Ажлын хэсэг байгуулах тухай

2010-08-03 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дугаар зүйл, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь заалт, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2009 оны 4/21 дүгээр тогтоолын 5 дугаар бүлгийн 5.9 дэх хэсгийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Туул голоо авран хамгаалах үйлсэд олон нийтийн оролцоог зохион байгуулах МАХН, "Ногоон суваг байгаль" ТББ-тай хамтран санаачилсан "Хатан Туул ба Цаг хугацаа" 2 сарын аянд хамтран оролцох, мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хавсралтаар баталсугай.

     Хоёр. Туул голын сав дагуу орчны бохирдол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сайн дурын морин зргүүл, идэвхитэн байгаль хамгаалагч, хөдөлгөөнт эргүүл, хяналтын пост ажиллуулахыг Нийслэлийн Байгаль хамгаалах газар /Ю.Дэлгэрмаа/, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга /Л.Бямбасүрэн/, Нийслэлийн Цагдаагийн газар /С.Баатаржав/, Нийслэлийн Замын цагдаагийн газар /Х.Энхжаргал/, Нийслэлийн Онцгой байдлын газар /Х.Батбилэг/-т үүрэг болгосугай.

     Гурав. Эргүүл, хяналтын постонд ажиллах иргэдийг ажлын түр байраар хангаж цалинжуулж урамшуулахыг Нийслэлийн Хөдөлмөрийн газар /Б.Батбаатар/-т даалгасугай.

     Дөрөв. Аяны хүрээнд хийгдэж байгаа ажлын мэдээ, танилцуулгыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд сурталчлан зохион байгуулахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба /Б.Сайнбаяр/, 7 хоногт 1 удаа
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР