"П.Гэндэнгийн нэрэмжит музейн барилгыг албадан буулгаагүй" гэв
Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас өнөөдөр ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай барилгыг буулгаж, шинээр барилгажуулах төслийн шинэ байршлууд, сонгон шалгаруулалтын ажлын явцын талаар болон П.Гэндэнгийн нэрэмжит музейн барилгыг буулгаж, дахин барилгажуулахтай холбоотой цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хурлын эхэнд Хот байгуулалт, хөгжлийн газрын Хот дахин хөгжүүлэх хэлтсийн газар зохион байгуулагч А.Золжаргал “Улаанбаатар хотод 3.895 орчим орон сууцны барилга байдаг.
2019 -оны 10 -р сарын 9
484
ДЭЛГЭРЭНГҮЙ
“БИДНИЙ ХОТ” нийтлэл, нэвтрүүлэг, цахим контентын уралдааны шилдгүүд тодорлоо
Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын Тамгын газраас олон нийтэд их хотын соёлыг түгээх, нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд иргэний оролцоог нэмэгдүүлэх, нийгэмд эерэг хандлага түгээн дэлгэрүүлэх зорилгоор “БИДНИЙ ХОТ” сэдэвт Шилдэг нийтлэл, нэвтрүүлэг, цахим контентын уралдаан зарлаж, өнөөдөр шилдгүүдэд шагналыг нь гардууллаа. “БИДНИЙ ХОТ” уралдааныг 1 сарын хугацаанд Телевиз радиогийн, Сонин сэтгүүлийн, Сайтын, Цахим контентын төрөл гэсэн 4 төрлөөр зохион явуулсан бөгөөд нийт 34 байгууллагын 40 гаруй сэтгүүлч, уран бүтээлчид бүтээлээ ирүүллээ.
2019 -оны 10 -р сарын 9
220
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Таван толгой түлш” компанийг дотоодын цэргийн хамгаалалтад авах асуудлыг судална гэв
Сайжруулсан хатуу түлшийг үйлдвэрлэж, нийслэлийн иргэдэд нийлүүлж байгаа төрийн өмчит “Таван Толгой Түлш” ХХК үйлдвэр дээр нийслэлийн онцгой комисс хуралдлаа. Хуралдааны эхэнд нийслэлийн Онцгой комиссын орлогч дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн үүссэн нөхцөл байдлын талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцууллаа.
2019 -оны 10 -р сарын 8
112
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг НИТХ-аар хэлэлцэхийг дэмжив
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг батлах тухай асуудлыг хэлэлцэв. Танилцуулга мэдээллийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан хийлээ.
2019 -оны 10 -р сарын 8
530
ДЭЛГЭРЭНГҮЙ
Чингэлтэй дүүргийн 33 дугаар цэцэрлэг шинэ байрны нээлтээ хийлээ
Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд байрлах 33 дугаар цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж, 240 хүүхдийн хүчин чадалтай 272 хүүхэдтэй шинэ цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо. 280 хүүхдийн хүчин чадалтай, 8 бүлгийн 34 багш, ажилтантай уг цэцэрлэгийн барилгыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд он дамжин Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналт тавьж, 2.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр “Ус орчин” ХХК барьж гүйцэтгэсэн.
2019 -оны 10 -р сарын 8
73
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нүхэн гарцны “галерей”-гаас өнөөгийн Улаанбаатарын ахуйг тольдоорой
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы үүрэг болгосны дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Хүнсний 20-ын урд талын нүхэн гарцыг шинэчлэн засварласан. Нүхэн гарцын засвар, шинэчлэлийн ажлыг Төр, хувийн хэвшлийн түншлэлээр дөрөвдүгээр сарын 25-наас зургаадугаар сарын 25-ны хооронд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, “Элит констракшн” ХХК хамтран хийж гүйцэтгэж, ашиглалтад оруулсан билээ.
2019 -оны 10 -р сарын 7
153
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байрыг хувьчлах нээлттэй дуудлага худалдаанд урьж байна
Барилга нь Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “Зоос гоёл” ХХК-ийн урд байрладаг, 1997 онд ашиглалтанд орсон, төмөр бетон суурьтай, цутгамал бетон каркас, блокон дүүргэлттэй, гадна талаараа өнгөлгөөний шилэн фасадтай, төмөр бетон хучилттай, хавтгаалжин дээвэртэй, 14 давхар, барилга нь тэнхлэгээрээ 10461,5 м2, ашигтай талбай нь 5808,1 м2, зоорийн давхартаа 17 машины гаражтай, 1496 м2 эзэмшил газартай.
2019 -оны 10 -р сарын 7
166
ДЭЛГЭРЭНГҮЙ
Бодлогын яамд хоттой хамтарч ажиллахаар санамж бичиг байгууллаа
Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар өнөөдөр Лагийг үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх болон Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авах төслүүдэд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
2019 -оны 10 -р сарын 7
180
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл хуралдлаа
Нийслэлийн Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн хуралдаан аравдугаар сарын 4-ний зохион байгуулагдлаа. Хурлаар Барилга, байгууламжийн газар хөдлөлтийн тэсвэржилтийн үнэлгээ хийж, паспортжуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгах, шинээр барилгажуулах ажлын явц, "Гамшигт тэсвэртэй хотууд" төслийн хүрээнд хэрэгжсэн “Эрсдэлгүй өрх-Аюулгүй хөрш” сэдэвт аяны үр дүн, Улаанбаатар хотын газар хөдлөлтийн өнөөгийн нөхцөл байдал, Газар хөдлөлтийн гамшгийн үед түр цугларах аюулгүйн талбайг нэмэгдүүлж, шинээр томилгоожуулах боломжит байршлын талаар тус тус хэлэлцлээ.
2019 -оны 10 -р сарын 7
280
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сайжруулсан шахмал түлшинд хийсэн лабораторийн шинжилгээний хариуг мэдээллээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдэд угаарын хийнд хордсоны улмаас дөрвөн иргэн амь насаа алдаж, 10 гаруй хүн эмнэлэгт хандсан харамсалтай хэрэг гарсан. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн онцгой комисс яаралтай хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан сайжруулсан түлш хэрэглэсний улмаас угаартаж, амь насаа алдсан байж болзошгүй асуудалтай холбогдуулан тухайн хэргийн шалтгаан нөхцлийг яаралтай шалгаж тогтоох, тухайн иргэдийн хэрэглэж байсан сайжруулсан түлшний дээжээс авч мэргэжлийн лабораторид хандан өмнө үйлдвэрлэсэн, одоо үйлдвэрлэж байгаа түлштэй харьцуулсан нарийвчилсан дүн шинжилгээ хийлгэх зэрэг үүрэг даалгавар өгсөн юм.
2019 -оны 10 -р сарын 7
189
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянзүрх дүүргийн гуравдугаар хороонд байрлах 62 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо
Баянзүрх дүүргийн гуравдугаар хороонд байрлах 62 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилга ашиглалтад орлоо.
2019 -оны 10 -р сарын 7
281
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын мэдээлэл танилцууллаа
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр холбогдох байгууллагуудаас нийслэлийн өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулууны танилцуулснаар өнгөрсөн 14 хоногийн хугацаанд мэргэжлийн хяналтын байгууллагад нийт 1661 өргөдөл гомдол ирсэн байна.
2019 -оны 10 -р сарын 7
346
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнөөр нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн удирдлагууд Улаанбаатар хотын өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцуулав. Мөн нийслэлд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан мэргэжлийн байгууллагууд мэдээлэл өглөө. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын 198 ажилтан, албан хаагч амралтын өдрүүдэд 24 цагаар ажилласан байна. Ингэхдээ гэр хорооллын айлууд, тэр дундаа хордлогод өртсөн айлуудад ажиллаж, хэмжилт хийжээ.
