Улс эх орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэд төрийн одон медалиар энгэрээ мялаалаа

2013-12-27 00:00:00
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, эрхзүй, аж үйлдвэр, мал аж ахуйн  төрийн болон төрийн бус байгуулагад олон жил үр бүтээлтэй ажиллсан хүмүүсийн хөдөлмөр зүтгэлийг үнэлж төрийн дээд одон медалиар энгэрийг нь мялаалаа. Шинэ оны босгон дээр төрийн одон медаль хүртсэн иргэд илүү хичээж ажиллах урам зориг итгэл дүүрэн байгаагаа илэрхийлж байсан юм. Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга “Та бүхний хичээл зүтгэлийн хүчээр улс орон маань хурдацтай хөгжиж байна. Шинэ ондоо аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн байж, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүсье” гэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.