Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр төлөх хугацаа 6 сарын 1-ний өдрөөр дуусна
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 28 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журам”-ын дагуу Автотээврийн болон өөрөө явагч хэрэслийн албан татвар, төлбөрийг улсын дугаарын сүүлийн тооноос хамаарч, тогтоосон хугацаанд төлнө.
2017 -оны 5 -р сарын 25
1636
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн гадна талбайн тохижилт
2017 оны тохижилт, ногоон байгууламжийн ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн гадна талбайн тохижилтын ажлыг эхлүүлээд байна. Тохижилтын ажлаар хуучин авто замыг засварлаж, эмнэлгийн арын талбайн авто замын хучилтыг байгалийн чулуун замаар төлөвлөсөн ба нийт 61 ширхэг эко хавтан бүхий автомашины зогсоол хийгдэхээс 5 ширхэг автомашины зогсоолыг хөгжлийн бэрхшээлтэй иргэний зориулалтаар бусад зогсоолыг энгийн байхаар төлөвлөжээ.
2017 -оны 5 -р сарын 25
995
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хур хог хаягдлыг цэвэрлэлээ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас олон жил цэвэрлэгдээгүй Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Дүнжингарав” худалдааны төвөөс зүүн тийш Улиастайн гүүр хүртэлх хог хаягдал, Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ДЦС-4-ийн зүүн урд үүссэн барилгын хур хог хаягдал, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайт зуслангийн баруун хойд талд зам дагуу үүссэн барилгын хур хог хаягдал, Налайх дүүргийн 3 дугаар хороонд үүссэн хур хог хаягдлыг тус тус цэвэрлүүллээ. Нийт 600 000 м2 талбайгаас 20 000 м3 хог хаягдлыг цэвэрлэсэн байна.
2017 -оны 5 -р сарын 24
1023
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн эзэмшлийн зам талбайн сандал, хогийн савыг угааж, засаж сайжруулж байна
Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж, талбайн цэвэрлэгээ үйлчилгээг гүйцэтгэж буй байгууллагууд нийтийн эзэмшлийн зам талбайд тавигдсан сандал, хогийн савыг угааж цэвэрлэх, засаж будах ажлыг тогтмол хийж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
2017 -оны 5 -р сарын 24
1063
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сул шороон хөрсийг хатуу хучилттай болголоо
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Энхтайвны өргөн чөлөөний 4836 м2 талбайн сул шороон хөрсийг алаг хавтангаар хучих ажлыг хийж дуусгалаа. Ингэснээр хүмүүсийн хөдөлгөөн ихтэй томоохон зах худалдааны төв, автобусны буудлын ойр орчмын олон жил зүлэг ногоо тарисан ч хүмүүсийн хөлд талхлагдаж ургадаггүй сул шороон хөрс бүхий талбайн явган замыг алаг хавтангаар хучиж, иргэдийн зорчих хэсгийг тав тухтай
2017 -оны 5 -р сарын 24
1029
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2017 онд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нягтралыг сайжруулах зорилгоор Энхтайваны өргөн чөлөө /Офицеруудын ордноос 5 шар хүртэл/, Гандигийн гудамж, Бага тойруугийн гудамж, Олимпийн гудамж, Энэбишийн өргөн чөлөө /Тасганы овооны уулзвараас Баянбүрдийн уулзвар хүртэл/, Сансарын тунелийн дагуу, Турк Монголын цэцэрлэг, Амарын гудамжинд нийт 1972 ширхэг 4-6 м өндөртэй шилмүүст нарс модыг шинээр тарьж, Энхтайваны өргөн чөлөө /офицеруудын ордноос 5 шар хүртэл/, Нарны зам дагуу 32528 урт/м хайлаас, шар хуайсыг шинээр тарьж, ургамлан хашлага бий болгож, гадна талд нь төмөр тросон хашлагаар хамгаалалт хийж байна.
2017 -оны 5 -р сарын 24
1013
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ЭКО-ПАРК” байгуулах төслийг хэрэгжүүлэхээр хамтран ажиллах гэрээ байгууллаа
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санаачлан Нарангийн энгэр, Цагаандавааны төвлөрсөн хогийн цэгт Улаанбаатар хотын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрлэл технологийн Эко–Парк байгуулах төслийг хэрэгжүүлэхээр Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбоо ТББ, Сектех Групп ХХК-тай хамтран ажиллах гэрээг байгууллаа.
2017 -оны 5 -р сарын 24
834
ДЭЛГЭРЭНГҮЙ
Авто зам, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц, гарц гаргах зөвшөөрөл олгох Ажлын хэсэг шинэчлэн байгуулагдлаа
Улаанбаатар хотод инженерийн шугам сүлжээний засвар, үйлчилгээний ажил эхэлсэн тул иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад авто зам, талбай, тохижилт, ногоон байгууламжийг сэтлэх, сүвлэх, орц, гарц гаргах болон нөхөн сэргээх зөвшөөрлийг зохих журмын дагуу олгож, гүйцэтгэлд нь хяналт тавих үүрэг бүхий Ажлын хэсэг Нийслэлийн Засаг даргын 2017 оны 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн А/300 дугаар захирамжаар байгуулагдсан.
2017 -оны 5 -р сарын 24
837
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өнөөдрөөс “Солонгосын долоо хоног 2017” арга хэмжээ эхэллээ
Монгол Улс – БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 27 жилийн ойн хүрээнд Монгол Улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яам, Монгол дахь Солонгос иргэдийн нийгэмлэгтэй хамтран “Солонгосын долоо хоног 2017” арга хэмжээг “Монголд Солонгын орон Солонгостой танилцах нь” сэдвийн дор 2017 оны тавдугаар сарын 23-28-ны өдрүүдэд KCBN телевиз хэрэгжүүлэн ажиллаж байна.
2017 -оны 5 -р сарын 23
1074
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар-Хөшигийн хөндийн чиглэлийн хурдны автозамын трасс өртсөн иргэн аж ахуйн нэгж байгууллагуудыг сонсох үйл ажиллагаанд урьж байна
Монгол Улсын Ерөнхий Сайдын 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 107 дугаар захирамж, Монгол Улсын Засгийн Газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 487 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн А/541 дүгээр захирамж, Зам, тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргын 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 228 дугаар тушаалыг тус тус үндэслэн Хан-Уул дүүргийн 8, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Улаанбаатар-Хөшигийн хөндийн чиглэлийн 33 км хурдны автозамын трасс батлагдаж, гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Чайна Тиэсижү Сивил Инженеринг групп” шалгарч автозамын ажил эхлээд байна.
2017 -оны 5 -р сарын 23
1067
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн зургаан чиглэлийн замын өргөтгөл, шинэчлэлийн ажилтай танилцлаа
Нийслэлийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан “Зам засвар, газар чөлөөлөх ажлын хэсэг” нийслэлийн зургаан чиглэлийн зам засвар, түүнийг дагаж хийгдэж буй газар чөлөөлөх ажлын явцтай танилцлаа. Тодруулбал, Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км зам, Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төсөл, Улаанбаатар-Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдны авто зам, Орбитын уулзвараас Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэл 3.6 км авто зам болон Чингэлтэй дүүрэгт хийгдэж буй зарим замын өргөтгөл шинэчлэлийн ажлуудтай танилцав.
2017 -оны 5 -р сарын 23
1086
ДЭЛГЭРЭНГҮЙ
“НИЙСЛЭЛ БА ЖЕНДЭР – ШИЙДЭЛ” илтгэлийн уралдаан зарлалаа
Иргэд, олон нийтийн дунд жендэрийн талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, энэ талаар иргэдийн чиг хандлага ямар түвшинд байж хэрхэн өөрчлөгдөж байгааг харуулах зорилгоор Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Жендэрийн Үндэсний хорооны Нийслэл дэх салбар хорооноос “Нийслэл ба жендэр – шийдэл” илтгэлийн уралдаан зарлаж байна. Уралдаанд 18-аас дээш насны иргэн, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцох боломжтой бөгөөд илтгэл нь Улаанбаатар хотын жендэрийн тэгш бус байдал, сөрөг нөлөөлөл, тулгамдаж байгаа асуудлыг хөндсөн, тухайн асуудлыг шийдвэрлэх гарц, үүсэх үр дүн, үр дагаварыг тодорхойлж, судалгаанд суурилсан байх шаардлагатай аж.
2017 -оны 5 -р сарын 23
2356
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Агаар бохирдуулагч томоохон суурин эх үүсвэр ашиглагч аж ахуйн нэгж, байгууллагуудыг магадлан итгэмжилсэн ажлын тайлан, цаашид авах арга хэмжээ ”сэдэвт сургалт боллоо
Уг сургалт нь Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газрын хурлын их тэнхимд 2017 оны 5 дугаар сарын 22-ний өдөр зохион байгуулагдлаа. Энэ сургалтад Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Агаарын бохирдлын бууруулах газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Монгол Улсын эрчим хүчний зохицуулах хороо хамтран зохион байгууллаа. “Агаар бохирдуулагч томоохон суурин эх үүсвэр ашиглагч аж ахуйн нэгж, байгууллагуудыг магадлан итгэмжилсэн ажлын тайлан, цаашид авах арга хэмжээ ”сэдэвт сургалтад Нийслэлийн төвийн 6-н дүүрэгт 100 кВт-аас дээш хүчин чадалтай усан халаалтын зуухны төрийн өмчийн болон хувийн хэвшлийн компаниудын зочид төлөөлөгчид оролцлоо.
2017 -оны 5 -р сарын 22
941
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зуслангийн бүсэд их цэвэрлэгээ хийлээ
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн А04 дүгээр тушаалаар батлагдсан “2017 оны бүх нийтийн их цэвэрлэгээний хуваар”-ийн дагуу 05 дугаар сарын 20, 21-ний өдөр нийслэлийн хэмжээнд зуслангийн бүсийн их цэвэрлэгээний ажил хийгдлээ.
2017 -оны 5 -р сарын 22
929
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сөүлийн гудамжийг автомашингүй “Шөнийн гэрэлт гудамж” болгон тохижуулна
Сөүлийн гудамжийг автомашингүй “Шөнийн гэрэлт гудамж” болгон тохижуулах төслийг боловсруулах Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нийслэлийн Засаг даргын 2017 оны А/302 дугаар захирамжаар байгуулав. Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын боловсруулсан зургийн дагуу 440 метр урт газрын сул шороон хөрс бүхий талбайг хатуу хучилттай болгож явган замыг нэмэгдүүлэх, олон нийтэд зориулсан үзвэрийн дэлгэц, амралтын суудал бий болгох, ногоон байгууламжийн нөхөн сэргээлт, сэлгэлт, автозам болон явган замын гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл зэрэг орчны тохижилтын ажлыг хийж эхлүүлээд байна.
2017 -оны 5 -р сарын 22
1207
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр хорооллын айл өрхийн нохойг бүртгэлжүүлэх ажил 65 хувьтай явж байна
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Мал эмнэлгийн газар хамтран Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн гэр хорооллын айл өрхийн нохойг бүртгэлжүүлэх, үржил хязгаарлах ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-оос хэрэгжүүлж эхэлсэн. Чингэлтэй дүүргийн 12, 13, 15, 16, 17, 18, 19 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 9, 12, 13, 14, 16, 17 дугаар хорооны гэр хорооллын нохойг бүртгэж, гэрчилгээ, хүзүүвч, пайз олгох, үржил хязгаарлахтай холбоотойгоор нохойд эрүүл мэндийн үзлэг хийх, галзуугаас сэргийлэх вакцин тарих, цагаан хорхойн туулгалт өгөх, байр тоног хэрэгсэлд халдваргүйтгэл хийж иргэдэд зөвлөгөө өгөх зэрэг мал эмнэлгийн цогц арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.
