“Бөмбөгөр” худалдааны төвийн дэргэдэх гүүрэн гарцыг чимэглэлээ
Иргэдийнхээ амар амгалан, аюулгүй байдлыг хангах, их хотын өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас “Бөмбөгөр” худалдааны төвийн дэргэдэх гүүрэн гарцыг өнгөрсөн амралтын өдрүүдэд гэрлээр чимэглэлээ. Уг гүүрний урт нь 25 метр бөгөөд хоёр талын хашлага буюу бариул, лифтэнд гэрэлтүүлэг суурилуулаад байна. Ийнхүү гэрлэн чимэглэл нь гүүрэн гарцыг бүхэлд нь гэрэлтүүлж,
2017 -оны 5 -р сарын 22
808
ДЭЛГЭРЭНГҮЙ
Маргааш нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт оруулна
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” буюу ”“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын сарын 20-нд болно. Дэлхийн улс орнууд жил бүр автомашингүй өдрийг уламжлал болгон тэмдэглэдэг бөгөөд энэ жишгийн хүрээнд нэг ч гэсэн өдөр утаагүй, эрүүл агаараар амьсгалж, явган алхаж эрүүл мэнддээ анхаарахыг уриалан манай улс энэхүү арга хэмжээг 8 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
2017 -оны 5 -р сарын 19
2787
ДЭЛГЭРЭНГҮЙ
Мэдээллийн технологийн чиглэлээр залуусыг үнэ төлбөргүй сургалтад хамруулах боломж бүрдлээ
Залуучуудын хөгжлийг дэмжих олон талт үйл ажиллагаа явуулах “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийг өнөөдөр албан ёсоор нээлээ. Тус үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр, НЗДТГ-ын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэжаргал, нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У-Сун, “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвийн ерөнхий захирал Хван Ин, КОЙКА-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Пак Сү Ён, “ХҮ ИС” ХХК-ийн ерөнхийлөгч И Чон Жун, болон БНСУ-ын мэдээллийн технологийн салбарын тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл хүрэлцэн ирэв.
2017 -оны 5 -р сарын 19
2980
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Автомашингүй өдөр”-өөр хүүхдүүдийн дунд шохойн зургийн уралдаан болно
Нийслэлийн засаг даргын захирамжаар батлагдсан “Автомашингүй өдөр”-ийн хүрээнд хүүхэд багачуудыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд уриалах нөлөөллийн ажил бүхий "Хүүхэд бүрийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье" шохойн зургийн уралдааныг зохион байгуулах гэж байна. Шохойн зургын уралдааныг маргааш 12.00-14.00 цагийн хооронд Спортын төв ордны урд талын автозам дээр зохион байгуулна. Биеийн тамир, спортоор хичээллэнгээ 5-13 насны хүүхдүүдээ оролцуулах боломжтой зургийн уралдаанд эцэг эхчүүд, хүүхэд багачууд та бүхний хүрэлцэн ирэхийг урьж байна.
2017 -оны 5 -р сарын 19
1578
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гадаад оюутнуудад зориулсан хуулийн танилцуулгын цагийг зохион байгууллаа
Нийслэлийн Аялал жуулчлалын газраас санаачлан Гадаадын иргэн, харьяатын газартай хамтран гадаад оюутнуудад мэдээлэл өгөх хуулийн танилцуулгын цагийг томоохон их дээд сургуулиудад зохион байгуулж байгаа билээ. Энэ удаад тавдугаар сарын 17-ны өдөр Монгол Улсын их сургуулийн хурлын зааланд зохион байгууллаа. Тус мэдээллийн цагт БНХАУ-аас Монгол Улсын их сургуульд суралцаж буй 191, Хөгжим бүжгийн коллежид суралцаж байгаа 14 оюутны төлөөллүүд оролцов. Нийслэлийн Аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшин, Гадаадын иргэн, харьяатын газрын Сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Ариунтунгалаг, БСШУСЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн н.Гарьд нар сургалтын визээр олон удаа хилээр нэвтрэх боломж, ар гэрийнхэн, найз нөхөд,
2017 -оны 5 -р сарын 19
1400
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зочид буудлуудад ОД олголоо
Дээд зэрэглэлийн зочид буудлуудад од зэрэглэл олгох комиссын шийдвэрийг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны тавдугаар сарын 4-ний өдрийн А-109 дугаар тушаалаар дараах зочид буудлуудад 3-5 од олголоо. Үүнд, “Бэст вестерн пример туушин” зочид буудалд /☆☆☆☆☆/ таван од, “Бишрэлт” зочид буудалд /☆☆☆☆/ дөрвөн од, “H9” /hotel nine/ зочид буудал /☆☆☆/ гурван од, “Спрингс” зочид буудалд /☆☆☆/ гурван одны зэрэглэл тус тус олгов. Эдгээр зочид буудлын Одны гэрчилгээ, тэмдэгийг БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Бат-Эрдэнэ, нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх, Монгол зочид буудлуудын холбооны ерөнхийлөгч С.Мөнхбат нар гардуулан өгсөн юм.
2017 -оны 5 -р сарын 18
1733
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатар-2017” үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэн ирэх сард болно
БОАЖЯ, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар аялал жуулчлалын холбоо хамтран “Улаанбаатар-2017” үндэсний аялал жуулчлалын үзэсгэлэнг ирэх сарын 3-4-ий хооронд зохион байгуулах гэж байна. Тус үзэсгэлэн нь иргэдэд эх орноороо болон гадаад улсад аялан жуулчлах боломжтой үзэсгэлэнт газруудын талаар нэгдсэн мэдээлэл олгох, хэрхэн зөв зохистой, мэдлэгтэй аялах, ямар маршрутаар, хүссэн газраа, яаж аялах талаар мэдээлэл, зөвлөмж өгөх, мэдээллийн нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх зорилготой “Аялал бүхэн аз жаргалтай” уриан дор 3 дахь жилдээ зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна.
2017 -оны 5 -р сарын 18
1957
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зорилтот бүлгийн иргэдэд зориулсан өдөрлөг зохион байгууллаа
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Улаан загалмай хороо, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс хамтран дүүргийнхээ зорилтот бүлгийн иргэдэд зориулсан өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгт дүүргийн 16 хорооны орон гэргүй иргэд хамрагдсан бөгөөд эхний ээлжид 65 том хүн, 42 хүүхдийг өдрийн хоолоор дайлж, хувцасаар хангаж, халуун усанд оруулах зэрэг үйл ажиллагаа зохион байгуулав.
2017 -оны 5 -р сарын 18
2283
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зориулалтын бус газар барилгын хог асгасан иргэнийг цагдаагийн байгууллагад шилжүүллээ
Дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир, хөндлөнгийн хяналтын "Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн" ТББ-тай хамтран 9-20 хороо, ЗДТГ-ын Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Т.Эдмон асуудал хариуцсан мэргэжилтний хамт 1-8 хорооны хог хаягдлын үйлчилгээ, гудамж, зам талбайн цэвэрлэгээний байдалтай танилцав. Энэ үеэр зарим зөрчлүүдийг газар дээр нь илрүүлж, холбогдох арга хэмжээ авч ажиллахыг зөрчил гаргасан иргэн, байгууллага аж ахуй нэгжүүдэд үүрэг болголоо.
2017 -оны 5 -р сарын 18
1187
ДЭЛГЭРЭНГҮЙ
Х хорооллын туслах замын засвар, тохижилтын ажил хийгдэж байна
2017 оны тохижилт, ногоон байгууламжийн ажлын хүрээнд Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын туслах замын засварын ажил 4 дүгээр сарын 10-нд эхэлсэн. Тохижилтын ажлаар 812 метр авто замыг засварлаж, 144 у/м борооны ус зайлуулах шугам шинээр тавих ба 191 ширхэг автомашины зогсоол, 3890.7 м2 явган хүний зам, 5825 м2 зүлэг, 1220 у/м ургамалан хашлага, 46 ширхэг гэрэлтүүлэг, 70 ширхэг сандал, 31 ш хогийн сав, 12 ширхэг сүүдрэвч бүхий иж бүрэн тохижилтын ажлыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны захиалгаар Улаанбаатар зам засвар арчлалтын газар ОНӨААТҮГ гүйцэтгэж байна.
