Н.Гантөмөр: “Railbus” хугацаандаа замдаа гарна

2014-05-07 00:00:00
Толгойт-Амгалан чиглэлд ирэх зургадугаар сарын 6-наас эхэлж төмөр замын автобус явуулахаар төлөвлөсөн.  Энэ талаар нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрөөс тодрууллаа.

-Нийслэлчүүд  удахгүй төмөр замын автобусаар зорчино гэсэн хүлээлттэй байна. Ажил ямар шатандаа яваа вэ?

-Нийслэлээс хөрөнгийн асуудлыг шийдлээ. Шинээр дөрвөн нам тавцант зогсоол барих ажил эхлээд байна. Нэг зогсоол барихад 300 сая төгрөг болно гэсэн дүн гарсан. Түүнийг нийслэлийн төсвөөс гаргалаа.  Мөн ОХУ- ын “Трансмаш холдинг” компаниас “PA-2” маркийн “Railbus” авчрахаар болсон.  Ерөнхийдөө ажил ахицтай байгаа.

- Толгойт-Амгалан чиглэлд хоёр дахь зам барих ажлыг гүйцэтгэнэ гэсэн.  Энэ ажил хугацаандаа амжих болов уу. Эхэлсэн үү?
- Толгойт өртөөний автозам, зогсоолыг өргөтгөх ажил эхэлсэн  Мөн зарим хэсэгт зорчигчийн тавцан барьж, шугам хоолой шилжүүлэх, өргөтгөх, шинээр барих, дуу чимээ тусгаарлагч, хамгаалалтын хашаа барих ажил ид өрнөж байна. Хугацаанд нь ашиглалтад оруулж, нийслэлчүүддээ нэгэн шинэ үйлчилгээг хүргэхээр хичээж байна.
- “Railbus”-ийн үйлчилгээ эхлэснээр бидэнд олон талын ашиг тусаа өгөх байх. Тийм үү?  
- Эхний ээлжинд явуулах RA-2 маягийн rialbus нь 350-400 хүн зорчих боломжтой байх юм.  Хотынхны толгойны өвчин болсон зам түгжрэл, төвлөрөл багасах байх гэж тооцоолсон.  Өдөртөө гурван удаа 100 км цагийн хурдтайгаар Толгойт-Амгалангийн чиглэлд 47 минут  явах тооцоо гарсан байна.
 
Т.ДАЛАЙ