Нийтийн тээврийн үзлэг эхэлнэ

2013-09-12 00:00:00
Нийслэлийн нийтийн тээврийн их, дунд, бага оврын автобус, такси тээврийн хэрэгслийн техникийн үзлэг шалгалт энэ сарын 15-нд эхэлнэ.

Шалгалтын хугацаа эхэлсэнтэй холбогдуулан Нийслэлийн тээврийн газраас аж ахуйн нэгж байгууллагуудын тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах хуваарийг батлан гаргасан байна.

Тиймээс албан байгууллагууд хуваарийн дагуу Нийслэлийн тээврийн газрын мэдээллийн сан дахь тээврийн хэрэгслүүдийг техникийн бүрэн бүтэн байдал, тээврийн хэрэгслийн иж бүрдэл, ерөнхий байдал, зорчигчдын ая тухтай зорчих шаардлагыг бүрэн ханган хугацаандаа хамрагдахыг албаныхан уриаллаа.

Нийтийн тээврийн техникийн үзлэг арваннэгдүгээр сарын 15 хүртэл үргэлжилнэ. