Нийтийн биеийн тамирын дугуй, гүйлтийн зам талбай байгуулах /Баянгол дүүрэг, 6-р хороо/

2013-10-10 00:00:00
ТЕНДЕРИЙН УРИЛГА
2013-10-11 
Тендер шалгаруулалтын нэр: Нийтийн биеийн тамирын дугуй, гүйлтийн зам талбай байгуулах /Баянгол дүүрэг, 6-р хороо/ 
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-13/0405 
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос биеийн тамирын дугуй, гүйлтийн зам талбай байгуулах ажил /Баянгол дүүрэг, 6-р хороо/–ыг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. 
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийгбичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 100.000 /Нэг зуун мянган/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоног хүчинтэй байна. 
Дансны дугаар: 200051003
Гүйлгээний утга: НХААГ-13/0405 дугаартай тендерийн материалын үнэ
Хүлээн авагч банк: Нийслэлийн төрийн сан банк 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.  
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн /2011, 2012 он/ борлуулалтын дундаж хэмжээ 500.000.000 /Таван зуун сая/- төгрөгөөс багагүй байх. /Нотариатаар баталгаажуулсан байх/
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: 350.000.000 [Гурван зуун тавин сая] төгрөг
Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2011, 2012 жилийн эцсийн тайлан /Аудитаар баталгаажуулсан байх. 2013 оны эхний хагас жилийн тайлан/
Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын талаарх мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2011, 2012 он/, Сүүлийн 2 жилийн аль нэг жилд 300.000.000 /Гурван зуун сая/ төгрөгийн ажил гүйцэтгэсэн байх. /Захиалагч байгууллагатай хийсэн гэрээ болон ажил хүлээлцсэн актын хамтаар ирүүлнэ/
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Шаардлагатай.
                                     Барилгын тусгай зөвшөөрөл:
                                     - 2.1.1-Барилгын засвар, засал чимэглэл, орчны тохижилт,
                                     - 2.3.3-Хөрсний ус доошлуулах, шүүрүүлэх, эргийн бэхэлгээ, далан  суваг болон газар шорооны тусгай ажил
                                     Замын тусгай зөвшөөрөл:
                                     - 2.8.8-Замын байгууламжид хамаарах талбай байгуулах, засварлах
 
Тендерийн баталгааны үнийн дүн: 12.000.000 /Арван хоёр сая/ төгрөг
Хүчинтэй байх хугацаа: 2013 оны 12-р сарын 24-ний өдрийг хүртэл хүчинтэй байна. 
Тендерийг 2013 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг2013 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 11 цаг 30 минутад нээнэ. 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцно. 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. 
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, бага тойруу-15,
Нийслэлийн Засаг захиргааны 4 дүгээр байр, 10 дугаар давхар, 1001 тоот.
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Мөнхсүлд
Холбоо барих утас: 75757804, 99066496