсгалын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв хамтран “Гар урлал ба борлуулалтын менежмент” сургалтыг зохион байгууллаа. Гар урлалын бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, бэлэг дурсгалын үйлдвэрлэл эрхэлдэг байгууллага болон иргэдийг аялал жуулчлалын үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах, аялал жуулчлалын салбараас иргэд шууд ашиг хүртэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор бүтээгдэхүүний чанар, дизайн, хаяг, шошго, тайлбар, түүхий эд, сав баглаа боодлыг жуулчдын хэрэгцээнд нийцүүлэх, сайжруулах чиглэлээр сургалтууд явагдаж, 
2014 -оны 5 -р сарын 16
1386
ДЭЛГЭРЭНГҮЙ
ЗАРИМ ГҮҮРИЙГ ТҮР ХААЖ ТУРШИЛТ ХИЙНЭ
Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/81 дүгээр захирамжаар батлагдсан нийслэл хотын гол болон туслах гудамж, замуудын техник ашиглалтын түвшин тогтоох, паспортжуулах ажлын хүрээнд 4 гүүрийн техник ашиглалтын ажлын судалгаа, туршилт хийж байна. Гүүрийн хөдөлгөөнийг бүтэн хааж, динамик ба статик туршилт явуулах тул  2014 оны 05 дугаар сарын 18-ны 04:00-05:00 цагийн хооронд Толгойтын замд Нарангийн голын гүүрийг хаах юм. Тодруулбал, 107 дугаар дунд сургуулийн зүүн урд талын гүүрийг ням гарагт 1 цагийн турш хааж туршилт хийнэ.
2014 -оны 5 -р сарын 16
1166
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хог тээвэрлэлтийн үйл ажиллагаанд төрийн бус байгууллагууд хяналт тавьж эхэлжээ
Нийслэлийн дүүргүүдийн ил задгай хог хаягдлыг багасгах зорилгоор төрийн бус байгууллагууд хог хаягдлын тээвэрлэлтэд хяналт тавьж эхэллээ. Хяналтыг “Хотын хөгжлийг дэмжих Шинэ тосгон холбоо”, “Бид судлаачид” ТББ хариуцан ажиллаж байгаа юм байна. Тус холбоодоос нийслэлийн төвийн зургаан дүүргийн хог хаягдлын тээвэрлэлтэд  4-р сард хяналт хийж, дүнгээ Захиарагчийн ажлын албанд танилцуулжээ. Мөн хяналтын байгууллагууд хог үүссэн газруудын талаарх мэдээллийг дүүрэг хороодын ажил хариуцсан мэргэжилтнүүдэд баримтжуулан өгч, ачсан эсэхэд эргэн хяналт тавьжээ. 
2014 -оны 5 -р сарын 15
909
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн шилдэг татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжүүд шалгарлаа
Жил бүрийн 5-р сард улс орон даяар “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг  зохион байгуулдаг. 15 дахь жилдээ зохион байгуулж байгаа энэхүү өдрийг энэ жил “Татвар төлөгч танд баярлалаа” уриан дор тэмдэглэж байгаа юм. Энэхүү өдөртэй холбоотойгоор  Монгол орны эдийн засагт эрчимтэй хөгжлийг авчирч, бүрэн эрхэт улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, ард түмний соёл боловсрол, ахмад үеийнхний халамж, иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээг санхүүгийн найдвартай эх үүсвэрээр хангахад оруулсан хувь нэмрийг үнэлэн 2013 оны шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг шалгарууллаа
2014 -оны 5 -р сарын 15
1164
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хэрэглэгчдэд үйлчлэх төвийг танилцууллаа
Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газар болон салбар компаниуд Ус сувгийг удирдах газрын бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт хийхтэй холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нэгдсэн уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тарифын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга М.Мөнхтулга, Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн менежер Б.Өнөрцэцэг, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ний дарга С.Төмөрхүү, “Улаанбаатар дулаан түгээх сүлжээ” ТӨХК-ний дарга Р.Хайдав нар илтгэл тавьсан.
2014 -оны 5 -р сарын 15
1111
ДЭЛГЭРЭНГҮЙ
Жесси Берка 14 хоногийн хугацаатай дадлага хийж байна
Улаанбаатар хотын гудамж,  тодруулбал 25-р эмийн сангийн орчимд зам талбай цэвэрлэж байгаа Америк бүсгүй Жесси Берка нь Америкийн “Bates” коллежид биологи, орчны судалгааны чиглэлээр суралцдаг юм. Америкийн их дээд сургууль, коллежийн оюутнуудын хамрагддаг “World learning” хөтөлбөрийн хүрээнд оюутнууд Ази номхон далай, Латин Америк, Европын 60 гаруй оронд гурван сарын хугацаанд амьдарч, хэл соёл, зан заншил, ахуй амьдралтай танилцах боломжтойгоос гадна өөрийн суралцаж байгаа чиглэлийн хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийж болдог байна.
2014 -оны 5 -р сарын 14
473
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хүүхэд тээвэрлэх автобус стандарттай боллоо
Нийслэлийн Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн А/97 тоот захирамжаар Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг нэгдсэн журмаар тээвэрлэх, хяналт тавихыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон юм. Тиймээс Нийслэлийн Тээврийн газраас санаачилан Зам, тээврийн яам, Механик инженерийн сургууль, Замын цагдаагийн газартай хамтран хүүхдийг тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан автобусаар тав тухтай, аюул, осолгүй тээвэрлэх шаардлагыг тогтоох зорилгоор “Хүүхэд тээвэрлэх автобус, Автобус ба үйлчилгээнд тавих шаардлага” стандартыг боловсруулж батлуулжээ. Энэхүү стандарт нь 9 бүлэг, 89 заалттай.
