Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2007 оны 46 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:
Нэг. Монгол Улсын Их Хурлын 2007 оны "Агаарын бохирдлыг бууруулах талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" 46 дугаар тогтоолын хэрэгжилттэй УИХ-аас танилцах болсонтой холбогдон дээрх тогтоолын хэрэпжилтийг шалгах, шаардлагатай мэдээлэл, судалгааны материалыг бүрдүүлэх, дүгнэлт гаргах үүрэг бүхий "Ажлын хэсэг"-ийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор баталсугай.
Хоёр. Дээрх тогтоолын хэрэгжилтийн явц, санал, үр дүнгийн талаарх мэдээлэл, танилцуулгыг бэлтгэж УИХ-д хүргүүлэх, хийгдэх ажлуудын талаарх мэдээллийг цаг тухайд нь танилцуулж байхыг "Ажлын хэсэг" /Д.Ганболд/-т үүрэг болгосугай.
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР