Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай

2009-12-06 00:00:00

Монгол Улсын гамшгаас хамгаалах тухай хуулийн 18дугаар зүйлийн 18.1.1, 18.1.2,18.1.3, 18.1.4, 26 дугаар зүйлийн 26.1.1 Засгийн газрын 2000 оны 190 дүгээр тогтоол, нийслэлийн Засаг даргын 2009 оны 54 дүгээр захирамжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг. Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр 2009 оны 12дугаар сарын 23-ны өдрөөс нийслэлийн нутаг дэвсгэрт хүйтний эрч чангарч байгаатай холбогдуулан гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийн, бэлтгэл бэлэн байдлыг хангаж, хариуцлагатай жижүүр томилон, холбоо, техник хүч хэрэгслийг шатах тослох материалаар ханган бэлэн байлгахыг нийслэлийн онцгой байдлын газар /Х.Батбилэг/, дүүргийн Онцгой комиссын дарга, гамшгаас хамгаалах албадын дарга нарт тус тус үүрэг болгосугай.

Хоёр. Дулааны шугам сүлжээний хэвийн үйл ажиллагааг хангах, дулаан их Хэмжээгээр алдаж байгааг таслан зогсоох зорилгоор нийслэлийи гудамж, талбай дахь траншейны тагны асуудал дээр анхаарч, ажил зохион байгуулан ажиллахыг Захирагчийн албаны харьяа Ус сувгийн удирдах газар / Б.Пүрэвжав/, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар /Д.Дашзэвэг/, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" Хувьцаат компани /Д.Баттулга/, Халаалтын зуухны ашиглалт зохицуулалтын газар /Б.Ган-Очир/, "Улаанбаатар" дулааны сүлжэз Хувьцаат компани /Д.Бямба-Очир/-нд үүрэг болгосугай.

Гурав. Цаг агаарыи аюулт үзэгдэл болж болзошгүй өдрүүдэд цахилгаан эрчим хүчний хэвийн уйл ажиллагааг хангаж, төвлөрсөн системд холбогдож амжаагүй үйл ажиллагаа явуулж буй уурын зуухны хэвийн үйл ажиллагаа, нүүрсний нөөц дээр анхаарч ажиллахыг нийслэлийн " Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэс /Ц.Ганхүү/, "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" Хувьцаат компани /Д.Баттулга/, Халаалтын зуухны ашиглалт зохицуулалтын газар /Б.Ган-Очир/, Онигой байдлын газар /Х.Батбилэг/, дүүргийн Онцгой комиссын дарга нарт үүрэг болгосугай.

Дөрөв. Болзошгүй цасан шуурганы үед нийслэлээс гарч, орох даваа, техникийн шалган нэвтрүулзх товчоогоор өнгөрөх тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, техник, хүч хэрэгслийг шатах тослох материалаар ханган байршуулж, мзргэжлийн удирдлагаар ханган ажиллахыг нийслэлийн Онцгой байдлын газар /Х.Батбилэг/, Замын цагдаагийн газар /Х.Энхжаргал/, Авто замын газар /Д.Од/, Захирагчийн ажлын албаны "Улаанбаатар зам засвар, арчилал" компани /Ц.Шинэзориг/, дүүргийн Онцгой комиссын дарга нарт даалгасугай.

Тав. Гамшиг ослоос урьдчилан сэргийлэх ажлыг ард иргэдэд мэдээллийн хэрэгслээр хүргэх ажлыг зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба /Д. Сайнбаря/-нд даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР