Санзайн зуслангийн замд засвар хийнэ

2021-09-04 10:19:29

Санзайн зуслан чиглэлийн авто замд  засвар шинэчлэлт хийж байгаа. Энэхүү засварын  ажлын хүрээнд авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг тодорхой хугацаагаар хязгаарлах юм.

2021 оны есдүгээр сарын 6-ны 08:00 цагаас есдүгээр сарын 20-ны 23:00 цаг хүртэл Санзай чиглэлийн авто замын хөдөлгөөнийг хязгаарлана. Нийтдээ 2.6 км авто замын зорчих хэсэгт цементээр бэхжүүлсэн суурийн ажил, асфальт бетон хучилтыг хийх юм.

 НИЙСЛЭЛИЙН АВТО ЗАМЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР