Улаанбаатар Агро парктай танилцах аялал зохион байгууллаа
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Улаанбаатар хотын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн төслийн багтай хамтран хувиараа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зорилготойгоор 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Тарвагатайн аманд байрлах Улаанбаатар агропарктай танилцах Агро аяллыг зохион байгууллаа.
2019 -оны 9 -р сарын 25
309
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Ахмад настан-хэрэглэгч” өдөрлөг зохион байгуулав
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Нийслэлийн худалдаа, үйлчилгээний салбарын үе үеийн ахмадуудад зориулж “Ахмад настан-хэрэглэгч” өдөрлөгийг өнөөдөр И-март хайпермаркетэд зохион байгууллаа. “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс зохион байгуулж буй ”Ахмад настан-хэрэглэгч” аяны хүрээнд Нийслэлээс ахмад настанд зориулсан эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлээр олон ажил төлөвлөн хэрэгжүүлж байгаа юм.
2019 -оны 9 -р сарын 25
317
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зэрлэг амьтдаас өөрийгөө хамгаалах аюулгүй байдлын зөвлөмж
Сүүлийн үед хот суурин газарт зэрлэг амьтад орж ирэх явдал нэмэгдэж байгаа тул аюулгүй байдлын үүднээс дараах шаардлагуудыг мөрдлөг болгоорой. Хотын ногоон бүсэд ганцаараа зорчихоос зайлсхийж бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр явуулахгүй байхыг анхааруулж байна. Араатан амьтад идэш тэжээлээ барьсан эсвэл шархадсан, хүнтэй гэнэт тулгарсан үедээ дайрах нь бий. Ийм нөхцөлд хашхирах, алгаа таших, төмөр эд харшуулах зэргээр чанга дуу чимээ гаргах, мод, чулуу шидэх, бөөнөөр зогсож олноор байгаагаа мэдэгдэх зэрэг арга хэмжээ авах хэрэгтэй.
2019 -оны 9 -р сарын 25
306
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлж буй компаниудад шалгалт хийж, үйл ажиллагааг хуульд нийцүүлэх ажлыг зохион байгуулж байна
Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Эрчим хүчний зохицуулах хорооны даргын хамтарсан 2019 оны 09 сарын 17-ний өдрийн А/129-А/279 дугаар тушаалаар Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн хүрээнд тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлж буй компаниудын үйл ажиллагааг хуульд нийцүүлэх, бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх асуудлыг шалгаж дүгнэлт гаргах, санал боловсруулах чиг үүрэг бүхий 21 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан.
2019 -оны 9 -р сарын 24
313
ДЭЛГЭРЭНГҮЙ
Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье
Халдвартай хүн ханиаж, найтаах үед томуу, томуу төст өвчний вирүс агаар-дуслын замаар дамжин халдварлаж өвчин үүсгэдэг. Тиймээс уг өвчнөөс урьдчилан сэргийлж, өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх энэхүү зөвлөмжийг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас хүргэж байна.
2019 -оны 9 -р сарын 23
259
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн иргэдийн спортын viii наадмын cпорт явган аялалын тэмцээн боллоо
Нийслэлийн Иргэдийн спортын VIII наадмын Спорт явган аялалын тэмцээн 2019.09.20-ны баасан гарагт “Улаанбаатар – Үндэсний цэцэрлэг хүрээлэн – Богд Хаан уулын зам – Туулын гүүр - Баянзүрхийн товчоо - Баянзүрх хайрхан – Хар усан тохой - Улаанбаатар” чиглэлээр аялахдаа машинаар 40 км, уулын аялалын А, Б ангиллын 10 км замыг тууллаа.
2019 -оны 9 -р сарын 23
286
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тээврийн хэрэгслийн албан татварын талаар иргэдэд мэдээлэл хүргэж байна
Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль, Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журмын дагуу албан татвар, төлбөр ногдуулах, уг албан татварыг төсөвт төлөхтэй холбогдсон харилцаагаар зохицуулдаг.
2019 -оны 9 -р сарын 23
418
ДЭЛГЭРЭНГҮЙ
Өрхийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд төрийн ордонд чууллаа
“Өрхийн анагаах ухааны хөгжил-20 жил”-ийн баярын хурал энэ сарын 16-нд төрийн ордонд зохион байгуулагдлаа. Тус үйл ажиллагаанд нийслэлийн Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, ажиллагсадын төлөөлөл бүхий 1000 орчим хүн оролцсон юм. Энэхүү ойн баярыг тохиолдуулан ажил мэргэжлээрээ тэргүүлсэн ӨЭМТ-ийн эмч, ажилтнуудыг Нийслэлийн Засаг даргын болон НИТХ-ийн шагнал, НЭМГ-ын тэргүүний ажилтан, өргөмжлөл зэрэг шагналаар урамшууллаа.
2019 -оны 9 -р сарын 20
315
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн тохижилт, үйлчилгээний компаниудын ур чадварын тэмцээн болно
Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-уудын өвөлжилтийн бэлэн байдлыг хотын удирдлагуудад танилцуулах, ТҮК-уудын хооронд туршлага солилцуулах, нийслэлийн иргэдэд үзүүлж байгаа хог хаягдлын үйлчилгээний менежментийг сайжруулах зорилготой ур чадварын тэмцээн 09 дүгээр сарын 20-ны өдрийн 10:00-17:00 цагийн хооронд Хүй 7 худагт/Авто худалдаан төвд зохион байгуулагдана.
2019 -оны 9 -р сарын 20
282
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн жендэрийн дэд хөтөлбөрийн төслийг боловсрууллаа
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй (GIZ) жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийг нийслэлд нэвтрүүлэх, жендэрийн тэгш бус байдлыг арилгах чиглэлд үр дүнтэй хамтран ажиллаж байна. Хамтын ажиллагааны хүрээнд нийслэлийн есөн дүүргийн жендэрийн нөхцөл байдлын судалгааг GIZ байгууллагын төслийн нэгж, Жендэрийн Үндэсний хорооны шинжээчдийн бүлгийн ахлагч Б.Долгор, шинжээч Ш.Солонго нар гүйцэтгэжээ. Эдгээр судалгааны дүнд суурилсан жендэрийн дэд хөтөлбөрүүдийг нийслэл, дүүргүүд дээр байгуулсан ажлын хэсгүүд оролцоонд суурилсан аргачлалаар боловсрууллаа.
2019 -оны 9 -р сарын 19
340
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дулааны шугам сүлжээний ажилтай холбоотойгоор зарим нийтийн тээврийн маршрутад түр хугацаагаар өөрчлөлт орно
Энэ сарын 21, 22-ны өдрүүдэд Чингэлтэйн өргөн чөлөөнд Сэлбэ дэд төвийн дулааны шугам сүлжээ болон бусад дэд бүтцийн сүлжээ татах ажил хийгдэх тул 7 буудлаас 17-ын уулзвар хүртэлх хэсэгт автозамыг хөдөлгөөнийг хязгаарлагдана. Иймд тухайн гудамж замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний
2019 -оны 9 -р сарын 19
371
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эрүүл мэндийн салбарын нээлттэй өдөрлөг боллоо
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах өдөрлөгийн хүрээнд өнөөдөр эрүүл мэндийн салбарын нээлттэй өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд боллоо. Эрүүл мэндийн салбарт нэвтрүүлсэн дэвшилтэт технологи, төсөл хөтөлбөр, томоохон хөрөнгө оруулалт, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны талаар танилцуулцсан тус өдөрлөгт ЭМЯ-ны харьяа лавлагаа шатлалын төвүүд болон НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, тусгай мэргэжлийн эмнэлгүүд оролцсон юм.
2019 -оны 9 -р сарын 18
330
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хөрсний хүнд металлын бохирдлыг биологийн аргаар саармагжуулах туршилтыг хэрэгжүүллээ
Нийслэлийн Байгаль орчны газраас сүүлийн жилүүдэд хийж байгаа хүнд металлын бохирдлын судалгаа болон бохирдол саармагжуулах арга зүйд үндэслэн 2018 онд “Монголын Байгаль орчин, аюулгүй байдлын төв” ТББ-аас “Хүнд металлаар бохирдсон хөрсийг саармагжуулах арга зүй, технологийг, зонхилох бохирдуулагч тус бүрээр боловсруулж, нэвтрүүлэх” аргачлалыг хэрэгжүүлсний дүнд 2019 онд нийслэлд анх удаа бохирдол саармагжуулах туршилтын ажлыг Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүллээ. Тус дүүргийн зарим газарт арьс ширний үйлдвэрийн хог хаягдлаас үүдэлтэй хүнд металлын бохирдол их байгааг мэргэжлийн байгууллагууд удаа дараа шинжилж тогтоосон байдаг.
2019 -оны 9 -р сарын 18
337
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хан-Уул дүүрэгт сайжруулсан түлшний борлуулалт, түгээлт хэвийн үргэлжилж байна
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд нийслэлийн нутаг дэвсгэрийн батлагдсан цэгүүд дээр сайжруулсан шахмал түлш борлуулагдаж эхэлсэн. Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр дүүргийн нутаг дэвсгэр дэх сайжруулсан түлшний цэгүүд дээр ажиллалаа.
2019 -оны 9 -р сарын 18
276
ДЭЛГЭРЭНГҮЙ
“НИЙГМИЙГ ӨӨРЧЛӨХ БОЛОВСРОЛ” залуучуудын хөгжлийн сарын аян үргэлжилж байна
Жил бүрийн наймдугаар дугаар сарын 12-ны өдрийг дэлхий дахинд залуучуудын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс 2014 оноос эхлэн наймдугаар сарын 25-ны өдрийг Монголын залуучуудын өдөр болгон тэмдэглэх болсон бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ийн Хүн амын сан, Олон Улсын байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд хамтран залуучуудын нийгэмд оруулж буй хувь нэмрийг олон нийтэд таниулан сурталчлах, нийгэмд тулгамдаж буй асуудлыг залуучуудын оролцоотойгоор шийдвэрлэх зорилгоор олон талт үйл ажиллагаануудыг жил бүрийн 08-09 сард зохион байгуулдаг билээ.
2019 -оны 9 -р сарын 17
300
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийтийн тээврийн үйлчилгээний жолооч нарын дунд “УРАН ЖОЛООДЛОГО-2019” тэмцээн зохион байгуулав
Нийтийн тээврийн үйлчилгээний газар үүсэж хөгжсөний 50 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд хот доторх болон хот орчмын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын их багтаамжийн автобусны жолооч нарын дунд “УРАН ЖОЛООДЛОГО-2019” тэмцээнийг тус газрын Тээврийн хяналтын хэлтэс 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр амжилттай зохион явууллаа.
2019 -оны 9 -р сарын 17
318
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатар түншлэл-2019” олон улсын үзэсгэлэн яармаг амжилттай зохион байгуулагдлаа
Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд “Улаанбаатар Түншлэл-2019” олон улсын үзэсгэлэн яармагийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим нар хамтран 2019 оны есдүгээр сарын 12-15-ны өдрүүдэд “Мишээл Экспо” төвд амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
2019 -оны 9 -р сарын 17
306
ДЭЛГЭРЭНГҮЙ
Булгийн эхийг тохижуулж, хамгаалалтад авлаа
Нийслэлийн Байгаль орчны газраас Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Их шар хоолойн төгөл дэх булгийн эхийг тохижуулж хамгаалах ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэлээ. Булгийн хамгаалалтын хашаа, шонг хүнсний зориулалттай хаягдал хуванцрыг дахин боловсруулсан материалаар хийж, ахуйн хэрэглээний болон мал ундаалах уст цэгүүдийг тусгаарласан.
2019 -оны 9 -р сарын 16
321
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Би хариуцлагатай аав ээж” жилийн аяны нээлт боллоо
Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан “Би хариуцлагатай аав ээж” жилийн аяныг төрийн болон аж ахуй нэгж байгууллагуудыг хүүхэд хамгааллын бодлоготой болгох, эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, байгууллагын ажилтан албан хаагчдаар дамжуулан гэр бүл, нийгмийн хүрээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэдтэй зүй бус харилцах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийг эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, хамгаалахад эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхийг уриалах, сурталчлах зорилготойгоор өнөөдөр “Би хариуцлагатай аав ээж” аяны нээлтийн үйл ажиллагааг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д зохион байгууллаа.
2019 -оны 9 -р сарын 16
544
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ЦЭВЭР АГААР – АВТОМАШИНГҮЙ ӨДӨР” арга хэмжээний хүрээнд “СПОРТЛОГ УЛААНБААТАР” өдөрлөг боллоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Цэвэр агаартай-aвтомашингүй өдөр” өдөрлөгийг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулж байгаа билээ. Өнөөдөр жанжин Сүхбаатарын талбайд “Автомашингүй өдөр” өдөрлөг болж байна. Өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр нар оролцлоо.
2019 -оны 9 -р сарын 16
323
ДЭЛГЭРЭНГҮЙ