Мэдэгдэл
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы баталсан А/322 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас зорчих хэсгийн зам талбай хааж байрлуулсан, хөдөлгөөн хязгаарласан хаалт, шат, өргөтгөл зэрэг объектуудыг чөлөөлөх ажлыг зохион байгуулж байгаа билээ. Энэ ажлыг иргэдээс ирүүлсэн саналын үндсэн дээр судалгааг хийж, он гарсаар эхний ээлжид 45 байршилд газар чөлөөлөөд байна. Ингэснээр явган зорчигч чөлөөтэй зорчих боломжийг бий болгож, иргэд олон нийт талархалтай хандаж байгаа юм.
2019 -оны 4 -р сарын 30
330
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчсон хэвээр байна
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны аравдугаар сарын 22-ны өдрийн 6/21 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтаар “Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийтийн тээврийн хэрэгслээр зорчих цахим төлбөрийн карт олгох журам”-ыг баталсан. Мөн 2017 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн хуулиар “Ахмад настны нийгмийн хамгааллын тухай” хуулийг хүчингүй болгож, Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан.
2019 -оны 4 -р сарын 29
412
ДЭЛГЭРЭНГҮЙ
Монголын хүүхдийн спортын YI наадмын Нийслэлийн шатны тэмцээн амжилттай боллоо
Монголын Хүүхдийн спортын VI наадмын yийслэлийн шатны сагсан бөмбөг, волейболын тэмцээн энэ сарын 22-23-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спорт цогцолборт амжилттай зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд Нийслэлийн 9 дүүргээс спортын хоёр төрөлд шалгарсан 42 багийн 550 гаруй өсвөрийн тамирчид оролцож Монголын Хүүхдийн спортын YI наадмын шигшээ тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.
2019 -оны 4 -р сарын 29
275
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шалган нэвтрүүлэх товчоогоор түүхий нүүрс тээвэрлэн нэвтрүүлэх журмын төсөлд санал авч байна
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 62 дугаар тогтоолоор нийслэл дэх эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж болон Баянзүрх дүүргийн 20, Сонгинохайрханы 21, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороодын нутаг дэвсгэрээс бусад нийслэлийн төвийн зургаан дүүрэгт түүхий нүүрс хэрэглэхийг тавдугаар сарын 15-наас хориглохоор болсон.
2019 -оны 4 -р сарын 26
451
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зөвшөөрөлгүй болон журам зөрчсөн 10 гаруй сурталчилгааны самбарыг буулгав
Нийслэлийн Засаг даргын 2019 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн А/322 дугаар захирамжийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зөвшөөрөлгүй байрлуулсан гадна зар сурталчилгааны самбаруудыг албадан буулгаж эхэлсэн.
2019 -оны 4 -р сарын 26
773
ДЭЛГЭРЭНГҮЙ
Уран хөдөлгөөнт гимнастикийн нийслэлийн аварга шалгаруулах тэмцээн болж байна
“Буянт Ухаа” спортын ордонд яг одоо нийслэлийн шилдэг 22 цэцэрлэгийн 660 багачуудын Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээний үзүүлэх тоглолт эхлэх гэж байна. Цэцэрлэгийн хүүхдүүдийн Уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг 1970 оноос хойш тасралтгүй 49 дэх жилдээ зохион байгуулж байгаа юм. Энэ тэмцээн нь цэцэрлэгийн хүүхдүүдэд бие бялдрын болон гоо зүйн хүмүүжил олгодог чухал ач холбогдолтой бөгөөд жилээс жилд тэмцээнд оролцож буй цэцэрлэгийн тоо, хүүхдүүдийн дасгалын зохиомж, ур чадварын түвшин болон багш нарын ур чадвар, туршлага өсөн нэмэгдэж буй.
2019 -оны 4 -р сарын 26
331
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулж байна
Цаг агаарын хэт хуурайшилтын улмаас ой хээрийн түймэр гарах эрсдэл нэмэгдсэнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргасан.
2019 -оны 4 -р сарын 25
228
ДЭЛГЭРЭНГҮЙ
Аюулгүйн есөн талбайгаас 2756 иргэнийг 48 тээврийн хэрэгслээр хүргэлээ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын ерөнхий газартай хамтран зохион байгуулж буй Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн хүрээнд иргэдийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явагдаж байна.
2019 -оны 4 -р сарын 25
367
ДЭЛГЭРЭНГҮЙ
41 байршилд явган хүний зам гаргалаа
Нийслэлийн Засаг даргын А/322 дугаар захирамжийн дагуу иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажлууд хийгдэж байна.
2019 -оны 4 -р сарын 25
792
ДЭЛГЭРЭНГҮЙ
“ИННОВАЦЫН ҮЗЭСГЭЛЭН”-д оролцохыг урьж байна
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацын газар ирэх тавдугаар сарын 7, 8-ны өдрүүдэд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд “Инновацын үзэсгэлэн-2019” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Энэхүү үзэсгэлэнгээр шинжлэх ухаан, технологи, нийгэм, эдийн засаг, аялал жуулчлал, банк санхүү, урлаг, эрүүл мэнд, байгаль орчин, уул уурхай гэх мэт бүхий л салбарын инновацлаг бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд танилцуулах, инновацын оролцогч талуудыг нэг дор цуглуулах зорилготой юм.
2019 -оны 4 -р сарын 24
205
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Монголын хүүхдүүд” хүүхдийн урлагийн их наадмын нийслэлийн бүсийн II шатны шалгаруулалт боллоо
Хүүхэд, өсвөр үеийнхэнд Монгол үндэстний урлагийн их өв санг түгээн дэлгэрүүлэх, эзэмшүүлэх, өвлүүлэх, сурталчлах, тэдний авьяас чадварыг хөгжүүлэх, харилцан суралцах, хамтран уран бүтээл туурвих Монгол улсаас ЮНЕСКО-д бүртгүүлсэн соёлын өвийг хүүхэд багачуудад өвлүүлж Монгол үндэстний соёл урлаг, зан заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Монголын хүүхдүүд” Хүүхдийн урлагийн их наадмыг 21 аймаг, Нийслэлийн өсөн дүүргийн хэмжээнд гурван үе шаттай зохион байгуулж байгаа билээ.
2019 -оны 4 -р сарын 24
290
ДЭЛГЭРЭНГҮЙ
Теле хяналтын камеруудын ашиглалтын асуудлаар ажлын хэсэг хуралдлаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 26 дугаар тогтоолоор байгуулагдсан “Цахим бодлогын зөвлөл”-ийн хурлаас өгсөн зөвлөмжийн дагуу нийслэлийн иргэдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор Нийслэлийн Засаг даргын А/347 дугаар захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд суурилагдсан Теле хяналтын камерын системийг нэгтгэх шийдлийг боловсруулах, камеруудын ашиглалтын асуудлыг шийдвэрлэх, цаашид шинээр суурилуулах Теле хяналтын камеруудын нийтлэг журам боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.
2019 -оны 4 -р сарын 24
229
ДЭЛГЭРЭНГҮЙ
Тендерийн үйл ажиллагаанд олон нийтийг төлөөлөн оролцох, хяналт тавих иргэн, ААН-ийг урьж байна
Нийслэлийн Засаг дарга худалдан авах ажиллагааг иргэн, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоотой тендерт оролцогчдийн хяналтын дор зохион байгуулж, илүү тод, нээлттэй болгох зорилт тавин ажиллаж байгаа. Үүнтэй холбоотой Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас төрийн худалдан авах ажиллагааны ил тод байдлыг олон нийтэд сурталчлах, нээлттэй байдлыг дээшлүүлэх зорилгоор энэ сарын 29-ний өдрийн 1000-1200 цагийн хооронд Төр захиргааны 5-р байрны “Иргэний танхим”-д “Ил тод худалдан авах ажиллагаа 2019” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
2019 -оны 4 -р сарын 23
701
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайхын авто зам засварын үеэр ажиллах Нийтийн Тээврийн үйлчилгээнд хийсэн нэмэлт зохицуулалтын талаар
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжих “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих төсөл”-ийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/220 дугаар захирамжаар дээрх чиглэлд зарим төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хязгаарлаж, авто зам засварын ажил хийгдэхтэй холбогдуулж тухайн авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний 5 чиглэлд өөрчлөлт оруулж, үйлчилгээг 2019 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлүүлсэн.
2019 -оны 4 -р сарын 22
184
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Suruga development” компани ням гариг гэхэд дугуйн замыг чөлөөлөхөө мэдэгдэв
Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо буюу “Орчлон” сургуулийн баруун урд талын авто замын хажуугийн дугуйн замыг хааж, барилга барих гэж байна гэсэн гомдол, мэдээллийг иргэд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд ирүүлсэн билээ. Энэхүү мэдээллийн дагуу тус газрынхан нөхцөл байдлыг газар дээр нь очиж шалгахад “Suruga development” ХХК газар шорооны ажил эхлүүлэхээр бэлтгэж байсан тул зохих шаардлага тавьж, дугуйн замыг эвдэхгүй байх үүрэг өгсөн юм.
2019 -оны 4 -р сарын 22
565
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дахин боловсруулах хог хаягдал худалдан авах 30 цэгийн байршил
Өнөөдөр “ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатай бүх нийтийн хаврын их цэвэрлэгээтэй. Цэвэрлэгээг нийслэл даяар 11:00 цагт эхлүүлэх бөгөөд үүнд ААН, байгууллагууд 90 минутын турш ойр орчмынхоо хог хаягдлыг цэвэрлэж, хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав, үүд довжоогоо угааж, засварлаж, гадна талбайгаа чийгшүүлэх юм.
2019 -оны 4 -р сарын 20
608
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Кес-Баскет” супер финалын тэмцээнд амжилттай оролцлоо
ОХУ-ын Тольятти хотноо энэ сарын 6-13-ны өдрүүдэд болсон олон улсын ЕБС-ийн сагсан бөмбөгийн “Кес-Баскет” супер финалын тэмцээнд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоо төлөөлөн оролцсон СХД-ийн “Ирээдүй” цогцолбор сургуулийн Д.Лхагваа багштай хөвгүүдийн “Ирээдүйн шонхор” баг ТАВДУГААР БАЙР, БГД-ийн 40-р сургуулийн Б.Рэнчиндорж багштай охидын “Ирвэс 40” баг 17-р байр тус тус эзлэн амжилттай оролцлоо. Монголын Шүүгчдийн спортын холбооны Улсын шүүгч Н.Энхтуул тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд орж ажилласан.
2019 -оны 4 -р сарын 19
600
ДЭЛГЭРЭНГҮЙ
Налайхын авто зам засварын үеэр ажиллах Нийтийн Тээврийн үйлчилгээний төлөвлөлт
БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжих “Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих төсөл”-ийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/220 дугаар захирамжаар дээрх чиглэлд зарим төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хязгаарлаж, авто зам засварын ажил хийгдэхтэй холбогдуулж тухайн авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдэд дараах өөрчлөлтүүд орж байна.
2019 -оны 4 -р сарын 19
1010
ДЭЛГЭРЭНГҮЙ
Парабочигийн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний мэдээ
Нийслэлийн Спортын хороо, Монголын Парабочигийн холбоотой хамтран Улаанбаатар хотын аварга шалгаруулах Парабочигийн тэмцээнийг Баянгол дүүргийн Оюуны ундраа цогцолбор сургууль дээр эхлүүллээ. Уг тэмцээн нь саажилттай хүүхдүүдийг нийгэмшүүлэх, тэдний идэвх оролцоог нэмэгдүүлэх, урам зориг өгөх, уг спортоор дамжуулан зорилго, хүсэл тэмүүлэлтэй болгох зорилготой.
2019 -оны 4 -р сарын 18
751
ДЭЛГЭРЭНГҮЙ