Хөрөнгө гаргах тухай

2010-08-05 00:00:00
     Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5-ийн "а", 29 дүгээр зүйлийн 29.2 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 12 дугаар сарын 23-ны хуралдааны 84 дүгээр тэмдэглэл, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2006 оны 44 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

     Нэг. Буриадын соёл, урлаг, спортын олон улсын "Алтаргана-2010" наадмын үеэр 07 дугаар сарын 19-ний өдрөөс 07 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Итгэлт хамбын эд өлгийн үзэсгэлэнг зохион байгуулах ажилд дэмжлэг үзүүлж мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Нийслэлийн Соёл урлагийн газар /Ц.Пүрэвхүү/-т даалгасугай.

     Хоёр. Итгэлт хамбын эд өлгийн үзэсгэлэнг зохион байгуулахад зарцуулагдах 3.000.000 /гурван сая / төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Тамгын газар /Ц.Болдсайхан/-т зөвшөөрсүгэй.
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР