Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хүсэлтэй иргэд аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авна

2021-03-11 22:46:26

Гуравдугаар сарын 8-ны өдрийн Улсын Онцгой комиссын хурлаар нийслэл, аймгийн Онцгой комисс эрсдэлийн үнэлгээ хийж, зорчих хөдөлгөөндөө өөрсдөө зохицуулалт хийхээр болсон билээ.  Тухайлбал, Дархан-Уул, Хэнтий, Сүхбаатар, Баянхонгор, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг аймгуудын Онцгой комисс Улаанбаатараас ирэх хөдөлгөөндөө хязгаарлалт тогтоож, иргэд хүлээж авахгүй байх шийдвэр гаргаад байна. Тиймээс Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хүсэлтэй иргэд аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл авах бөгөөд 72 цагийн хүчинтэй PCR/ПГУ-ын шинжилгээ өгсөн байх шаардлагатай юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС