Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай

2009-10-30 00:00:00

     Нэг. Нийслэлийн нутаг дэвсгэрт Олон улсын дүрмээр зохицуулагдах халдварт өвчин болох А хүрээний /H1N1/ вирусээр үүсгэгдсэн халдварт өвчний тархалт нэмэгдэж, цэцэрлэгийн хүүхдийн ирцийн байдалд хийсэн судалгааны дүнг үндэслэн цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг 2009 оны 11 дүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн түр хугацаагаар зогсоосугай.

     Хоёр. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, төрийн болон хувийн өмчийн боловсролын байгууллага, Авто техникийн шалган бүртгэх товчоодод ариутгал халдваргүйтэлийн ажлыг эрчимжүүлж, хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Боловсролын газар /Д.Энхбаяр/, Нийтийн тээврийн газар /П.Наранцэцэг/, Авто замын газар /Д.Од/, Мэргэжлийн хяналтын газар /Л.Бямбасүрэн/, дүүргийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

     Гурав. Бага дунд насны хүүхдийн насны онцлогт тохируулан хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, эцэг эхчүүдэд өвчний халдвараас урьдчилан сэргийлэх заавар зөвлөгөө өгөх цагийг нэмэгдүүлэн ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба /Д.Сайнбаяр/-нд үүрэг болгосугай.


НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР