Төрийн 200 гаруй албан хаагч тангараг өргөлөө

2013-12-09 00:00:00
Өнөөдөр Монголын хүүхдийн ордонд нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын төрийн захиргааны албан тушаалд нэр дэвшин, томилогдон ажиллаж буй нэр бүхий 283 албан хаагч төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөлөө.  УИХ-аас баталсан Төрийн албаны тухай хуулиар төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журмыг  Монгол Улсын Ерөнхийлөгч тогтоодог бөгөөд төрийн жинхэнэ албан хаагч "Эх орон, ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ" хэмээн тангараг өргөдөг гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.