Сонгинохайрхан дүүрэг 130 га газрыг Техникийн зах байгуулахаар чөлөөлж өгчээ

2013-12-11 00:00:00
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар дүүргийн 24, 25 дугаар хорооны нутаг дэвсгэрийн “Баянхошуу уул” 24 дүгээр хорооны “Бумбатын рашаан” орчим, 32 дугаар хорооны нутаг дэвсгэр шинэ товчооноос Эмээлт хүртлэх засмал замын урд хэсэг газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэжээ. Мөн энэ оны 8 дугаар сард “Сонгинохайрхан уул”-ын зүүн бэл, “Бурхантын ам”-ыг тус тус орон нутгийн тусгай хамгаалалтад авч байжээ. Тусгай хамгаалалтанд авсан Сонгинохайрхан уулын зүүн бэл орчмын газар дээр Улаанбаатар хотын төвлөрсөн техникийн зах байгуулахаар төлөвлөлт хийгдсэн юм. Харин нийслэлийн удирдлагуудаас дүүргийн ИТХ-д хүсэлт  гаргасны дагуу хамгаалалтын бүсээс 130 га газрыг чөлөөлөхөөр энэ удаагийн чуулганаар хэлэлцэн шийдвэрлэжээ.

                                                                                                                                                                                   Ж.МАРАЛ