ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНД “ДЭЛБЭЭЛСЭН” УРАН БАРИМЛУУД
Хот гэдэг сэтгэл татам байж жуулчдын хөл тасрахгүй, бас иргэд ч гудмаар алхахдаа баяр баяслыг мэдэрнэ. Хойд хөршийн нийслэл Москва хотыг зорих жуулчдын дийлэнх нь хөшөө дурсгал, уран баримлыг нь сонирхохоор очдог гэсэн судалгаа бий. Барилга, орон сууцны бөөгнөрөл үүсээд байгаа нийслэлд маань “чимэг зүүлт” шиг хэрэгтэй байгаа зүйл бол уран баримал. Тиймээс нийслэлийн Захирагчийн ажлын алба, Монголын урлагийн зөвлөл хамтран энэ төрлийн уран бүтээлчдийг дэмжих, баримлын урлагийг хөгжүүлэх, иргэдэд сэтгэл ханамж мэдрүүлэх зорилгоор “Улаанбаатар уран баримал-2014” наадмыг анх удаагаа зохион байгуулсан юм. Үүний хүрээнд монголчуудын домог, түүхээс сэдэвлэсэн, ёс заншлыг харуулсан 30 гаруй баримал үндэсний цэцэрлэгт хүрээлэнд наадмын өмнө сүндэрлэсэн билээ. Зохион байгуулагчдын зүгээс цаашдаа энэ наадмыг уламжлал болгон зохиохоос гадна нийслэлийн 150 гаруй хөшөө дурсгалыг монгол, англи хэлээр бичсэн нэр, тайлбар бүхий пайзтай болгож эхлээд байна.
2014 -оны 7 -р сарын 21
ДЭЛГЭРЭНГҮЙ