Барилга байгууламж акталж, данснаас хасах тухай

2010-08-03 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Нийслзлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 01 дүгээр тогтоолыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. "Шинэ Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд 7 дугаар хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан 300 айлын түр оршин суух орон сууцны барилга барих газрыг чөлөөлөх зорилгоор Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийслзлийн Өмчийн харилцааны газрын хөрөнгөнд бүртгэлтэй, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр цаашид ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон 41 186 780 /дөчин нэгэн сая нэг зуун наян зургаан мянга долоон зуун наян/ төгрөгийн бүртгэлийн үнэ бүхий хавсралтанд тусгагдсан барилга байгууламжийг акталж нийслэлийн өмчийн бүртгэлээс хасахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т зөвшөөрсүгэй.

     Хоёр. Актлагдаж данс бүртгэлээс хасагдаж буй хөрөнгийг хоёрдогч түүхий эдийн зориулалтаар үнэлэн худалдаж, худалдсанаас орох орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ч.Однасан/-т даалгасугай.

     Гурав. Энэхүү төсөл хзрэгжиж дууссаны дараа уг орон сууцны барилгуудыг холбогдох хууль тогтоомжийн дагуу нийслэлийн өмчид бүртгэн авах ажлыг зохион байгуулж, хөрөнгийн ашиглалтанд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзоригт үүрэг болгосугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР