Фото мэдээ: Нийтийн тээврийн автобуснуудад өглөө бүр ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна

2021-04-02 15:23:15

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар холбогдох албаныхны хамт өнөөдөр нийслэлийн нийтийн тээврийн компаниудын үйл ажиллагаа, хүрэлцээ, хангамж болон халдвар хамгааллын дэглэм хэрхэн мөрдөж байгаатай танилцлаа. Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобуснуудад өглөө бүр ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, үйлчилгээнд гаргаж байгааг нийслэлийн нийтийн тээврийн компаниудын удирдлагууд хэлж байлаа.

Статистик мэдээллээр нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний бүртгэлд их багтаамжийн 1148 автобус, 48 троллейбус, 17 угсраа, дунд багтаамжийн 46, бага багтаамжийн 59 автобус, 503 такси, нийт 1822 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Үүнээс өдөр тутамд шугамын үйлчилгээнд 960 тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож, иргэдийг тээвэрлэж байна.