“Хурдасгуур” хөтөлбөрт шалгарсан старт-ап багуудад санхүүжилт олголоо

2021-09-08 18:11:23

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд Нийслэлийн залуусын Гарааны бизнесийг дэмжих арга хэмжээний сонгон шалгаруулалтын эхний өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Арга хэмжээнд Багануур, Баянзүрх, Налайх дүүргээс “Хурдасгуур” хөтөлбөрт шалгарсан нийт 18 баг оролцож, гарааны бизнесийн санаагаа уралдуулсан юм. “Хурдасгуур” хөтөлбөрт шалгарсан багуудаас шилдэг старт-ап санааг өнөөдөр сонгон шалгаруулж, 10 сая хүртэлх төгрөгийн буцалтгүй санхүүжилт багуудад олголоо. Сонгон шалгаруулалтын шүүгчдийн бүрэлдэхүүнд Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын Менежмент, маркетингийн хэлтсийн дарга Д.Отгонбаатар, Баянзүрх дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн Төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Х.Мөнхтулга, “Старт-ап маркетинг спэйс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Мөнхбаяр, Сейфтранс ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Учралт зэрэг хүмүүс ажиллав.

Нийслэлийн залуусын Гарааны бизнесийг дэмжих арга хэмжээний сонгон шалгаруулалт есдүгээр сарын 9-нийг дуустал Баянхошуу бизнес инкубатор төвд үргэлжилнэ.

10 сая хүртэлх төгрөгийн буцалтгүй санхүүжилт авсан багууд (Есдүгээр сарын 7-ны өдөр)

Баянзүрх: M.E.2, Dream team;

Багануур: Уран Бүргэд, U space;

Налайх: Fresh, Greenhouse.

Хамтран зохион байгуулагчид

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар;

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар;

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар.

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР