“Инновац ба тогтвортой хөгжлийн зорилгууд” олон улсын цахим үзэсгэлэнгийн бүртгэл эхэллээ

2021-04-10 11:14:30

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, Боловсрол шинжлэх ухааны яамтай хамтран  “ИННОВАЦ БА ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГУУД” ОЛОН УЛСЫН ЦАХИМ ҮЗЭСГЭЛЭНГ тавдугаар сарын 7-8-нд зохион байгуулна. 

Тус  үзэсгэлэн нь инновац, технологийн хөгжлийг ашиглан тогтвортой хөгжлийн зорилгуудыг хангах, гадаад, дотоодын шинэлэг санаа,   бүтээлч      шийдлүүдийг      таниулан сурталчлах  замаар инновацын соёлыг түгээн дэлгэрүүлэх, эко системийн оролцогч талуудын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой. Үзэсгэлэнд оролцогчдыг хоёр үе шаттайгаар сонгон шалгаруулж, инновацын шилдэг бүтээгдэхүүн, инновацын шилдэг үйлчилгээ, олон улсын шилдэг оролцогчид номинацаар  тус тус шалгаруулна. Мөн үүнээс гадна 10 бүтээгдэхүүн, үйлчилгээг сонгон, хөрөнгө оруулагчдад танилцуулж, хөрөнгө оруулалт татах арга хэмжээ болох юм.

Үзэсгэлэнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, тэдгээрийн дэргэдэх гарааны компани, лаборатори, төрийн бус байгууллага, өндөр технологийн компаниуд,  олон улсын байгууллагууд, хамтын ажиллагааны оффис, томоохон бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид, энтрепренер залуусын төлөөлөл оролцох боломжтой юм.

Үзэсгэлэнд оролцох салбарууд

  • Боловсролын технологи
  • Хөдөө аж ахуйн  технологи
  • Хүнсний технологи
  • Байгаль орчны технологи
  • Ухаалаг хот      
  • Блокчейн
  • И-эрүүл мэнд
  • Шинэ амьдралын хэв маяг
  • Робот
  • 3D хэвлэл
  • Дижитал инновац /Хиймэл оюун ухаан, Юмсийн интернет /IoT/, Их өгөгдөл /Big data/
  • Шинэ материал  
  • Био технологи 
  • Сэргээгдэх эх үүсвэртэй эрчим хүчний технологи
  • Үндэсний онцлог бүхий соёлын инновац, бүтээлч үйлдвэрлэл
  • Ухаалаг технологид суурилсан төрийн болон бизнесийн  бүтээгдэхүүн, үйлчилгээ
  • Нийгмийн инновац
  • Бусад

Сонгон шалгаруулалт:

 Доорх үзүүлэлтүүдээр оролцох хүсэлтийг сонгон шалгаруулна.

  1. Бүтээгдэхүүн, үйлчилгээний инновац
  2. Тогтвортой хөгжлийн зорилго, инновацын тэргүүлэх чиглэлд нийцсэн байдал
  3. Зах зээлд нэвтэрсэн болон нэвтрэх боломжит байдал

 

1-Р ШАТ

Бүртгэлийн эцсийн хугацаа: 2021.04.14

Онлайн сонгон шалгаруулалтад оролцох бүртгэлийн линк: https://bit.ly/InnovationExpo2021

2-Р ШАТ

Сонгон шалгаруулалтад тэнцсэн байгууллагуудад 2021.04.15-ны дотор мэдэгдэх ба байгууллагууд өөрсдийн байгууллагын болон үзэсгэлэнд танилцуулах бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга, 1-3 минутын видео, каталог, лого, баннерыг чанарын шаардлагын дагуу хийж, 2021.04.25-ны дотор ирүүлнэ.

И-Мэйл: innovation.expo@gmail.com

Холбоо барих утас: 70111299  85854510  80113936

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР