Нийслэлийн 375 жилийн ойн медаль гардууллаа
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 375 жилийн ойг тохиолдуулан их хотын бүтээн байгуулалтад гар бие оролцон,  эрдэм мэдлэг, оюун ухаанаа дайчлан ажиллаж байгаа тэргүүний ажилтнуудаа  “Нийслэлийн 375 жилийн ойн медаль”-аар шагналаа
2014 -оны 10 -р сарын 28
2100
ДЭЛГЭРЭНГҮЙ
Инчён-2014 Азийн зуны наадамд амжилттай оролцсон Монголын шигшээ багийн тамирчдыг шагналаа
Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан Дэлхийн болон тивийн аварга шалгаруулах тэмцээн, Инчён-2014 Азийн 17 дахь удаагийн зуны наадамд амжилттай оролцсон Монголын шигшээ багийн тамирчдад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн шагнал олгохоор шйдвэрлэжээ. Шагналыг өнөөдөр нийслэлийн ЗДТГ-ын Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд гардууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
2014 -оны 10 -р сарын 24
1554
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Google Street View”-д зураглалаа оруулсан төв Азийн хамгийн анхны хот Улаанбаатар
Нийслэлийн ИТХ-аар батлагдсан “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд Хотын захиргаа дэлхийн мэдээллийн технологийн тэргүүлэгч Google компанитай албан ёсоор хамтран ажиллахаар болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Google компанийн Ази Номхон далай, Ойрхи дорнод, Африк, Орос дахь Засгийн газрын асуудал хариуцсан Ерөнхий захирал Susan Pointer нар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар хотыг дэлхий нийтэд танилцуулж, аялал жуулчлалыг дэмжиж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг хөгжүүлэх зорилгоор Google Map, Google Street View, Google Culture Institute, Google Art project төслүүдийг хэрэгжүүлнэ. Эдгээр ажлын эхлэх  болох Улаанбаатарын зураглалыг Google Street View – д оруулах нээлтийн үйл ажиллагаа Их эзэн Чингис хааны талбайд боллоо. Google компанитай 2 жил орчмын хугацаанд хамтран ажиллаж төслийн туршилтыг бүрэн хийсний үндсэн дээр Улаанбаатар зураглалыг албан ёсоор оруулж байгаа юм. Ингэснээр дэлхийн аль ч цэгээс гар утас болон компьютер ашиглан хотын бүх гудамж талбай,  музей, ресторан, барилга байшин дотор аялах боломжтой боллоо.
 
2014 -оны 10 -р сарын 23
1487
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн 1 жилийн өөрчлөлтийг фото зургаар танилцуулж байна
Нийслэлд өнгөрсөн 1 жилийн хугацаанд гарсан өөрчлөлтийг харьцуулсан фото зургийг цувралаар хүргэж байна
2014 -оны 10 -р сарын 1
1592
ДЭЛГЭРЭНГҮЙ