Д.Мөнхжаргал: Нийслэлийн дүүргүүдэд “Төгсөгчдийн төгөл” байгуулж, үйл ажиллагааг эхлүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигийн дагуу бүх нийтээр “Мод тарих үндэсний өдөр” 2020 оны тавдугаар сарын 09, 10-ны өдрүүдэд тохиож байна. Улаанбаатар хотын ногоон бүсийн ой бүхий талбайг нэмэгдүүлж, цөлжилтөөс хамгаалах, агаар, орчны бохирдлыг бууруулах, ногоон төгөл байгуулах зорилгоор Нийслэлийн есөн дүүрэгт Их, дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн төгсөгчдөд зориулан “Төгсөгчдийн төгөл” байгуулах санаачлагыг эхлүүлж, дүүрэг бүрийн Боловсролын хэлтэст төгсөгчдийн нэрэмжит ойн төгөл байгуулах зориулалтаар 3 га газрыг олгож, газрын гэрчилгээг гардуулах арга хэмжээ өнөөдөр нийслэлийн Баянзүрх дүүрэг дэх Минж нутагшуулах төвд боллоо.
2020 -оны 5 -р сарын 9
621
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хотын Захирагч С.Амарсайхан Багануур, Налайх дүүрэгт ажиллалаа
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Багануур, Налайх дүүрэгт ажиллалаа. Ажлаа Багануур дүүргээс эхэлсэн бөгөөд тус дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашин гардуулан өглөө. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы санаачилгаар алслагдсан гурван дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвартай сайтай автомашины асуудлыг шийдвэрлэж өгч байгаа юм.
2020 -оны 5 -р сарын 9
305
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улсын хэмжээнд анх удаа цахимаар зохион байгуулсан дадлага сургуулилт өндөрлөлөө
Монгол Улсын Онцгой комиссын шийдвэр, Шадар сайдын 33 дугаар тушаалын дагуу “Ковид-19 халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалт өнөөдөр өндөрлөлөө. "Ковид-19" халдварт цар тахлаас урьдчилан сэргийлэх, хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх, гурван түвшний удирдлагыг нягтруулах, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, онцгой нөхцөл байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох, хорио цээр, халдвар хамгааллын дэглэм тогтоох чиглэлээр хээрийн хүн эмнэлэг дэлгэх дадлага сургуулийг гурван үе шаттайгаар Монгол Улсын хэмжээнд цахимаар анх удаа зохион байгуулсан юм.
2020 -оны 5 -р сарын 8
382
ДЭЛГЭРЭНГҮЙ
Б.Отгонсүх: Тасганы овооноос Эх нялхсын уулзвар хүртэлх замын суурь асфальт, бетон хучилтын ажил хийгдэж байна
Улсын болон нийслэлийн төсвөөр энэ онд Улаанбаатарт нийт 52,8 км авто зам шинээр тавигдаж, 17,8 км уулзвар шинэчлэлтийн ажил хийгдэхээр төлөвлөгдөн, дөрөвдүгээр сарын 1-нээс ажлууд эхэлсэн билээ.
2020 -оны 5 -р сарын 8
98
ДЭЛГЭРЭНГҮЙ
Долоо хоногийн тойм
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны тавдугаар сарын 04-ноос тавдугаар сарын 08-ний өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга хэмжээ, өгсөн үүрэг даалгавар, бүтээн байгуулалтын ажлуудтай холбоотой мэдээ мэдээллийг тоймлон хүргэж байна.
2020 -оны 5 -р сарын 8
133
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” тавдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд болно
“Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” тавдугаар сарын 9, 10-ны өдрүүдэд тохиож байна. Мод тарихад тохиромжтой байгалийн нөхцөл бүрдсэн эдгээр өдрүүдэд амьдардаг орчиндоо мод бут тарьж, тарьсан ногоон байгууламжаа арчлах, усалгаа хийх зэргээр орчны бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад уриалж байна. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан олон нийтийг хамарсан байдлаар мод тарих арга хэмжээг зохион байгуулахгүй тул иргэд та бүхэн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмж, дэглэмийг чанд сахина уу.
2020 -оны 5 -р сарын 8
562
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цар тахлын үеийн сургуулилалт хийж, туршлага өвөртлөв
Манай улс одоогоор халдварыг дотооддоо алдаагүй ч хэрэв тархвал төр, алба хаагч, иргэн бүр өндөржүүлсэн бэлэн байдлын үед ямар арга хэмжээ авахыг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр туршлаа. Тодруулбал, Онцгой байдлын, Цагдаагийн, Хил хамгаалах, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, ЭМЯ, Гамшгаас хамгаалах улсын албад, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын газрынхан хамтран коронавирусийн халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургуулилалтынхаа хоёр дахь өдрийн бэлтгэл хангасан юм.
2020 -оны 5 -р сарын 8
560
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дадлага сургууль гурав дахь өдрөө үргэлжилж байна
“Ковид-19 халдварт цартахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилт гурав дахь өдрөө штабын дадлага сургуулиар үргэлжилж байна.
2020 -оны 5 -р сарын 8
278
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлуулах тухай асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлнэ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлуулах тухай асуудлыг хэлэлцлээ. Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөөнд хотын хөгжлийг тэнцвэртэй болгох хүрээнд 6 дэд төвтэй байхаар тусгасан. “Гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төсөл нь уг дэд төвүүдийг бий болгох суурь “Дэд бүтэц”-ийн ажлуудыг хийж байгаа юм.
2020 -оны 5 -р сарын 8
322
ДЭЛГЭРЭНГҮЙ
МЭНДЧИЛГЭЭ
Монгол Улсад, нийслэл Улаанбаатар хотод маань Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 95 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, нэрт соён гэгээрүүлэгч, их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн санаачилгаар тэртээ 1925 оны 05 сарын 08-ны энэ өдөр Үлгэр жишээ дунд сургууль дээр “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо” нэртэй Пионерын байгууллагыг байгуулж, хоёр бүлгийн 51 хүүхэд пионерт элсэн, даргаар нь М.Лувсанцэнд, Б.Доржсүрэн нарыг сонгож байсан билээ.
2020 -оны 5 -р сарын 8
149
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцлээ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай танилцууллаа.
2020 -оны 5 -р сарын 8
234
ДЭЛГЭРЭНГҮЙ
С.Амарсайхан: Цар тахлын үеийн хөл хориог амжилттай зохион байгуулсан чингэлтэйчүүддээ талархая
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Ковид-19” халдварт цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” дадлага сургуулилалтын үйл ажиллагаа болж буй Чингэлтэй дүүргийн Шуурхай штабт ажиллалаа. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 10 цагийн турш хөл хорио тогтоож, халдварт цар тахлын үеийн нөхцөл байдалд хэрхэн ажиллах, хөл хорионы дэглэмийг иргэд, олон нийт сахин ажиллах, бэлэн байдлаа шалгах, харилцан ажиллагаа, уялдаа холбоог зохион байгуулж ажилласан юм.
2020 -оны 5 -р сарын 8
315
ДЭЛГЭРЭНГҮЙ