Томуу, томуу төст өвчин, “Ковид-19” халдварын асуудлаар Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллалаа
Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа томуу, томуу төст өвчин болон коронавируст “Ковид-19” халдварын үеийн бэлэн байдалд хяналт тавих үүднээс Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллаж байна. Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Л.Зэндмаа болон бусад холбогдох албаны хүмүүсийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны “Дотны туслагч” Өрхийн эрүүл мэндийн төвд ажиллаж, үйл ажиллагааны чиглэл болон авч хэрэгжүүлж буй ажлуудтай нь танилцлаа.
2020 -оны 11 -р сарын 2
1008
ДЭЛГЭРЭНГҮЙ
Үзлэг шалгалт хийж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүллээ
Нийтийн тээврийн үйлчилгээний газрын даргын баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжид хийх шалгалтын удирдамж”-ийн дагуу 2020 оны 09 дүгээр сарын 24-өөс 10 дугаар сарын 22-ны өдрүүдэд тус газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч, авто үйлчилгээ хариуцсан ажилтан, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн авто засвар, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн нийт дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Нийслэлийн Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй авто үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд холбогдох хууль, дүрэм, журам, стандартын шаардлага хэрхэн хангагдаж буй эсэхэд үзлэг шалгалт хийлээ.
2020 -оны 11 -р сарын 2
953
ДЭЛГЭРЭНГҮЙ
“U money” автобусны картаа гар утсаараа цэнэглэх боломжтой боллоо
“Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Ерөнхий захирал Шин Дун Ү, “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Бизнес хэрэгжилтийн хэлтсийн дарга М.Мөнхболд, “High Payment solutions” компанийн гүйцэтгэх захирал Б.Наранбат нар өнөөдөр “U money” автобусны картаа ухаалаг гар утсаараа цэнэглэх боломжтой болсон талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн хэмжээнд 1000 гаруй карт борлуулах, цэнэглэх цэг үйл ажиллагаагаа явуулж байна.
2020 -оны 11 -р сарын 2
1086
ДЭЛГЭРЭНГҮЙ
Д.Сумъяабазар: Хаана ажлын хурд саарна тэнд авлигал байна гэж ойлгоно
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийв. Дараа нь Нийслэлийн 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийгдэж байгаа ажлын явцын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээлэл хүргэлээ.
2020 -оны 11 -р сарын 2
486
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Дугуйн өдөр-2020” боллоо
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан ажлыг хэрэгжүүлэх, иргэдэд унадаг дугуйн ач холбогдлыг сурталчлан таниулах, дугуйн спортоор хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор “Дугуйн өдөр”-ийг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Дугуйн парад, уулын дугуйн бага насны хүүхдийн тэмцээн, өсвөр нас, сонирхогчид гэх мэт дугуйн гурван төрлийн тэмцээнийг өнөөдөр зохион байгууллаа.
2020 -оны 10 -р сарын 31
284
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шахмал түлшний Зүүн бүсийн үйлдвэр болон борлуулалтын цэгүүдэд ажиллалаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн үүрэг чиглэлийн дагуу өнөөдөр нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө Зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр болон Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах борлуулалтын цэгүүдэд ажиллалаа.
2020 -оны 10 -р сарын 30
598
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн 381 жилийн ойд зориулсан барилдаанд улс, аймгийн цолтой 256 бөх зодоглов
Нийслэлийн түүхт 381 жилийн ойд зориулсан улс, аймгийн цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд амжилттай зохион байгуулагдлаа. Нийслэлийн өдөрт зориулсан уламжлал болгон зохион байгуулагддаг тус барилдаанд шинэ
2020 -оны 10 -р сарын 29
986
ДЭЛГЭРЭНГҮЙ
"Идэвхэжсэн 2030: Энтерпрайзинг эрэл-зорилгоо тодорхойлж хэрэгжүүл" сэдэвт сургалт, өдөрлөг болно
Улаанбаатар хотын алслагдсан дүүрэг, хороодод амьдардаг, ажил хөдөлмөр эрхлэх, ур чадвараа ахиулах, бизнес санаагаа ажил хэрэг болгох зорилго, хүсэл эрмэлзэлтэй 18-35 насны залуусыг хамруулсан "Идэвхэжсэн 2030: Энтерпрайзинг эрэл-зорилгоо тодорхойлж хэрэгжүүл" сэдэвт сургалт, лекц, воркшоп, ажлын байрны мэдээллийн өдөрлөгийг анх удаа жишиг болгон зохион байгуулах гэж байна. Сургалт, өдөрлөг маргааш болно.
2020 -оны 10 -р сарын 29
1024
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн 381 жилийн ойн Хүндэтгэлийн концерт боллоо
381 жилийнхээ шаcтир түүхийг бичиглэж яваа нийслэлчүүд энэ өдрүүдэд ойн баяраа хүндэтгэл бахархал, бүтээлч ажил, өрнүүн амжилтаар дүүрэн тэмдэглэж байна. Нийслэлийн 381 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн концерт өнөөдөр Соёлын төв өргөөнд болж, Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Морин хуурын чуулга, нийслэлийн “Улаанбаатар” чуулга, Улсын филармони, “Баянмонгол” чуулга, Монгол Улсын консерватори зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагын оркестр, найрал дуучид, бүжигчид, Монголын үе үеийн урлагийн алдартнууд тэргүүтэй 300 гаруй уран бүтээлч оролцож, нийслэлчүүддээ уран бүтээлийн дээжээ өргөн барьсан юм.
2020 -оны 10 -р сарын 29
113
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүллээ
Нийслэл хот үүсэн байгуулагдсаны түүхт 381 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан нийслэлийн үе үеийн удирдлагууд, иргэд, олон нийт өнөөдөр нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлж, Монголын нууц товчоог залж, нийслэлийн сүлдэт хуур цэнгүүллээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотод анхны шав тавьсан энэхүү дурсгалын хөшөөг Нийслэлийн 355 жилийн ойгоор сүндэрлүүлсэн билээ.
2020 -оны 10 -р сарын 29
172
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төрийн далбаа Нийслэлийн туг мандуулах ёслолын ажиллагаа боллоо
Нийслэлийн 381 жилийн ойн өдрийг тохиолдуулан Төрийн далбаа Нийслэлийн тугийг мандуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо. Ёслолын ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон НИТХ-ын тэргүүлэгчид, төлөөлөгчид болон нийслэл хотын үе үеийн удирдлагууд байлцав.
2020 -оны 10 -р сарын 29
1368
ДЭЛГЭРЭНГҮЙ
Төрийн албаны хууль зөрчсөн томилгоо хийхгүй байхыг ТАЗ-өөс зөвлөлөө
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн дүнгээр нутгийн өөрөө удирдах байгууллагуудыг байгуулж, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг сонгох, нэр дэвшүүлэх, томилох үйл ажиллагаатай холбогдуулан Төрийн албаны зөвлөлөөс зөвлөмж гаргажээ.
2020 -оны 10 -р сарын 29
1333
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн тэргүүний сургууль, цэцэрлэгт индексийн урамшуулал олголоо
Нийслэлийн ерөнхий боловсролын шилдэг 20 сургууль, 20 цэцэрлэгийг шалгаруулж, урамшуулал гардуулах ёслол өнөөдөр боллоо. Үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан орлогч Н.Баярчимэг, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Мягмаржав, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нарын холбогдох албаныхан болон сургууль, цэцэрлэгийн төлөөллүүд оролцлоо.
2020 -оны 10 -р сарын 29
268
ДЭЛГЭРЭНГҮЙ
Мэндчилгээ
Эрхэм хүндэт нийслэлчүүддээ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 381 жилийн ойн мэндийг дэвшүүлэхийн ялдамд эрүүл энх, саруул сайхан бүхнийг хүсэн ерөөе. Тэртээ 1639 онд Халхын сайхан хангай, говь хосолсон Их, Бага Монгол уулсын дунд, эртнээс нааш рашааны увидастай гэгддэг Ширээт цагаан нуурын хөвөөнөө Өндөр гэгээн Занабазарыг Бурхны шашны тэргүүнд өргөмжилж “Өргөө” шар бүсийн ордыг байгуулж өгснөөр өнөөгийн Монгол Улсын нийслэлийн үүсэл шаштир бичигдэж эхэлсэн түүхтэй.
2020 -оны 10 -р сарын 29
1362
ДЭЛГЭРЭНГҮЙ
Хурандаа Ц.Анхбаярыг Нийслэлийн Цэргийн штабын даргаар томиллоо
Нийслэлийн Цэргийн штабын даргаар хурандаа Ц.Анхбаярыг томилж, тамгыг нь хүлээлгэн өглөө. Хүндэтгэлийн арга хэмжээнд нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг болон батлан хамгаалах салбарын алба хаагчид оролцсон юм.
2020 -оны 10 -р сарын 29
2224
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Дугуйн өдөр-2020” арга хэмжээг зохион байгуулна
Нийслэл хот үүсч байгуулагдсаны 381 жилийн ойн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Спортын хороо, Монголын дугуйн холбоо хамтран Нийслэлийн Засаг даргын 2020 оны оны А/1096 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Дугуйн өдөр”-ийн үйл ажиллагааг 2020 оны энэ сарын 31-ний өдөр дугуйн парад, тэмцээнийг зохион байгуулна.
2020 -оны 10 -р сарын 28
1067
ДЭЛГЭРЭНГҮЙ
Гэр хорооллын шинэ суурьшлын бүсийн айлуудыг гэрэлтэй болгож, хүчдэлийг сайжруулжээ
УБЦТС ТӨХК нийслэлийн гэр хорооллын шинэ суурьшлын бүсэд байрлах гэрэл, цахилгаангүй айл өрхийн цахилгаан хангамжийн дэд бүтцийг бий болгох, сайжруулах ажлын хүрээнд дараах ажлыг гүйцэтгэжээ. Үүнд: Сонгинохайрхан дүүргийн 7, 24, 25 хороодын нутаг дэвсгэрт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 17 дэд өртөөний өргөтгөл, шинээр 4 дэд өртөө угсрах ажлыг “Цацрах цог” ХХК-с хийж гүйцэтгэсэн.
2020 -оны 10 -р сарын 28
956
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэлийн 381 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд одон, медаль гардууллаа
Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн түүхт ойн өдрийг тохиолдуулан өнөөдөр эрхэлсэн салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон, медаль гардууллаа. Шагналыг нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны дарга Б.Батбямба, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, НЗДТГ-ын дарга Ц.Уртнасан нар нийт 80 гаруй иргэнд гардуулан өгөв.
2020 -оны 10 -р сарын 28
303
ДЭЛГЭРЭНГҮЙ
Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтөд төлбөрийн үлдэгдэлтэй хэрэглэгч хамрагдахгүй
Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн гэр хорооллын бүсэд орших айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны болон сэргээгдэх эрчим хүчний тарифын хөнгөлөлт 2020-2021 оны хүйтний улиралд ч хүчин төгөлдөр хэрэгжинэ. Хөнгөлөлт арваннэгдүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд үргэлжлэх бөгөөд нийслэлийн гэр хорооллын бүсэд орой, шөнийн цагаар буюу 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд хэрэглэсэн айл өрхийн ахуйн зориулалттай цахилгаан хэрэглээнд тооцогдоно.
2020 -оны 10 -р сарын 28
1319
ДЭЛГЭРЭНГҮЙ