XXI зууны дэлхийн томоохон хотуудын дотор Улаанбаатар шиг модон жорлонтой, нүүрс түлж амьдардаг, эсгий гэртэй нийслэл байхгүй. Эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийн талаарх ойлголт мартагдаж, хөрс, агаар, ус нь бохирдсон гамшгийн хотод амьдарч байсан нийслэлчүүдийн хувьд хонгилын үзүүрт гэрэл асаасан хүн бол Э.Бат-Үүл. Тэрбээр Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөж, орчин үеийн жишигт нийцсэн метрополис хот болгоно хэмээн нийслэлчүүдэд том амлалт өгсөн