Хөрөнгө бүртгэлээс хасах тухай

2010-08-02 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 97 дугаар тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 87 дугаар сургуулийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр цаашид ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон 32 400 000 / гучин хоёр сая дөрвөн зуун мянган/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий Цэргийн гал тогооны барилгыг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т зөвшөөрсүгэй.

     Хоёр. Актлагдаж данс бүртгэлээс хасагдаж буй хөрөнгийг хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэлэн худалдаж, худалдсанаас орох орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т даалгасугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР