Нөхөн олговрын хөрөнгө гаргах тухай

2010-08-04 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэпж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
     Нэг. Улаанбаатар-Лүнгийн чиглэлийн автозамын трасст орж, газар чөлөөлсөн Хүүдүүд ХХК-ний үл хөдлөх хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг 34 961 430 /гучин дөрвөн сая есөн зуун жаран нэгэн мянга дөрвөн зуун гуч/ төгрөгөөр тогтоосугай.

     Хоёр. Хүүдүүд ХХК-д 34 961 430 төгрөгийн нөхөх олговрыг гэрээнд заасан хугацаанд, 2010 онд газар чөлөөлөх, нүүлгэн шилжүүлэхэд батлагдсан хөрөнгөнөөс гаргахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/-т зөвшөөрсүгэй.

     Гурав. Эзэмшил газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах гэрээг хууль, тогтоомжийн дагуу Хүүдүүд ХХК-тай тохиролцон байгуулж, нөхөх олговор олгохыг нийслэлийн Газрын алба /Ц.Сандуй/-нд даалгасугай.

     Дөрөв. Энэ захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Б.Мөнхбаатарт үүрэг болгосугай.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР