Бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгчдийн сард төлөх албан татварын хувь хэмжээг тогтооход иргэдээс санал авч байна
Монгол Улсын Их хурлаас 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шинэчлэн баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. Шинэчлэн баталсан Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 4.1.3 дугаар зүйлд “бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхлэгч” гэж ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй худалдаа, үйлчилгээ, зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ эрхлэгч хувь хүнийг ойлгоно гэж заасан.
2020 -оны 1 -р сарын 3
633
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Улаанбаатар инновацын төв"-ийн инкубатор хөтөлбөрийн бүртгэл сунгагдлаа
Шинэлэг шийдлийн уурхай, санаа уралдуулах дэвжээ, мөрөөдөл биежих талбар болсон "Улаанбаатар инновацын төв"-ийн инкубатор хөтөлбөрийн 2020 оны бүртгэл сунгагдлаа. Шинэ санаа, гар нийлсэн баг, ажлын төлөвлөгөө, ажиллах урам зоригоор бялхсан гарааны бизнесүүд маань материаллаг нөөц, туршлага хоёроор л дутдаг билээ. Энэхүү хөтөлбөр нь гарааны бизнес эрхэлж буй залуучуудыг бүхий л боломж нөөцөөрөө дэмжих зорилготой бизнесийн инкубатор хөтөлбөр юм.
2020 -оны 1 -р сарын 2
563
ДЭЛГЭРЭНГҮЙ
Эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхэтгэлийн нээлт боллоо
Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1029 дүгээр захирамжаар Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын түүхт 380 жилийн ойг тохиолдуулан 2019 оны аравдугаар сарын 21-нд “Ulaanbaatar International Day 2019” олон улсын өдөрлөгийг зохион байгуулж, гадаадын зочид төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид зэрэг 16 хотын 600 гаруй зочид төлөөлөгчид оролцсон. Мөн аравдугаар сарын 28-ны өдөр Монголчуудын хот суурин, нийслэл хотын түүх болон бүтээн байгуулалт, хотжилтын түүхэн үйл явц, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд эрдэмтэн, судлаачдын хувь нэмрийг оруулах зорилгоор “Хот байгуулалтын түүхэн үйл явц: Өнгөрсөн, Одоо, Ирээдүй” эрдэм шинжилгээний хурал, архивын баримтын үзэсгэлэнг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ШУА-ийн Түүх угсаатны зүйн хүрээлэн, нийслэлийн Архивын газар хамтран зохион байгуулсан.
2019 -оны 12 -р сарын 31
720
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ханиад томуу, хоолны хордлого, осол гэмтлээс урьдчилан сэргийлээрэй
Нийслэлийн эрүүл мэндийн газраас шинэ жилийн баярыг тохиолдуулан иргэдэд дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Эдгээр зөвлөмжийн дагуу хайртай дотны хүмүүстээ анхаарал халамж тавьж, эрүүл мэндээ хамгаалаарай.
2019 -оны 12 -р сарын 31
588
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Монгол олле” төслийн дэмжигчид Монголд ирлээ
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, БНСУ-ын Чежү хотын Аялал жуулчлалын газар, “Чежү Олле” нийгэмлэгтэй хамтран Улаанбаатар хот орчимд Олле стандартын явган аяллын чиглэл /маршрут/ тогтоон тэмдэгжүүлэх ажлыг 2016 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа билээ. Өнгөрсөн зун гадаад, дотоодын жуулчдад мэдээлэл өгөх зорилготойгоор Сөүлийн гудамжинд “Монгол Олле” мэдээллийн төвийн Улаанбаатар хот дахь салбарыг нээн ажиллуулж байна.
2019 -оны 12 -р сарын 31
563
ДЭЛГЭРЭНГҮЙ
Богдхан амралт- Ар зайсангийн гудамж чиглэлд автобусны шинэ маршрут нээлээ
Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн зорчих эрэлтэд үндэслэн нийтийн Тээврийн үйлчилгээний Ч:72 “Богдхан амралт-Ар зайсангийн гудамж-Сүхбаатарын талбай” чиглэлийг шинээр нээж үйлчилгээг 12 дугаар сарын 25-ны өдрөөс эхлүүлээд байна. Тухайн чиглэлд зургаан дунд багтаамжийн автобус 11 минутын хүлээгдлийн хугацаатайгаар үйлчилж байна.
2019 -оны 12 -р сарын 30
810
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Улаанбаатарын мөнгөн шөнө" шинэ жилийн цэнгүүний үеэр ажиллах нийтийн тээврийн үйлчилгээний төлөвлөлт
Нийслэлийн шинэ жилийн баярын үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хүрээнд 12 дугаар сарын 31-ний өдөр “Шинэ жилийн баярын цэнгүүн”-ийг Сүхбаатарын талбайд зохион байгуулах ба олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээний дараа иргэдийг нийтийн тээврийн үйлчилгээгээр хангахаар дараах төлөвлөлтийг нийслэлийн Тээврийн үйлчилгээний газраас хийгээд байна.
2019 -оны 12 -р сарын 30
810
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хан-Уулд үйлдвэрлэв” борлуулалтын цэгийн нээлт боллоо
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран 12 дугаар сарын 24-ний өдөр “Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл” дэд хөтөлбөрийн хүрээнд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор "Дельта комплекс трейдинг" ХХК-ийн "Монгол Фармер" худалдааны төвд 39м2 талбай бүхий "Хан-Уулд үйлдвэрлэв" борлуулалтын цэг байгууллаа.
2019 -оны 12 -р сарын 25
451
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.Сүхбаатарын талбайн мөсөн хотхоны нээлт өнөөдөр болно
“Цэвэр Агаартай хот” аяны хүрээнд хийгдэж буй мөсөн хотхоны нээлт өнөө орой 18.00 цагаас Сүхбаатарын талбайд нээлтээ хийнэ. Нээлтэд нийслэлийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс, урлаг соёлын төлөөллүүд оролцох юм. Энэ үеэр Д.Сүхбаатарын талбайн мөсөн коток нээлтээ хийж, сүлд модны гэрэл асаах ёслолын үйл ажиллагаа, урлагын тоглолт, 3D лазер нь үзүүлбэр толилуулагдах юм.
2019 -оны 12 -р сарын 25
423
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэл хотод Байгаль орчныг хамгаалах чиглэлээр 2019 онд хэрэгжүүлсэн онцлох ажлууд
Гадаргын усны хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр Толгойтын баруун салааны Бумбатын булгийг түшиглэн 10500м3 ус хуримтлуулах хүчин чадалтай хөв /хиймэл нуур/-ийг нийслэлийн төсвөөр анх удаа байгууллаа.
2019 -оны 12 -р сарын 25
422
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн 30 ортой тасаг шинээр ашиглалтад орлоо
"Гүүд Нэйборс" ОУТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газраас санаачлан хэрэгжүүлсэн “Мөрөөдөл” төслийн хүрээнд нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн Б корпуст өргөтгөл хийж, 30 ортой хүүхдийн тасгийг шинээр ашиглалтад орууллаа. Тус нэгдсэн эмнэлгийн хоёр давхрыг өргөтгөн, 504 м2 талбай бүхий нэг давхар барилгыг нэмж барьсан бөгөөд эмч нарын болон эмчилгээ, суурь тусламжийн нийт 12 өрөөтэй аж.
2019 -оны 12 -р сарын 24
487
ДЭЛГЭРЭНГҮЙ
“UB ERP” дотоод удирдлагын системийн II шатны сургалт боллоо
Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.2.4, 5.2.6, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн 5.28 болон Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/507 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд “UB ERP” дотоод удирдлагын системийн II шатны хөгжүүлэлтийг хийж, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад нэвтрүүлээд байна.
2019 -оны 12 -р сарын 24
584
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.Сүхбаатарын талбайн "Мөсөн коток" маргааш нээлтээ хийнэ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан хэрэгжүүлж буй “Цэвэр Агаартай хот” аяны хүрээнд хийгдэж буй мөсөн хотхоны нээлтийн арга хэмжээ Сүхбаатарын талбайд маргааш 18.00 цагт болно. Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс, урлаг соёлын төлөөллүүд оролцоно. Энэ үеэр Д.Сүхбаатарын талбайн мөсөн коток нээлтээ хийж, сүлд модны гэрэл асаах ёслолын үйл ажиллагаа, урлагын тоглолт, 3D лазер нь үзүүлбэр толилуулагдах юм.
2019 -оны 12 -р сарын 24
607
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хорооны цогцолбор баригдах газрыг чөлөөллөө
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас газрын зөрчил арилгаж, орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор газар чөлөөлөх ажлыг шат дараатай гүйцэтгэж байгаа юм. Энэ хүрээнд Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвийн зүүн талд буюу Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны 39, 40-р байрны хооронд байрлах зөвшөөрөлгүй баригдсан 20 ширхэг тоосгон гараашийг албадан буулгаж, газар чөлөөллөө.
2019 -оны 12 -р сарын 23
508
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Нүхэн болон гүүрэн гарц”-ын байршлыг тодорхойлж, загвар зураг төсөл боловсруулах уралдааны дүн гарлаа
Нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх Хүн, Орчин, Төлөвлөлт төвтэй /Х.О.Т/ бодлогын хүрээнд Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1040 дугаар захирамжийн дагуу Иргэдийг ая тухтай, аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх, автомашины хөдөлгөөнд саад учруулахгүй байх “Нүхэн болон гүүрэн гарц”-ын байршил загвар зураг төсөл боловсруулах уралдааныг Хот байгуулалт, хөгжлийн газраас зураг төслийн мэргэжлийн байгууллагууд мөн хувь уран бүтээлчид, мэргэжлийн ангийн оюутан залуусын дунд зохион байгуулж, шагналыг нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх гардууллаа.
2019 -оны 12 -р сарын 20
533
ДЭЛГЭРЭНГҮЙ
Утаа шүүгч суурилуулсан 100 кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухтай аж ахуйн нэгжүүдтэй уулзлаа
Засгийн газрын 62 тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд БОАЖЯ-аас 100 кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухнуудад агаарын бохирдлыг бууруулах зорилгоор утаа шүүгч суурилуулах шийдвэрийг энэ онд гаргасан. Тус шийдвэрийн хүрээнд суурилуулсан утааны шүүлтүүр нь хөлдөх, эвдрэх, стандартын бус суурилуулсан зэрэг олон гомдол санал ирсний улмаас УБЗАА-ны зургаан хэлтсийн даргаар ахлуулсан холбогдох мэргэжлийн байгууллагуудаас бүрдсэн ажлын хэсэг өнгөрөгч 12 сарын 13-16 өдрүүдэд 216 халаалтын зуухны газрын 409 халаалтын зууханд үзлэг шалгалт явуулсан.
2019 -оны 12 -р сарын 20
473
ДЭЛГЭРЭНГҮЙ
Концесс олгох уралдаант шалгаруулалтын урилга
Уралдаант шалгаруулалтын нэр: “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын авто зогсоол барих төсөл Уралдаант шалгаруулалтын дугаар: УБ2019/167-01 Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч нь Монгол Улсын болон гадаадын хуулийн этгээд, түүний нэгдлийг Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын авто зогсоол барих төслийн концесс олгох уралдаант шалгаруулалтад урьж байна.
2019 -оны 12 -р сарын 20
466
ДЭЛГЭРЭНГҮЙ
Инкубаторын бүртгэл эхэллээ
Гарааны бизнес эрхэлж буй залуучуудыг бүхий л боломж нөөцөөрөө дэмжих зорилготой “Бизнесийн инкубатор хөтөлбөр”-ийн 2020 оны бүртгэл албан ёсоор эхэллээ. Инкубаторын үндсэн зорилго нь инновацын тэргүүлэх салбаруудад шинэ, дэвшилтэт санааг бүтээгдэхүүн үйлчилгээ болгон хувиргах, шинэ хэрэгцээг эрж олох, технологид суурилсан бизнесийг хөгжүүлэх, гарааны компанид ажлын таатай орчин, менежментийн иж бүрэн дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар тэднийг санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд тогтворжсон дотоод гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай болгон өсгөн бойжуулахад оршино.
2019 -оны 12 -р сарын 19
505
ДЭЛГЭРЭНГҮЙ
Иргэд “E-POLICE” гар утасны аппликейшныг ашиглан дараах зөрчлүүдийг илгээж хариуцлага тооцууллаа
Иргэд, E-POLICE гар утасны аппликейшныг ашиглан арваннэгдүгээр сарын 15-30-ны хооронд дараах 377 зөрчлүүдийг илрүүлж Замын хөдөлгөөний удирдлагын төвд илгээснийг бид хүлээн авч шийдвэрлэлээ. Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын хувьд урсгал сөрөх, тэмдэг тэмдэглэгээ зөрчих, “Зогс” шугам давж зогсох, уулзвар гарц хаах, уулзварт давхар эргэх, эгнээ хааж зогсох, эгнээ байр буруу эзлэх, гэрлэн дохио зөрчих гэх мэтээр замын хөдөлгөөний дүрмийг ихээр зөрчдөг.
2019 -оны 12 -р сарын 19
824
ДЭЛГЭРЭНГҮЙ