“Таван богд” группийнхэн эрүүл мэндийн байгууллагуудад дэмжлэг үзүүллээ
Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан “Таван богд” группийн хамт олон Улсын онцгой комиссын шуурхай штаб, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Хан-Уул дүүргийн онцгой комисст 30 сая гаруй төгрөгийн үнэ бүхий 60 зөөврийн орыг хөнжил, гудас, цагаан хэрэглэлийн хамт хүлээлгэн өгч, иргэдийн эмчилгээнд зориулан хандивлалаа.
2021 -оны 4 -р сарын 30
678
ДЭЛГЭРЭНГҮЙ
14 байрны 597 айлын орон сууцыг эзэмшиж байгаа иргэдэд нь хувьчлан өгөхөөр боллоо
Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны ээлжит хурал боллоо. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 56 дугаар тогтоол Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн A/-1/522 тоот бичиг, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанчин штабын эзэмшилд байгаа албан тушаалын Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах, 14 байрны 597 айлын орон сууцыг эзэмшиж байгаа иргэдэд нь хувьчлан өгөх тухай хэлэлцэн шийдвэрлэлээ.
2021 -оны 4 -р сарын 30
1079
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Туул гол дагуу амралт, зугаалгын цогцолбор байгуулах” концепц, загвар зураг боловсруулах уралдаан зарлалаа
Нийслэлийн Засаг даргын дөрөвдүгээр сарын 29-ний А/338 дугаар захирамжийн дагуу Туул голын эрэг дагуу дөрвөн байршилд иргэд, олон нийтийн амрах, зугаалах, чөлөөт цагаа ая тухтай, зөв боловсон өнгөрөөх, талбайн төлөвлөлтийн шийдлийг олон нийтийн оролцоотой тодорхойлох зорилгоор 20 сая төгрөгийн шагналын сантай концепц, загвар зураг боловсруулах уралдаан зарлалаа.
2021 -оны 4 -р сарын 30
873
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Хуульчийн Про Боно өдөр-2021” цахим өдөрлөг болж байна
НЗДТГ, Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа буюу “Хуульчийн Про Боно өдөр”-ийг жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдөр уламжлал болгон зохион байгуулдаг.
2021 -оны 4 -р сарын 30
813
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үерийн хамгаалалтын далан, суваг цэвэрлэж байна
Үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн цэвэрлэгээний ажлын хүрээнд Баянгол дүүргийн 9, 21-р хороонд байршилтай 3, 4-р хорооллын үерийн хамгаалалтын далан, сувгийн лаг хагшаас цэвэрлэж байна.
2021 -оны 4 -р сарын 30
748
ДЭЛГЭРЭНГҮЙ
Борооны ус зайлуулах шугамыг цэвэрлэж байна
Авто замын борооны ус зайлуулах шугам, сүлжээний цэвэрлэгээний ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 8, 10, 13, 14 дүгээр хороо, Амгалангийн зам, Цагдаагийн академийн өргөн чөлөө, Офицерын тойрог, Нарны замын сувгийн лаг цэвэрлэгээний ажил хийж, 11 peйсээр 66 тонн лагийг төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэн ажиллаж байна.
2021 -оны 4 -р сарын 30
686
ДЭЛГЭРЭНГҮЙ
Зам засвар, арчлалтын ажил үргэлжилж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд зам засвар, арчлалтын ажлыг хийж гүйцэтгэх үүрэг өгсөн. Энэ дагуу “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна.
2021 -оны 4 -р сарын 30
868
ДЭЛГЭРЭНГҮЙ
Б.Ууганбат: ПСР шинжилгээний зургаан цэг ажиллаж байна
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт дөрөвдүгээр сарын 22-29-ний хооронд иргэдээс нийт 11880 дуудлага ирснээс 9354 буюу 78.7 хувьд нь амжилттай үйлчилж, ажилласан байна. Үүнээс НОК-ын шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой дуудлага 8908 буюу 95.2 хувийг эзэллээ.
2021 -оны 4 -р сарын 30
880
ДЭЛГЭРЭНГҮЙ
QR код, ажлын үнэмлэхээ үзүүлэн, тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцоно
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд 24 цагийн турш мэдээ, мэдээлэл тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 27-нд иргэдээс нийт 2064 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 1.46 минут, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 2.17 минут байна.
2021 -оны 4 -р сарын 28
1049
ДЭЛГЭРЭНГҮЙ
Жирэмсэн эмэгтэйн хяналтуудын дөрвийг нь цахимаар хийхийг зөвлөв
Эрүүл мэндийн сайдын “Жирэмснийг хянах цахим үзлэгийн түр журам батлах тухай” А/133 дугаар тушаалыг танилцуулж, “Ковид-19” халдварын үеийн эх барих, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ” сэдэвт цахим цуврал хурлыг зохион байгууллаа.
2021 -оны 4 -р сарын 27
602
ДЭЛГЭРЭНГҮЙ
Халдвартай иргэдийг эмчилж байгаа эмнэлгийн удирдлагууд хуралдлаа
Эрүүл мэндийн сайдын “Коронавируст “Ковид-19” халдвартай иргэн хэвтэн эмчлүүлэх тухай” А/196 дугаар тушаалын дагуу Нийслэлийн Эрүүл мэндийн газраас төрөлжсөн болон лавлагаа шатлалын эрүүл мэндийн 29 байгууллагын дарга, эмчилгээ эрхэлсэн орлогч нар оролцсон цахим хурлыг энэ сарын 26-нд зохион байгууллаа.
2021 -оны 4 -р сарын 27
843
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ж.Дамдинцэрэн: Соёл, урлагийн салбарыг менежментийн эргэлтэд оруулах хэрэгтэй
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед соёл, урлагийн салбар зогсонги байдалд орсон. Нийслэлийн Соёл, урлагийн газраас ямар бодлого баримтлан ажиллаж байгаа талаар тус газрын дарга Ж.Дамдинцэрэнтэй ярилцлаа.
2021 -оны 4 -р сарын 27
760
ДЭЛГЭРЭНГҮЙ
45-аас дээш насны иргэдийн вакцинжуулалт эхэллээ
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 26-нд иргэдээс нийт 3125 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 1.29 минут, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.59 минут байна.
2021 -оны 4 -р сарын 27
723
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Олон Улсын өсвөрийн энтрепренерүүд 2021” уралдааны ялагчид тодорлоо
Global Youth Entrepreneurship Challenge (GYEC) буюу Олон улсын өсвөрийн энтрепренерүүдийн уралдааныг уламжлал болгон тав дахь жилдээ Хүүхдийг Ивээх сан, “Хөгжлийн шийдэл” ТББ, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар хамтран зохион байгууллаа. Уралдааны дүнг энэ сарын 26-нд гаргаж, улсаа төлөөлөн олон улсын уралдаанд оролцох ялагчдаа тодруулсан юм.
2021 -оны 4 -р сарын 27
748
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дархлаажуулалтын 160 цэг ажиллаж байна
“Ковид-19” халдварын нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас хатуу хөл хорионы хугацаанд хүн амыг дархлаажуулах үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэл өгсөн.
2021 -оны 4 -р сарын 26
781
ДЭЛГЭРЭНГҮЙ
Захирамж зөрчин 34 иргэн, байгууллага үйл ажиллагаа явуулж байв
Нийслэлийн нутаг дэвсгэрт дөрөвдүгээр сарын 10-25-ны хооронд НМХГ-ын 206 улсын ахлах байцаагч, алба хаагчид хүнсний худалдааны /давхардсан тоогоор/ 14976, хүнсний 50 үйлдвэр, эмийн сан 873, бусад 88, нийт 15987 газрыг шалгалаа.
2021 -оны 4 -р сарын 26
681
ДЭЛГЭРЭНГҮЙ
Замын хөдөлгөөнд оролцох хүсэлтээ QR@gov.mn цахим хаягаар илгээнэ
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдэд “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.
2021 -оны 4 -р сарын 26
2823
ДЭЛГЭРЭНГҮЙ
НМХГ-ын 515 алба хаагч тогтмол хяналт, шалгалт хийж байна
Коронавирусийн халдвараас сэргийлэх, тархалтыг багасгах зорилгоор Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /НМХГ/-ын 515 алба хаагч 16 чиглэлээр хяналт, шалгалт тогтмол хийж байна.
2021 -оны 4 -р сарын 26
980
ДЭЛГЭРЭНГҮЙ
98 чиглэлд 859 автобус үйлчилгээнд явж байна
Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацааг сунгасантай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарийг тусгай горимд шилжүүлсэн. Тодруулбал, нийтийн тээвэр өглөө 07:00-10:00, орой 17:00-20:00 цагийн хооронд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн ажилтан, алба хаагч, иргэдийг халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэн зорчуулах юм.
2021 -оны 4 -р сарын 26
869
ДЭЛГЭРЭНГҮЙ
694 резидент эмч нэмэлтээр ажиллаж эхэллээ
Эрүүл мэндийн сайдын тушаалаар нийслэлийн хэмжээнд коронавирусийн халдварын хариу арга хэмжээний ажиллагаанд нийт 694 резидент эмчийг дайчлан ажиллуулж эхэллээ. Резидент эмч нар коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтын цэг, тандалтын баг, гэрийн тусгаарлалтын хяналтад ажиллах юм.
2021 -оны 4 -р сарын 23
807
ДЭЛГЭРЭНГҮЙ