2017 -оны 5 -р сарын 22
1063
ДЭЛГЭРЭНГҮЙ
Авто замын хучилтын заадас, засвар, нөхөөсний ажил ирэх сарын 2-нд дуусна
Энэ онд нийслэлийн Авто замын сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих Авто замын урсгал засвар, нөхөөсний 17, заадасны 9 нийт 26 ажлаас 25 ажлын гэрээг байгуулж, ажлыг эхлүүлээд байна. Засварын ажлыг авто замын хөдөлгөөнд саад болохгүйн үүднээс 22.00-06.00 цагийн хооронд хийж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний замын хучилтын заадас засвар, нөхөөсний ажил 85 хувьтай, Доржийн гудамж, Нарны зам, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, Ажилчны гудамж, Тээврийн товчооны гудамж,
2017 -оны 5 -р сарын 22
1251
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Гадаадын жуулчны хөтөч бэлтгэх” үнэ төлбөргүй сургалтад урьж байна
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Аялал жуучлалын газар хамтран гадаад хэлний зохих мэдлэгтэй оюутан, хөдөлмөр эрхлээгүй залуучуудын ур чадварыг сайжруулах, аялал жуучлалын салбарт хөдөлмөр эрхлэх бололцоотой боловсон хүчнийг нэмэгдүүлэх, тэдгээрийн мэргэшлийн мэдлэгийг сайжруулах, жуулчдад үйлчлэх аяллын хөтөчийг мэргэжлийн арга зүйгээр хангах зорилгоор “Гадаадын жуулчны хөтөч бэлтгэх” сургалтыг энэ сарын 26-наас эхлэн үнэ төлбөргүйгээр зохион байгуулах гэж байна. Сургалт ирэх сарын 2-ыг хүртэл ажлын 5 өдөрт 15.00-18.00 цагт нийслэлийн Иргэний танхимд явагдах болно.
2017 -оны 5 -р сарын 22
1998
ДЭЛГЭРЭНГҮЙ
X хорооллын тохижилтын ажлыг ирэх сарын 10-нд хүлээлгэн өгнө
2017 оны тохижилт, ногоон байгууламжийн ажлын хүрээнд Баянгол дүүргийн X хорооллын туслах замын тохижилтын ажлыг “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-ны өдөр эхлүүлсэн. Уг ажил төлөвлөгдсөн графикийн дагуу үе шаттайгаар хийгдсээр байна. Одоогийн байдлаар 1000у/м газар авто замын хашлага, 55м ус зайлуулах хоолой, 600у/м явган хүний замын хавтан хийж, 87у/м газарт хайлаас суулгаад байгаа юм. Тохижилтын ажил 65 хувьтай байгаа бөгөөд уг ажлыг зургаадугаар сарын 10-нд
2017 -оны 5 -р сарын 22
879
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зуслангийн орчмын ногоон бүсийн хог хаягдлыг цэвэрлэлээ
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн өнгөрсөн нэгдүгээр сард гаргасан “Нийслэлийн нутаг дэвсгэрт их цэвэрлэгээ зохион байгуулах тухай” тушаалын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Байгаль орчны газар, зуслан бүхий дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн албан хаагчид хамтран өчигдөр зуслангийн орчмын ногоон бүсийг цэвэрлэлээ. Их цэвэрлэгээний нээлтэд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, НЗДТГ-ын Цэргийн штабын төлөвлөлт, сургалтын офицер дэд хурандаа Н.Энхбат, нийслэлийн Байгаль орчны газрын орлогч дарга С.Санжмятав, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн газрын төслийн зохицуулагч Б.Дэлгэрбаяр, зуслан бүхий дүүргүүдийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга нар болон цэвэрлэгээнд ирсэн иргэдийн бүлгийн төлөөлөл оролцсон юм.
2017 -оны 5 -р сарын 22
840
ДЭЛГЭРЭНГҮЙ