Нийслэлийнхээ төлөө залуус нэгдлээ

2009-08-18 00:00:00

Хотын хөгжил иргэн бүрээс гэдэг. Энэ ч үүднээс хотынхоо ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ

хэсэг залуус нэгдэн "Шинэчлэлт XXI зуун" төрийн бус байгууллагыг байгуулан ажилдаа оржээ. Энэ сарын 25-нд тохиож буй "Залуучуудын өдөр"-ийг тохиолдуулан тус төрийн бус байгууллага, Монголын Залуу-чуудын холбоотой хамтран "Нийслэл бидний гэр" нэртэй аяныг нийт залуусын дунд зарлах гэж байна. "Залуучуу-дын өдөр"-өөр нээлтээ хийх тус аяны хүрээнд төвийн дүүргуү-дийн автобусны буудлуудыг .тохижуулахаар болжээ.
Баянзүрх дүүрэгт найм,. Сонгинохайрханд хоёр нийт 20 автобусны буудлыг засч сайжруулан, сандал, хогийн сав тавьж иж бүрэн тохижуулах аж. Өнгөрсөн саруудад тус төрийн бус байгууллага "ТБД Андууд". "Цамбагарав" зэрэг газрын автобусны буудлыг тохижуулжээ. Үүнээс гадна Туул голын эрэг орчмыг цэвэрлэж, чулуугаар хийсэн хогийн сав байрлуулан, иргэдэд хотоо хайрлах талаар лекц унших юм байна.