Их дээд сургуулийн хичээлийг 10-дугаар сард эхлүүлэх санал тавилаа

2009-08-14 00:00:00

Сүүлийн үед Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба цаг үеийн хэд хэдэн чухал ажилд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Энэ талаар Захирагчийн Ажлын Албаны дарга бөгөөд Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Баттай ярилцсан юм.

Яамны байгуулсан гэрээ хотын хойдхэсгийг харанхуй өвөлжүүлэх үү
Халаалт өгөх, өвлийн горимд ороход маш бага хугацаа үлдээд байна. Энэ хугацаанд өвөлжил-тийн бэлтгэл ажлыг амжуулах шаардлагатай. Цахилгаан, ду-лааны шугам сүлжээний газар, ОСНААУГ, УСУГ зэрэг мэргэж-лийн байгууллага батлагдсан төлөвлөгөөний дагуу графикт ажлаа хийж байгаа.

Тиймээс энэ ажилд онцын хүндрэл гарахгүй гэж бодож байна. Өвлийн бэлтгэл ажилтай холбоотой хүндрэл гарч болзошгүй хоёр асуудал хамгийн их анхаарал татаж байгаа. Эхнийх нь Баян-зүрх дүүргийн "УС-15", Биоком-бинат, Шувуун фабрикийн орон сууцыг халааж гурван уурын зуухыг хариуцаж байсан "Айр Би Эйр" компани ажлаа хийж чадахгүй болсноор нийсэлийн Засаг даргын захирамжаар менежментийн гэрээг нь цуцалсан. Тоног төхөөрөмж бүх зүйлээ аваад явсан болохоор тэр газруудыг яаж халаах вэ гэдэг асуудал тулгарсан. Тиймээс энэ газруудад шинэ эуух угсрах гэж байна. Зуух угсрах компаниудыг шалгаруулах, гэрээ хийх, ажлыг эхлүүлэх зэргийг хийлээ. Ингэснээр бид арван сарын иэгнээс өмнө энэ гурван газарт халаалт өгч, хэвийн болгохоор ажиллаж байна. Нөгөө нэг бэрхшээлтэй асуудал бол Эрдэс баялаг, эрчим хүчний яамны захиалгаар хийгдэж байгаа Хайлаастын дэд станцын шинэчлэлтийн ажил юм. Эхэлснээсээ хойш хоёр жил болж байхад дуусаагүй, ажил нь зогсчихсон. Энэ жил ашиглалтад орно гэсэн баталгаа бараг л байхгүй. Үүнээс болж хотын хойд чиглэлийн бүх зуслангууд, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн зарим гэр хороолол найдвартай цахилгаантай өвөлжинө гэсэн баталгаагүй болж байгаа. Маш олон айл, байгууллага цахил-гаангүй болох, өдөр тутам цахилгааны хязгаарлалтад орох хүндрэл гарна. Тиймээс бид энэ асуудлыг Засгийн газарт оруулж, холбогдох арга хэмжээ яаралтай авахаар хөөцөлдөж байна.
Нийслэлийн зам ачааллаа даахгүй нь

Бас нэг ажил бол баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх замыг шинэчлэх ажил хийгдэж эхэлсэн. Уулзваруудыг хэсэпч-лэн хааж, зам засварын ажпыг хийж байна. Тиймээс замын хедөлгөөн болон нийтийн тээврийн хөдөлгөөний урсгалыг зохицуулах ажлыг холбогдох байгууллагууд хийсэн. Ингэж төв хэсгийн замыг хааснаас болж бусад замуудад маш их ачаалал үүссэн. Энэ сарын 25 гэхэд одоогийнхоос ч илүү их ачаалалтай болж, хотын хөдөлгөөн маш хүнд байдалд орно. Тиймээс бид их дээд сургуулийн хичээлийг ирэх сарын нэгнээс бус 10 дугаар сарын нэгнээс эхлүүлж өгөөч гэсэн хүсэлтийг холбогдох газруудад тавьсан. Одоогоор эцсийн шийдвэр ирээгүй байна. Ингэвэл хотын ачаалал гайгүй болно гэж үзэж байгаа. Зам засварын ажил хожуу эхэлсний шалтгааныг би мэдэхгүй. Гэхдээ тендер зарлах хугацааны зөвшөөрөл олгохдоо Сангийн яам маш их хугацаа алдснаас болж ажил удааширсан гэсэн мэдээлэл авсан.
Олон мод тарьж төгөл байгуулсан айлуудыг шагнана

Бидний анхаарч байгаа ажлын нэг нь хот тохижилт. Нийслэлийн 370 жилийн ой болоход хоёр сар гаруйн хугацаа үлдсэн. Тиймээс байгууллагууд хотын ой угтсан тохижилтын ажлуудаа яаравч-лах хэрэгтэй. 370 жилийн ойн өмнө хотын өнгө үзэмжийг эрс сайжруулах ажлыг зохион байгуулж байна. Зөвхөн Захи-рагчийн Ажлын Апба биш оюутан залуучууд, иргэдийг татан оролцуулахаас гадна орчноо тохижуулах ажпыг эрчимжүүлэх зорилгоор зарим төрийн бус байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байна. Үүнээс гадна Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тарьсан моддыг нэг бүрчлэн явж үзсэн. Энэ жил тарьсан мод, бутны ургалт сайн байна. Одоо хашаа барих, услалтын систем хийх ажил удахгүй эхэлнэ. Намрын тохижилтын ажлын хүрээнд цэцэрлэгт хүрээлэнд үлдсэн моддоо тарихаар бэлтгэж байна. Мөн хашаандаа олон мод, бут тарьсан иргэдийг шалгаруулж урамшуулдаг уламжлалт ажил 10 дугаар сард хийгдэнэ. Гэхдээ өнгөрсөн жил оролцсон иргэд үүнд хамраг-дахгүй, шинээр мод тарьж
тодорхой үр дүнд хүрсэн иргэдийг бид шагнаж урамшуулна. Модны тоо чухлаас гадна тарьсан модоо арчилж ургуулсан байдал, олон нэр төрлөөр тарьж бичил цэцэрлэг болгосон зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан үзэж шалгаруулдаг. Харин зуслан, хотын гадна мод тарьсан айлууд энэ шалгаруултад хамрагдахгүй.
"Намрын ногоон өдрүүд" дүүрэг бүрт дэлгэгдэнэ

Мөн жил бүрийн өодүгээр сарын 15-наас "Намрын ногоон өдрүүд" үзэсгэлэн худалдаа зохион байгууллагддаг. Өмнө нь "Мишээл" төв дээр гурван өдөр явагдаад өнгөрдөг байсан бол энэ жил дүүрэг бүрт үзэсгэлэн худалдааг зэрэг явагдана. Гол арга хэмжээ нь "Мишээл" төвд тав хоног явагдах бол дүүргүүдэд бүтэн сарын турш "Намрын ногоон өдрүүд" үргэлжилнэ. Иргэдэд ойрхон байх үүднээс бүх дүүрэгт "Намрын ногоон өдрүүд"-ийн салбар үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болсон. Хөдөө орон нутагт хүнсний ногоо тариад нийслэлийн иргэдэд хүргэдэг хүмүүсийг хотод байдаг зоорийн аж ахуйтай холбож, ногоогоо удаан хадгалах нөхцөлийг бүрдүүлнэ. Ингэснээр нийслэлчүүд зөвхөн үзэсгэлэн-гийн үеэр бус жилийн турш чанартай, хямд хүнсний ногоо-гоор хангагдах учраас шинэ зохион байгуулалтаар хийхээр болсон юм.