2017 -оны 5 -р сарын 18
1283
ДЭЛГЭРЭНГҮЙ
Усан оргилуурууд ажиллаж эхэллээ
Урин дулаан цаг ирсэнтэй холбоотой дүүргийн хэмжээнд усан оргилуурууд ажиллаж эхэллээ. Тусгаар тогтнолын талбай, Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэн, Хүнсний – 1 дүгээр дэлгүүрийн зүүн талд Тогоочийн хөшөө, Ард кино театрын цэцэрлэгт хүрээлэн зэрэг 4 байршилд усан оргилуур ажиллаж байна.
2017 -оны 5 -р сарын 18
1128
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Зам тээврийн осол аюулгүй сургууль” төсөл амжилттай хэрэгжлээ
Австрали улсад их, дээд сургууль төгссөн эмэгтэйчүүдийн санаачлагаар “Зам тээврийн осол аюулгүй сургууль“ төслийг ерөнхий боловсролын 5 дугаар сургууль дээр 3 сарын хугацаанд амжилттай хэрэгжүүллээ. Төслийн хүрээнд зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх олон ажлуудыг санаачлан хийсэн байна. Нийт 43 ширхэг замын босоо тэмдэглэгээ, 600 метр зайд 10.000 ширхэг хайлаас буюу ургамлын хашлага хийсэн бол 84.6 м2 замын хэвтээ тэмдэглэгээ, гэрлэн дохио, хурд хэмжигч, камер гэх мэтийг хийхээр төлөвлөж, холбогдох мэргэжлийн байгууллагуудад уламжлан шийдвэр гаргуулжээ.
2017 -оны 5 -р сарын 18
1131
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Оюунлаг чингэлтэйчүүд” аян амжилттай хэрэгжив
Чингэлтэй дүүрэг байгуулагдсаны 25 жилийн ойг угтаж бүтээлч 25 ажил өрнүүлж байгаагийн нэг нь ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдын дунд зохион байгуулж буй “Оюунлаг чингэлтэйчүүд” аян юм. Аяны хүрээнд бага ангийн багш нарын бодлого бодох ур чадварыг нэмэгдүүлэх, арга зүйг сайжруулах, дунд ангийн математикийн хичээлийн амжилт чанарыг дээшлүүлэх зорилгоор 4 сарын хугацаанд 200 бодлого бодох цуврал олимпиадыг зохион байгуулсан. 2017 оны тавдугаар сарын 10-ны өдөр бага ангийн багш нар стандартаас давсан агуулгын 200 бодлогыг хэрхэн бодож, арга зүй, ур чадвараа дээшлүүлснээ сорьж өрсөлдлөө.
2017 -оны 5 -р сарын 18
1064
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Гэрлэх ёслолын ордон”-г хотын аяллын маршрутад оруулна
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Гэрлэх ёслолын ордон” ОНӨААТҮГ-ын удирдлагууд өнөөдөр аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн зорилго нь жуулчдын хэрэгцээнд нийцсэн хотын аяллын бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээ нэвтрүүлж, аялал жуулчлалын компаниудтай хамтран ажиллах, аяллын маршрутыг нэмэгдүүлэх, уламжлалт өв соёлоо сэргээж, аялал жуулчлалын дагалдах үйлчилгээг хөгжүүлэхэд оршино.
2017 -оны 5 -р сарын 17
1056
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сургалт зохион байгууллаа
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас 2017 оныг “Хууль тогтоомжийг сурталчлах-сургалт, сурталчилгааны жил” болгох зорилтыг дэвшүүлсэн. Уг зорилтын хүрээнд нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын офицер, ахлагч нарын хоёрдугаар улирлын сургалтыг өчигдөр Батлан хамгаалах яамтай хамтран зохион байгууллаа. Сургалтын нээлтэд Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга бригадын генерал, Г.Сайханбаяр оролцож, нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын офицер, ахлагч нарт үүрэг чиглэл өгөв.
