Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийн байгаль орчин нийгмийн менежментийн хүрээ

2021-05-18 15:05:31

НЗДТГ, Дэлхийн Банк хамтран Улаанбаатар хотод тогтвортой авто зам, тээврээр хангах цогц тогтолцоог боловсруулах, сонгосон авто зам, тээврийн коридоруудад замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, авто замын аюулгүй байдлыг сайжруулах, цаг агаарын гаралтай асуудлуудыг шийдвэрлэх зорилготой Улаанбаатар хотын тогтвортой авто зам тээвэр (УБТАТ) төслийг хэрэгжүүлэхээр төслийн бэлтгэл  ажлыг ханган ажиллаж байна.

УБТАТ төслийг гудамж замын цогц коридор, нийтийн тээврийн тогтвортой систем, зам, тээврийн төлөвлөлт, менежментийн үр дүнтэй институци гэсэн үе шаттай дараах гурван бүрэлдэхүүн хэсгүүдтэй хэрэгжүүлэхээр төлөвлөсөн:

Эхний бүрэлдэхүүн нь Улаанбаатар хотын гудамж, замын бүх төрлийн хэрэглэгчид (үүнд тээврийн хэрэгслээр зорчигчид, явган зорчигчид, дугуйгаар зорчигчид, нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчид орно) зориулан гудамж замын орон зайн үр ашигтай хэрэглээг дэмжихийн зэрэгцээ замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох чадавхийг нэмэгдүүлэх, авто замын аюулгүй байдлыг сайжруулахын хамт, хотын тархай, хоорондоо холбогдоогүй салангид тус тусдаа байгаа гудамж замын сүлжээ болон замын хөдөлгөөний удирдлагын системийг боловсронгуй болгоход анхааран гудамж замын коридоруудыг сайжруулна.

Хоёрдугаар бүрэлдэхүүн нь нийтийн тээврийн үйчилгээний чанар, найдвартай ажиллагааг сайжруулах, үйлчилгээ хүрдэггүй иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ хүрэх хүртээмжийг нэмэгдүүлэх болон бусад төрлийн нийтийн тээврийн үйлчилгээтэй уялдахад дэмжлэг үзүүлэх зорилготой.

Гуравдугаар бүрэлдэхүүн нь Улаанбаатар хотын зам, тээврийн дэд бүтцийн төлөвлөлт, менежмент, үйлчилгээ хүргэлтийг цогц байдлаар шинэчлэхэд зориулсан стратегиуд, аргачлал, арга хэрэгсэлийг боловсруулна.

Төслийн бэлтгэл ажлын хүрээнд төсөл хэрэгжүүлэх явцад учирч болзошгүй эрсдэл, төслийн нийгэм, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар НЗДТГ, Дэлхийн банкнаас хамтран дараах баримт бичиг боловсруулаад байна.

            УБТАТ төслийн Байгаль орчин, нийгмийн менежментийн хүрээг хавсралтаас үзнэ үү.

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС