Ажлын хэсэг байгуулах тухай

2010-08-19 00:00:00
     Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29.2 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2010 оны "Бизнесийн орчныг шинэчлэх жил" болгох тухай 2009 оны 377 дугаар топгоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2010 оны 60 дугаар захирамжийг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
 
     Нэг. “Бизнесийн орчны шинэтгэлийн жил"-ийн хүрээнд дэвшүүлсэн зорилтыг хангах зорилгоор аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, түүнийг олгохтой холбогдсон харилцааг зохицуулж байгаа эрх зүйн актыг хянаж боловсронгуй болгох асуудлыг судлан боловсруулах ажлын хэсгийг хавсралтаар байгуулсугай.
 
     Хоёр. Ажлын хэсгийн үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавьж ажиллахыг Ажлын хэсэг /Б.Баатарзориг/-т даалгасугай

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН
ЗАХИРАГЧ Г.МӨНХБАЯР