Ажилд урьж байна

2021-07-07 09:22:42

НЗДТГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны төвд дараах ажлын байранд урьж байна. Сонирхсон хүн trc@ulaanbaatar.mn хаягаар материалаа ирүүлнэ үү. Бүрдүүлэх материал:

  1. Төрийн албан хаагчийн анкет А хэсэг
  2. Боловсролын гэрчилгээний хуулбар
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2021 оны 07 сарын 21-ний өдрийг дуустал.

КОНТЕНТ ХАРИУЦСАН АЖИЛТАН-1

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Хийсэн контентуудыг сайжруулах, шинэ болон цахим контент боловсруулах үйл ажиллагааг зохион байгуулах, мэдээллийн санг хөтлөх,

Гүйцэтгэх үндсэн ажлууд:

  • Сургалтын төвийн цахим контент боловсруулж буй оролцогч талуудын харилцааг зохицуулах;
  • Контентуудыг стандартын дагуу хэрэглэж, хадгалах;
  • Хэрэглэгчдэд танилцуулах материалын дизайн болон танилцуулгад ашиглах зураглалыг боловсруулах;
  • Сургалтын төвийн цахим платформын хөгжүүлэлтийн төлөвлөгөө гаргах, төлөвлөгөөний дагуух үйл ажиллагаа, биелэлтийг хянаж, тайлагнах

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Төрийн албанд тогтвортой ажиллах, өсөн дэвжих хүсэл эрмэлзэлтэй
  • Их дээд сургууль төгссөн,
  • Photoshop, illustrator, PowerPoint, хэрэглээний программууд дээр ажилладаг
  • Санаачилгатай
  • Нягт, нямбай, хувийн зохион байгуулалттай
  • Эх хэлнийхээ зөв бичгийн дүрмийг сайн эзэмшсэн байх.

Давуу тал болох чадвар, туршлага

  • Сошиал маркетинг хариуцан ажиллаж байсан
  • Их дээд сургуульд багшилж байсан
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй

 

СУДАЛГААНЫ АЖИЛТАН-1

Гүйцэтгэх үндсэн ажлууд:

  • Судалгааны төлөвлөгөө гаргах, асуулга боловсруулах
  • Төрийн албан хаагчдын сургалтын хэрэгцээ тодорхойлох, төрийн алба, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар судалгаа хийх,
  • Албан хаагчдын сэтгэл ханамж, соёл, энгэйжментийн судалгаа хийх
  • Сургалтын үр нөлөөний судалгаа хийх, судалгааны үр дүнд дүн шинжилгээ хийх,
  • Судалгааны мэдээллийн сангийн бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллах

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Төрийн албанд тогтвортой ажиллах, өсөн дэвжих хүсэл эрмэлзэлтэй
  • Нийгэм, эдийн засаг, социологи, бизнес, боловсролын чиглэлээр их дээд сургууль төгссөн
  • Судалгааны арга зүй, судалгаа хийх талаар мэдлэгтэй, судалгааны ажилд оролцож байсан
  • Судалгааны боловсруулалт хийх программууд дээр ажиллах чадвартай
  • Судалгааны үр дүнд шинжилгээ хийх чадвартай
  • Эх хэлнийхээ зөв бичгийн дүрмийг сайн эзэмшсэн
  • Хувийн зохион байгуулалт сайтай, тууштай, багаар ажиллах чадвартай

НЗДТГ-ЫН ДЭРГЭДЭХ СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ТӨВ