Захирамжид өөрчлөлт оруулах тухай

2021-07-29 08:00:35

2021 оны 07 сарын 29-ний өдөр                                       Дугаар А/590                                               Улаанбаатар 

 

 

 

 

 

 

Захирамжид өөрчлөлт оруулах тухай

 

 

    Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6.“ж”, 29.2 дахь хэсэг, Засгийн газрын 2021 оны 118 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

    Нийслэлийн Засаг даргын 2021 оны А/477 дугаар захирамжийн 1.1 дэх хэсгийн “Хязгаарлалт тогтоогоогүй худалдаа үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэл хугацаагаар тогтоож” гэснийг “хоол үйлдвэрлэл үйлчилгээний газар (ресторан, баар /паб, баар/ биллиард, баар/спорт, кафе, сүлжээ хоолны газрууд, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээтэй хоолны газар)-ын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-00:00, бусад хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэл хугацаагаар тогтоож” гэж өөрчилсүгэй.

 

 

 

 

 

                                      НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

                                      БӨГӨӨД УЛААНБААТАР

                                      ХОТЫН ЗАХИРАГЧ                                        Д.СУМЪЯАБАЗАР