2019 -оны 10 -р сарын 7
557
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянзүрх дүүргийн 59 дүгээр цэцэрлэг шинэ байрны нээлтээ хийлээ
Баянзүрх дүүргийн зургаадугаар хороо Оюутны хотхоны дунд 59 дүгээр цэцэрлэгийн хуучин барилгыг буулгаж, 280 хүүхдийн хүчин чадалтай 420 хүүхэдтэй шинэ цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо. 280 хүүхдийн хүчин чадалтай, 12 бүлгийн 50 багш, ажилтантай уг цэцэрлэгийн барилгыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд он дамжин Барилгын хөгжлийн төв захиалагчийн хяналт тавьж, 4.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр “Хаппи бюлдинг” ХХК барьж гүйцэтгэжээ.
2019 -оны 10 -р сарын 7
195
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сайжруулсан түлшний лабораторийн шинжилгээний нэгдсэн хариу маргааш гарна
Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр 20:00 цагт өргөтгөсөн хуралдаан боллоо.  Хуралдаанд нийслэлийн Онцгой байдлын гишүүд нийслэлийн харьяа агентлаг, газар хэлтсийн дарга нар болон төвийн зургаан дүүргийн Засаг дарга нар оролцлоо. Хохирогчдийн хэрэглэсэн гэх сайжруулсан түлшний дээжийг Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа гурван лабораторид шинжлүүлэхээр шилжүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар зөвхөн нэг лабораторийн хариу ирсэн тул үлдсэн хоёр лабораторийн хариуг ирсний дараа нэгтгэж, маргааш олон нийтэд мэдээлэхээр боллоо.
2019 -оны 10 -р сарын 7
601
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ж.Батбаясгалан: Иргэдийн хордсон шалтгааныг мэргэжлийн байгууллагууд тогтоохоор ажиллаж байна
Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүдэд угаарын хийнд хордсоны улмаас дөрвөн иргэн амь насаа алдаж, 10 гаруй хүн эмнэлэгт хандсны дагуу Нийслэлийн онцгой комисс өчигдөр орой буюу 10 дугаар сарын 5-ны 21:30 цагт шуурхай хурал зарлан хуралдаж, ажлын хэсэг байгуулсан. Тэгвэл өнөөдөр тус ажлын хэсгийн зарим гишүүд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан мэдээлэл хийлээ.
2019 -оны 10 -р сарын 6
989
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн онцгой комисс хуралдлаа
Өнгөрсөн шөнө угаарын хийнд хордсон хэд хэдэн дуудлага Хордлогын яаралтай тусламжийн төвд ирж, 16 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан боловч харамсалтай нь 4 иргэн амь насаа алдсан байна. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан Нийслэлийн онцгой комис дөнгөж сая хуралдлаа. Хуралдаанаар үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан "Таван толгой түлш" ХХК, НМХГ, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын эрх бүхий албан тушаалтнуудаас Онцгой комиссын гишүүд мэдээлэл сонсож, Нийслэлийн онцгой байдлын комиссын дарга С.Амарсайхан үүрэг чиглэл өглөө.
2019 -оны 10 -р сарын 5
2253
ДЭЛГЭРЭНГҮЙ
Баянзүрхийн шинэ гүүрний ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай байна
Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд Туул гол дээрх Баянзүрхийн гүүрийг дөрвөн эгнээ болгон өргөтгөх төслийн ажлыг эхлүүлсэн. Шинээр баригдаж буй гүүр нь Гачууртын уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3.4 км авто замд Туул гол дээгүүр байрлах бөгөөд дугуйн болон явган хүний замтайгаар хийгдэж байна.
2019 -оны 10 -р сарын 5
379
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн товч танилцуулга
Үндсэн чиглэлийн төслийг боловсруулахдаа Монгол Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичигт туссан зорилтуудыг хангах, мөн дэлхийн хотуудын хөгжлийг хэмждэг “Амьдралын чанарын индекс”-д багтдаг эрүүл мэндийн үйлчилгээний индекс, аюулгүй байдлын индекс, замын хөдөлгөөний индекс, агаарын чанарын индекс зэргийг сайжруулах тал дээр голчлон анхаарч нийт 5 бүлгийн 26 зорилтын хүрээнд 485 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.
2019 -оны 10 -р сарын 5
337
ДЭЛГЭРЭНГҮЙ