2017 -оны 5 -р сарын 17
1007
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотыг "Эрүүл хотуудын нөхөрлөл"-д нэгдсэнийг албан ёсоор мэдэгдлээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр халдварт бус өвчин, осол гэмтлийг 2018 он гэхэд бууруулах замаар эрүүл нийгмийг бүрдүүлэх дэлхийн нийтийн санаачлагад Улаанбаатар хот нэгдсэнийг албан ёсоор мэдэгдлээ. “Эрүүл хотуудын нөхөрлөл”-д нэгдсэнээр халдварт бус өвчин болон осол гэмтлийг үүсгэх эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах нотолгоонд суурилсан арга
2017 -оны 5 -р сарын 17
783
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Сервис центр" буюу “Дэд бүтцийн төв”-ийн ажлыг танилцууллаа
Нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар өнөөдөр Чингэлтэй дүүргийн 7, 8 дугаар хорооны Засаг дарга, ИТХ-ын дарга болон хэсгийн ахлагч нарыг хүлээн авч уулзан хэсэгчилсэн инженерийн хангамж "Сервис центр" буюу “Дэд бүтцийн төв”-ийн ажлыг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа. Тус уулзалтад нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар, НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны Засаг дарга Ц.Дуламжав, тус дүүргийн 8 дугаар хорооны Засаг дарга Д.Баярсайхан болон бусад албаныхан оролцсон юм. Уулзалтыг нээж нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар хэлсэн үгэндээ “Нийслэлийн өмнө тулгамдаж буй гол асуудлын нэг бол иргэдийг орон сууцжуулах ажил юм.
2017 -оны 5 -р сарын 16
2498
ДЭЛГЭРЭНГҮЙ
“УЛААНБААТАР МАРАФОН - 2017” энэ сарын 20-нд болно
“Улаанбаатар Марафон” олон улсын гүйлт нь Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх, иргэдийг өдөр тутмын биеийн тамираар хичээллэх идэвх санаачлагыг дэмжсэн, гадаад, дотоодын нийтдээ 25 мянга гаруй иргэдийг хамруулсан арга хэмжээний нэг болоод байна. Энэхүү гүйлтэд оролцогчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд 2014 онд 16839, 2015 онд 18085, 2016 онд манай нийслэлийн иргэдээс гадна хөдөө, орон нутаг, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив, дэлхийд танигдсан нэртэй тамирчид зэрэг 27 мянга гаруй хүнийг хамруулан амжилттай зохион байгуулсан билээ.
2017 -оны 5 -р сарын 16
1796
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын олон нийтийн, орон сууцны барилгын лифтэнд хийж буй хяналт шалгалтын мэдээ
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны А/35 дугаар тушаалаар Улаанбаатар хотын хэмжээнд “Барилга байгууламжийн лифт өргөх байгууламжид хяналт шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид хэрэгжүүлэх ажлын санал боловсруулах” ажлын хэсэг байгуулагдан орон сууц, олон нийтийн барилгын 4688 лифтэнд хяналт шалгалт хийхээс 2017 оны III/13 –V/08 хугацаанд нийт 1515 лифтэнд хяналт шалгалт хийж ноцтой зөрчилтэй 15 лифтийг зогсоосон.
2017 -оны 5 -р сарын 16
724
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хан-уул дүүргийн цэцэрлэгийн хүүхдийн үндэсний бөхийн барилдаан амжилттай явагдлаа
Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Хан-Уул дүүргийн 5-6 настай хүүхдийн үндэсний бөхийн барилдаан энэ сарын 15-нд дүүргийн биеийн тамир, спортын хорооны зааланд боллоо. Бөхийн барилдаанд 17 цэцэрлэгийн 64 бөх хурд хүчээ сорин өрсөлдсөн юм. Тус барилдааны нээлтийн ажиллагаанд дүүргийн Биеийн тамир спортын хорооны дарга Д.Жаргалсайхан, Боловсролын хэлтсийн сургалтын өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн С.Эрдэнэчимэг, 189 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Б.Бямбасүрэн нар оролцлоо.
2017 -оны 5 -р сарын 16
576
ДЭЛГЭРЭНГҮЙ