2014 -оны 5 -р сарын 14
902
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн өмчит Их сургуультай болно
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр  МУИС-ийн Улаанбаатар сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус сургууль нь 1992 онд технологийн сургууль нэртэйгээр байгуулагдаж 1995 онд Шинжлэх ухаан боловсролын сайд болон нийслэлийн Засаг даргын хамтарсан тушаал, захирамжаар Улаанбаатар хотын Их сургууль болон өргөжсөн байна. Харин 2010 оны Засгийн газрын тогтоолоор Улаанбаатарын их сургуулийг МУИС-ийн харьяанд нэгтгэжээ. Энэ нь нь тус сургуулийн үйл ажиллагааг доголдуулахад хүргэсэн төдийгүй МУИС-ийн Улаанбаатар сургууль хэмээн өөрчлөгджээ.
2014 -оны 5 -р сарын 14
1341
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төмөр замын эмнэлгийн уулзварыг нээлээ
Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Шүүхийн гудамжны 1 км авто замыг шинэчилж байгаа юм. Энэхүү ажлыг “Монгол Сата интернэшнл” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд замын ажлын хүрээнд зам сэтлэн, борооны ус зайлуулах шугамын холболт хийхээр П.Жасрайн нэрэмжит гудамж буюу Төмөр замын эмнэлгийн уулзварыг  2014 оны 5 дугаар сарын 10-ны 23:00 цагт хаасан юм. 
2014 -оны 5 -р сарын 12
884
ДЭЛГЭРЭНГҮЙ
ЦАХИЛГААН ШУГАМ ТОНОГЛОЛД ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙХ ХУВААРЬ
Цахилгаан шугам тоноглолд засвар хийх гэж байгаатай холбогдуулан тавдугаар сард  дараахь хуваарийн дагуу түр хугацаагаар цахилгааны хязгаарлалт хийж байна. Цахилгаан эрчим хүчээр түр таслах хэрэглэгчдийг оршин буй газраар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ХК-д бүртгэгдсэн утсаар холбогдож ААН, байгууллагуудад мэдээлнэ
2014 -оны 5 -р сарын 12
1787
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн 15 байршилд ус зайлуулах шугам барина
Энэ онд Улаанбаатар хотод 15  байршилд гадаргуун ус зайлуулах шугам барих юм. Тодруулбал , Баянзүрх дүүрэг, 13-р хорооллын  21-р байр орчим, Чингэлтэй дүүргийн  5, 6-р хорооны нутаг дэвсгэр орчим, мөн дүүргийн  1-р хороо, Жуулчны гудамж, Гутлын 22-р дэлгүүр, Жигжиджавын гудамж орчим, Баянгол дүүргийн 3-р хороо, Төмөр замын ЗЦТ, “Ган зам” зочид буудал орчим, Амгалан-Ботаникийн тролейбусны эцсийн буудлаас Улиастайн гүүр хүртэлх 
2014 -оны 5 -р сарын 12
988
ДЭЛГЭРЭНГҮЙ
Авто зам дээр тогтсон 700 м3 усыг соруулжээ
2014 оны 05 сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод орсон их  хэмжээний цас хайлж, явган зорчигч болон жолооч нарт хүндрэл үүсгээд байсан юм.  Тиймээс  Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас бохир ус соруулах таван машин, хоёр насос, 25 хүний бүрэлдэхүүнтэй бригад ажиллаж 
2014 -оны 5 -р сарын 12
1683
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хог боловcруулах үйлдвэр энэ сард үүдээ нээнэ
Өнөөдрийн байдлаар нийслэлд хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр “ТЧМ ХХК, “Сан оргиу” ХХК ажиллаж байна.  Харин энэ сарын сүүлээр БНСУ-ын KOICA-гийн үйлдвэр ашиглалтанд орох  юм . Энэ үйлдвэр ашиглалтад орсноор төвлөрсөн хогийн цэгт ирсэн хог хаягдлыг үйлдвэрийн талбайд хүлээн авч ангилан ялгаж, преслэн дахин боловсруулах  боломжтой болно. Гялгар уут ч дахин боловсруултад орж түүхий эд болон ашиглана. 
2014 -оны 5 -р сарын 9
1165
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлд 25 байршилд тээврийн хэрэгслийн татвар хураах цэг ажиллаж байна
Нийслэлийн хэмжээнд автотээрийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажил үргэлжилж байна. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан Татвар хураалтын Төв комисс хуралдаж,  тээврийн хэрэгслийн татвар, төлбөр хураалтын явцын мэдээллийг танилцууллаа.
 
Нийслэлийн хэмжээнд автотээрийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураалтын явц эхний 4 сарын байдлаар 83,3 хувьтай, агаарын бохирдлын төлбөрийн бүрдүүлэлт 87,4 хувьтай, авто зам ашигласны төлбөр 84,3 хувьтай байгаа юм байна.
2014 -оны 5 -р сарын 9
1987
ДЭЛГЭРЭНГҮЙ
Энхтайваны өргөн чөлөөний автобусны 4 буудлыг шилжүүлнэ
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор зарим автобусны буудлыг шилжүүлэхээр "Улаанбаатар хотын авто замын хэт  ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг"-ээс шийдвэрлэсэн.
2014 -оны 5 -р сарын 8
1161
ДЭЛГЭРЭНГҮЙ