Үерийн хамгаалалтын далан, суваг цэвэрлэж байна

2021-04-30 14:50:30

Үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн цэвэрлэгээний ажлын хүрээнд Баянгол дүүргийн 9, 21-р хороонд байршилтай 3, 4-р хорооллын үерийн хамгаалалтын далан, сувгийн лаг хагшаас цэвэрлэж байна. Геодези, усны барилга, байгууламжийн газар 2021 онд үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн 25 байршилд 28616 тонн лаг хагшаас цэвэрлэж, төвлөрсөн хогийн цэгт тээвэрлэхээр төлөвлөн, график, төлөвлөгөөний дагуу цэвэрлэгээний ажлыг эхлүүллээ.

Их хотын иргэн та үерийн хамгаалалтын далан, сувагт хогоо битгий хаяарай. Үерийн далан бидний амь нас, эд хөрөнгийг болзошгүй байгалийн гамшиг, үерийн аюулаас хамгаалдаг.

ГЕОДЕЗИ, УСНЫ БАРИЛГА, БАЙГУУЛАМЖИЙН ГАЗАР