Томуу А/ N1H1 / шинэ вирусын халдварын эсрэг дархлаажуулах ажлыг зохион байгуулах тухай

2010-01-12 00:00:00

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 "в", 29.2 Гамшгаас хамгаалах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1, Эрүүл мэндийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2, 10.1.5 дахь заалт, Эрүүл мэндийн сайд, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2009 оны 396/426 дугаар хамтарсан тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

Нэг. Томуугийн А/Н11М1/ шинэ вирусын халдварын эсрэг дархлаажуулах ажлыг зохион байгуулах нийслэлийн комиссын бүрэлдэхүүнийг нэгдүгээр, томуугийн вакцинаар дархлаажуулах ажлын үе шат, тооцоог хоёрдугаар хавсралтаар баталсугай.

Хоёр. Томуугийн А/Н1Ы1/ шинэ вирусын халдварын эсрэг дархлаажуулах үндэсний төлөвлөгөөний дагуу зорилтот бүлгийн хүн амыг бүрэн хамруулах, зохион байгуулалтын арга хэмжээ авч, дархлаажуулалтын явц, дүн мэдээг нэгтгэн танилцуулж ажиллахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар / Ц.Ганхүү/-т үүрэг болгосугай.

Гурав. Томуугийн А/Н11Ч1/ шинэ вирусын эсрэг вакцинжуулалтыг дүүргийн түвшинд шуурхай зохион байгуулах комисс томилон, хүн хүч, тоног төхөөрөмж, шатахуун, харилцаа . холбооны хэрэгслээр хангах, зохион байгуулах бүрэлдэхүүнийг сургалтанд хамруулах арга хэмжээ авч, дархлаажуулалтын дүн мэдээг нэгтгэн, мэдээлж ажиллахыг Дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Дөрөв. Томуугийн вакцины хадгалалт, тээвэрлэлт, түгээлт, дархлаажуулалтын явц, дархлаажуулалтаас үүссэн хог хаягдлын устгал, халдвар хамгаалал аюулгүй байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авахыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Бямбасүрэн/-т даалгасугай.

Тав. Дархлаажуулах ажлыг богино хугацаанд зохион байгуулахтай холбоотойгоор шаардагдах хүн хүч, унаа техник, хэрэгсэл болон бусад арга хэмжээнд дэмжлэг үзүүлж ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газар /Х.Батбилэгт/-т үүрэг болгосугай.

Зургаа. Дархлаажуулалтанд хамруулах иргэдэд зориулсан зөвлөмж зааврыг хэвлэл мэдээллийн хэрэгслэзр сурталчилж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба /Д.Сайнбаяр/-д даалгасугай.

Долоо. Энэхүү захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж, дүн мэдээг танилцуулж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Цогзолмаад үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР