Байгаль хамгаалах газрын бүтэц, орон тооны хязгаарт өөрчлөлт оруулах тухай

2010-08-02 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5 дахь заалт, Ойн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.7 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Нийслэлийн Засаг даргын 2009 оны 14 дүгээр захирамжийн хавсралтын 5 дахь заалтын дөрөвдүгээр баганын 1 дүгээр мөрний "48 хүртэл" гэснийг "51 хүртэл", дөрөвдүгээр баганын 2 дугаар мөрний "Улирлын 8" гэснийг "Улирлын 5" гэж тус тус өөрчилсүгэй.

     Хоёр. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг нийслэлийн Байгаль хамгаалах газрын орон тооны хязгаарт багтаан "Ойн алба"-ыг 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулан ажиллуулахыг нийслэлийн Байгаль хамгаалах газар /Ю.Дэлгэрмаа/-т зөвшөөрсүгэй.

     Гурав. Ойн албатай холбогдох зардлын төсвийг нийслэлийн Байгаль хамгаалах газрын 2010 оны төсвийн тодотголд нэмж тусгахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т даалгасугай.

     Дөрөв. Энэхүү захирамжийг 2010 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн мөрдөн ажиллахыг нийслэлийн Байгаль хамгаалах газар /Ю.Дэлгэрмаа/-т даалгасугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР