Улаанбаатар хотын гудамжийг LED гэрэлтүүлгээр чимнэ
Хотын өнгө төрхийг тодорхойлох нэгэн томоохон шалгуур бол гэрэлтүүлдэг. Тиймээс Улаанбаатар хотын гудамж талбайг орчин үеийн шинэ технологи бүхий LED гэрлээр чимэхээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, олон улсад нэр хүндтэй “PHILIPS” компани, монголын “Сентино лайтинг” ХХК-тай хамтран ажиллаж байна. PHILIPS компани бол шөнийн гэрэлтүүлгийг хамгийн өвөрмөц, шинэ шийдлээр хийдэг шилдэг компани бөгөөд Парисын Эйфлийн цамхаг, Лондонгийн гүүр зэрэг дэлхийн гайхамшиг болсон барилгуудын гэрэлтүүлгийг хийдэг дэлхийд нэр хүндтэй компани билээ
2013 -оны 6 -р сарын 21
871
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн гал унтраах ангиуд бүрэн тоноглолтой автомашинаар 100 хувь хангагдлаа
Онцгой байдлын албаны 9 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Япон улсын Засгийн газар, Жайка ОУ-ын байгууллагын буцалтгүй тусламжийн гал унтраах 22 автомашиныг манай улсад хүлээлгэн өглөө
2013 -оны 6 -р сарын 20
1098
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар-Метро төслийг амжилттай хэрэгжүүлэх талаар олон улсын хуульчидтай санал солилцлоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл өнгөрсөн Даваа гарагт олон улсад үйл ажиллагаа явуулдаг “Клайд энд Ко” хуулийн фермийн ахлах хуульч, хадагтай Илдико Гергейгтэй уулзаж, “Улаанбаатар метро”-ны бүтээн байгуулалтын ажлын хууль эрхзүйн асуудлаар хамтран ажиллах талаар санал солилцсон. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга метро төслийг хэрэгжүүлэхэд  олон улсад нэр хүндтэй, мэргэжлийн, туршлагатай хуульчдын зөвлөгөө дэмжлэг үзүүлэхийг хадагтай Илдико Гергейгээс хүссэн юм
2013 -оны 6 -р сарын 20
887
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зуслангийн бүсэд хог хаягдлын шинэ менежмент хэрэгжиж эхэллээ
Нийслэлийн зуслангийн бүсийн 20 гаруй аманд 25 мянга орчим өрх зусланд гардаг гэсэн судалгаа бий. Сүүлийн жилүүдэд нийслэлийн хүн ам өсөхийн хэрээр зусланд гарах айлуудын тоо ч огцом нэмэгдэж байгаа. Хүмүүсийн төвлөрөл нэмэгдсэнтэй холбоотойгоор зуслангийн бүс хур хогонд дарагдаж, нийслэлийнхний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж, ногоон бүс сэглэгдэх болсоор удаж байна
2013 -оны 6 -р сарын 20
945
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн гэр хороололд оршин суугч иргэдийн II чуулган өнөөдөр болно
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар, газрыг шударгаар хувьчлахын төлөө “Газар хөдөлгөөн” хамтран нийслэлийн гэр хороололд оршин суугч иргэдийн анхдугаар чуулганыг өнгөрсөн оны 5 сарын 17-ны өдөр зохион байгуулсан юм. Энэхүү чуулганыг жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд II чуулган 06 сарын 21-нд болох гэж байна
2013 -оны 6 -р сарын 20
1704
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн АН-аас ирсэн гомдлыг хуулийн дагуу цагдаагийн байгууллагад шилжүүллээ
Нийслэлийн сонгуулийн хорооны ээлжит хуралдаан боллоо. Энэ удаагийн хуралдаанаар ХУД-ийн сонгуулийн хорооны гишүүдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, нийслэлийн Сонгуулийн хорооны нягтлан бодогч, зарим гишүүдэд урамшуулал олгох, нийслэлийн Ардчилсан намын сонгуулийн штабаас ирүүлсэн гомдол болон цаг үеийн асуудлуудыг хэлэлцсэн юм. Хан-Уул дүүргийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, хорооны нарийн бичиг, 7 гишүүнийг шинээр томиллоо
2013 -оны 6 -р сарын 19
754
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын захиргааны шинэ цогцолборыг “Ханын материал”-д барина
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, нэг төвт хотоос олон төвт хот болгон хөгжүүлэх зорилгоор хотын захиргааг Баянхошуу руу нүүлгэх  шийдвэрийг Нийслэлийн удирдлагууд гаргасан юм. Энэхүү шийдвэрийн дагуу Сонгинохарйхан дүүргийн 6-р хорооны 9 га газарт хотын захиргааны шинэ цогцолборыг барихаар өнөөдөр шав тавилаа
2013 -оны 6 -р сарын 19
1675
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанхуаран, офицер чиглэлийн замыг нээлээ
Зам засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд Эскадрилийн хөшөөнөөс Улаанхуарангийн эцэс хүртэлх авто замын хучилтыг Улаанбаатар Зам засвар арчлалт компани гүйцэтгэж, замын хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ
2013 -оны 6 -р сарын 19
927
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах төсөл” үргэлжлэн хэрэгжихээр боллоо
Засгийн Газраас нийслэлийн Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын хүрээнд “Нийслэлийн агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх” төслийн 2-р үе шатыг хамтран  хэрэгжүүлэхээр боллоо
2013 -оны 6 -р сарын 19
965
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 52 байршилд 15 309 га газар өмчлүүлнэ
НИТХ-ын 05 сарын 30-ны өдрийн 10/39-р тогтоолоор гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоосон. Тогтоолын дагуу Баянзүрх, Хан-уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүрэгт нийт 15 309 га газрыг гэр бүлийн зориулалтаар иргэдэд өмчлүүлэх юм
2013 -оны 6 -р сарын 18
1601
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Сонгинохайрхан- Улаанбаатар” шинэ төвийн шав тавих ёслол болно
Улаанбаатар хотыг 2020 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу “Сонгинохайрхан-Улаанбаатар” шинэ төвийн шав тавих ёслол 2013 оны 6 -р сарын 19-ны өдрийн 11 цагт Сонгинохайрхан дүүргийн “Ханын материал”-ын комбинатын урд талд болно
2013 -оны 6 -р сарын 18
572
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сонгуулийн хэсгийн хороодод хяналтын камер суурилуулж байна
Монгол улсын Ерөнхийлөгчийн  сонгуулийн саналыг анх удаагаа автомат системээр тоолох бөгөөд нийслэлд санал авах  хэсгийн хороодын байруудыг дүрс бичлэгийн  IP камераар тоноглох юм.  Уг ажлыг нийслэлийн Сонгуулийн хороо, нийслэлийн Мэдээллийн технологийн газартай хамтран хийж байна
2013 -оны 6 -р сарын 18
922
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатар метро” төсөлд олон улсын хуульчид хамтран ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Английн “Клад энд Ко” олон улсын хуулийн байгууллагын ахлах хуульч Илдико Гергейг хүлээн авч, “Улаанбаатар метро”-ны бүтээн байгуулалтын ажлын хууль эрхзүйн тал дээр хамтран ажиллах талаар санал солилцлоо
2013 -оны 6 -р сарын 18
838
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зүүн салааны замыг өчигдөр орой хаалаа
Нийслэл хотод зам засвар өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилсээр байна. Өнөөдөр орой буюу 6 сарын 18-ны 22 цагаас Баруун, Зүүн салааны уулзвараас Зүүн салааны хуучин эцэс хүртэлх 1,6 км автозамын зорчих хэсгийг 8 хоногийн хугацаагаар хааж, хучилтыг ажил хийхээр боллоо
2013 -оны 6 -р сарын 18
831
ДЭЛГЭРЭНГҮЙ
СХД-ийн 6-р хорооны иргэд мөрөөдөл биелэхэд ойрхон байна гэлээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э. Бат-Үүлийн 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр болон УИХ-ын намрын чуулганаар батлагдсан “Улаанбаатар хотыг 2020, 2030 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн хөтөлбөр”-ийн хамгийн чухал асуудал болох гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил албан ёсоор эхлээд байгаа. 
2013 -оны 6 -р сарын 18
1737
ДЭЛГЭРЭНГҮЙ
3600 гаруй иргэн 342 тонн хог хаягдал цэвэрлэв
Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газраас өнгөрөгч амралтын өдрүүдэд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгууллаа. Цэвэрлэгээнд нутаг дэвсгэрийн 1600 гаруй аж ахуйн нэгж, байгууллага, 3600 гаруй иргэн хамрагдлаа. Мөн дүүргийн ажилгүй 500 иргэнд урамшуулал олгож, түр ажлын байраар ханган ажиллуулсан байна. Цэвэрлэгээнээс гарсан хог хаягдлыг дүүргийн 5 хог тээвэрлэгч байгууллагын 4 ковш, 38 хог тээврийн машинаар тээвэрлэж, 342 тонн хог хаягдлыг Цагаан давааны хогийн цэгт хүргэсэн байна
2013 -оны 6 -р сарын 17
1717
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хот Италийн хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Итали улсын Прато мужийн захирагч Ламберто Жестриг хүлээн авч уулзлаа. Итали улсын төлөөлөгчид “Улаанбаатар хотын хөгжил, бүтээн байгуулалт нүдэн дээр ил харагдаж байна. Тиймээс бид энэ их бүтээн байгуулалтын ажилд хамтран ажиллах хүсэлтэй байна
2013 -оны 6 -р сарын 17
1009
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зуслангийн чиглэлийн зам засварын ажил эхэллээ
Нийслэл хотод зам засвар өргөтгөл шинэчлэлийн ажил үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар Цайз зах хүртэлх 2.8 км замын өргөтгөл, шинэчлэлийн ажил 35 хувийн гүйцэтгэлтэй, замын трасст орсон 121 объект чөлөөлөхөөс үлдсэн 64 объектийг чөлөөлөх шатандаа явж байгаа бөгөөд зам засварын ажлыг “Беринг” ХХК гүйцэтгэж байна
2013 -оны 6 -р сарын 17
991
ДЭЛГЭРЭНГҮЙ
Золбин нохой, муур устгах зардлыг шинэчлэн тогтоолоо
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан 2013 оны 6 дугаар сарын 17-нд болж хуралдаанаар нийслэлийн цагдаагийн газрын нэр бүхий 3 барилгыг нийслэлийн хөрөнгийн  бүртгэлээс хасах тухай, золбин нохой, муур устгалын зардлыг шинэчлэн тогтоох тухай, зарим шашны байгууллагуудын үйл ажиллагаа явуулах хугацааг сунгах тухай зэрэг асуудлыг хэлэлцлээ. 
2013 -оны 6 -р сарын 17
1240
ДЭЛГЭРЭНГҮЙ
БЗД-ийн 8-р хороо орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил албан ёсоор эхэллээ
Нийслэл хотод гэр хорооллын дахин төлөвлөлтийн түүхэн бүтээн байгуулалт өрнөсөөр байна. Төсөл хэрэгжүүлэх компаниуд, иргэдтэй тохиролцоонд хүрч, эхний ээлжийн айлууд газраа чөлөөлснөөр Гэр хорооллын дахин төлөвлөлтийн барилгын ажил эхлэх боломжтой болж байгаа юм. Газраа чөлөөлсөн иргэдийг тохилог орон сууцанд нүүлгэн шилжүүлэх, түрээсийн байраар хангаж төлбөрийг төлөх бүхий л ажлыг төсөл хэрэгжүүлэгч компаниуд бүрэн хариуцаж байгаа бөгөөд иргэдэд ямар нэгэн хүндрэл учруулалгүйгээр шийдвэрлэсэн байна.

 
2013 -оны 6 -р сарын 17
1626
ДЭЛГЭРЭНГҮЙ