Зуун айлын уулзварыг өргөтгөн шинэчиллээ

2014-07-22 00:00:00
Нийслэлийн нэг жилийн өөрчлөлтийг бид фото зургийн цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад Зуун айлын уулзвараар бүх чиглэлд нэвтрэх боломжтой болголоо. Уулзвар өргөтгөх ажлын хүрээнд нийт 12105 ам метр талбайд хучилт хийж, гэрэлтүүлэг, гэрлэн дохио шинээр суурилуулав. Орчны тохижилтын хэсэгт 21 мод тарьж, 3564 ам метр талбайд явган зорчигчийн зам барилаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.