Нийслэлийн ИТХ-ын 2020 оны сонгуулийн дүнг өргөн барилаа
Нийслэлийн Сонгуулийн хорооноос өнөөдөр нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн дүнг НИТХ-ын дарга Р.Дагвад өргөн барилаа. Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ү.Ганболд “Нийслэлийн сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 916.626 иргэн бүртгэгдсэнээс 438.864 нь буюу нийт сонгогчдын 47.88 хувь нь саналаа өгч, сонгуульд оролцсон байна.
2020 -оны 10 -р сарын 19
284
ДЭЛГЭРЭНГҮЙ
10,000 программист бэлтгэх төслийг дэмжиж, 23 хүүхдэд 100 хувийн тэтгэлэг олголоо
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас хэрэгжүүлж буй мэдээлэл, технологийн салбарын ажлын байрыг нэмэгдүүлэх, өндөр ур чадвар бүхий хүний нөөцийг бэлтгэх, багшлах боловсон хүчнийг чадавхжуулах, программ хангамжийн сургалтын хөтөлбөрийг сайжруулах, дэлхийд өрсөлдөх чадвартай “10,000 программист” бэлтгэх төслийг энэ оны таван сараас хэрэгжүүлж эхэлсэн.
2020 -оны 10 -р сарын 19
77
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Улаанбаатар” кино наадмаар бүрэн хэмжээний 19 уран сайхны киног толилуулна
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь Швейцарын Хөгжлийн Агентлаг, Номадиа Пикчерс ХХК-тай хамтран Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яам, Австралийн Элчин Сайдын Яам, Итали Улсын Элчин Сайдын Яам, Монгол дахь Гёте Институт, Тайпэйн Худалдаа, Эдийн Засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 12 дахь удаагийн “Улаанбаатар” Олон Улсын кино наадам (УБОУКН)-ыг 2020 оны 10 дугаар сарын 19-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
2020 -оны 10 -р сарын 16
1108
ДЭЛГЭРЭНГҮЙ
Суулгалт өвчнөөс сэргийлье!!!
Суулгалт гэдэг нь хоногт гурав ба түүнээс олон удаа эмгэг хольцтой (ус, цус, боловсорч гүйцээгүй хоолны үлдэгдэл, залхаг гэх мэт) хүндрэхийг хэлдэг. Үүнд: Цочмог суулгалт /14 хоног хүртэл үргэлжилсэн/, Архаг суулгалт /14 хоногоос дээш үргэлжилсэн/ гэж ангилна. Суулгалт нь таваас доош насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгааны нэг бөгөөд дэлхий дээр жилд 200 мянган хүүхэд тус өвчнөөс болж эндэж, олон мянган хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
2020 -оны 10 -р сарын 16
833
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сонгуулийн өдрүүдэд архи согтууруулах ундаагаар үйлчилсэн зөрчил илрээгүй байна
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн тусламжийн хэлтсийн дарга М.Мөнхдэлгэр, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
2020 -оны 10 -р сарын 16
513
ДЭЛГЭРЭНГҮЙ
Шагнах тухай
2020 -оны 10 -р сарын 16
97
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуулийн урьдчилсан дүнг танилцууллаа
Нийслэлийн Сонгуулийн хорооноос өнөөдөр Нийслэл, дүүргийн ИТХ-ын 2020 оны сонгуулийн урьдчилсан дүнг танилцууллаа. Нийслэлийн 453 хэсэгт санал хураалтыг зохион байгуулсан. Энэ удаагийн сонгууль сонгогчдын ирцийн босго байхгүй. Санал хураалтад оролцсон нийт сонгогчдын олонхийн санал авсан нэр дэвшигчид нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд төлөөлөгчөөр сонгогдож байна.
2020 -оны 10 -р сарын 16
168
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэл дүүргийн ИТХ-д нэр дэвшигчдийг танилцуулж байна
Нийслэл, дүүргийн ИТХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалт маргааш буюу аравдугаар сарын 15-ны 07:00 цагт эхэлж, оройн 20.00 цагт дуусна. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчдийг танилцуулж байна.
2020 -оны 10 -р сарын 14
172
ДЭЛГЭРЭНГҮЙ
Улаанбаатар хот шувуу ажиглах цэгтэй боллоо
Нийслэлийн Байгаль орчны газраас Улаанбаатар хотын шувуудын нягтрал хамгийн их хоёр байршил болох Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Хун нуур, Сонсголонгийн ус намаг бүхий газарт шуваа ажиглах зөвлөмж, тайлбар бүхий шувуу ажиглах цэгийг байгууллаа. Шувууд нь ялаа, шумуул, шавж, мэрэгчдийн тоо толгойг зохицуулж, ургамал, ой моддыг өвчнөөс хамгаалан өсөлтийг дэмжиж, сэг зэм, хог хаягдлаас үүсэх аливаа халдварт өвчин гарахаас сэргийлж байдаг экосистемийн тэнцвэрийг хангагч юм. Ийм ч учраас хот, суурин газрууд хувьд шувуу хамгааллын ажилд чухал ач холбогдол өгдөг.
2020 -оны 10 -р сарын 14
870
ДЭЛГЭРЭНГҮЙ
Нийслэл, дүүргийн сонгуулийн санал авах байруудтай танилцана уу
2020 оны аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал хураалт маргааш буюу аравдугаар сарын 15-ны 07:00 цагт улс орон даяар эхэлнэ. Та сонгуулийн санал өгөх байраа доорх мэдээллээс шалгаж харна уу. Мөн жагсаалтаас таны овог нэр, нас хүйс, оршин суугаа хаяг болон хэсгийн дугаарыг харах боломжтой ба та өөрийн хувийн мэдээллийг нягталж шалгаарай.
2020 -оны 10 -р сарын 14
313
ДЭЛГЭРЭНГҮЙ
Дүүргийн эмнэлгүүд эрүүл мэндийн бүх төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлнэ
2016 он хүртэл дүүргийн нэгдсэн эмнэлэгт зөвхөн хүүхэд, дотор, мэдрэлийн чиглэлээр хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ үзүүлдэг байсан. Тэгвэл 2016 оноос хойш тусламж, үйлчилгээний нэр төрлийг үе шаттайгаар нэмэгдүүллээ.
2020 -оны 10 -р сарын 14
778
ДЭЛГЭРЭНГҮЙ
Ууланд эрэн хайх, аврах ажиллагааны дадлага сургууль зохион байгуулав
Нийслэлийн Аврах анги 105-ын бие бүрэлдэхүүн Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр Тэрэлж, Бумбатын аманд 2020 оны 10 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд “Ууланд эрэн хайх, аврах ажиллагаа” сэдэвт дадлага сургуулийг зохион байгуулав. Тэрэлж бүүвэйт camp хаданд авиралтаар тоноглогдсон хэсэгт сургалтыг явуулсан юм. Тус дадлага сургуульд Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 7 алба хаагч хамрагдаж, эрэн хайх, аврах ажиллагааны мэдлэгээ дээшлүүлж, туршлага хуримтлуулсан.
2020 -оны 10 -р сарын 13
691
ДЭЛГЭРЭНГҮЙ
Сурагчдад олон улсын стандартад нийцсэн автобус үйлчилнэ
Нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хамгаалах ажлын хүрээнд нийслэлийн Цагдаагийн газар, Тээврийн цагдаагийн газар, Эрүүл мэндийн газарт туулах чадвар сайтай, бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгч буй. Энэ хүрээнд өнөөдөр Сүхбаатарын талбайд цагдаа, эмнэлэгийн албан хаагчдад иж бүрэн тоноглогдсон автомашин, нийслэлийн Боловсролын газарт хүүхдийн автобусыг хүлээлгэж өгөх арга хэмжээ боллоо.
2020 -оны 10 -р сарын 13
158
ДЭЛГЭРЭНГҮЙ
“Тавилгаа өөрөө хийж сурцгаая” арга хэмжээ боллоо
Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, Юнион пойнт ХХК-тай хамтран 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр “Тавилгаа өөрөө хийж сурцгаая” арга хэмжээг Улаанбаатар инновацын төвд зохион байгууллаа.
2020 -оны 10 -р сарын 13
538
ДЭЛГЭРЭНГҮЙ
Спортын талбайг иргэдэд нээлттэй үйлчлэх боломжийг бүрдүүлж ажиллахыг үүрэг болголоо
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Хил хамгаалах Ерөнхий газрын баруун талд байрлах 1.8 га газарт цэцэрлэгт хүрээлэн спортын талбай байгуулагдсан. Тэгвэл тус спортын талбайн олон улсын стандартад нийцсэн гүйлтийн тартан зам дуусч байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр 21:00 цагт газар дээр нь ажиллаж, ашиглалт хамгаалалт болон иргэдэд зөв зохистой үйлчлэхтэй холбоотой зарим үүрэг чиглэлийг холбогдох албаны хүмүүст өглөө.
2020 -оны 10 -р сарын 13
335
ДЭЛГЭРЭНГҮЙ
Туул тосгоны эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтад орлоо
НЭМГ-ын харьяа Туул тосгоны Эрүүл мэндийн төвийн шинэ барилга өнөөдөр ашиглалтад орлоо. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн Д.Сарангэрэл, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Л.Төмөрбаатар, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар, Туул тосгоны захирагч А.Одбаяр болон албаны бусад хүмүүс оролцсон байна.
2020 -оны 10 -р сарын 12
352
ДЭЛГЭРЭНГҮЙ