Өрх бүрт төсвийн санал авах хуудас тараах ажил үргэлжилж байна

2013-11-06 00:00:00
Нийслэлийн Засаг даргын “Иргэний оролцоотой төсөв-2014 хэлэлцүүлэг зохион байгуулах тухай" А/984 тоот захирамжийн дагуу нийслэлийн 318,000 гаруй өрхөөс ирэх оны нийслэлийн төсөвт  санал авах хуудсыг 152 хороогоор дамжуулан тарааж байна. Саналын хуудсаар бүтээн байгуулалтын 5 чиглэлээр иргэдийн саналыг авна. Энэхүү саналын хуудсыг зааврын дагуу бөглөснөөр иргэн та нийслэлийн төсвийн төслийг боловсруулах ажилд өөрийн хувь нэмрээ оруулж байгаа юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.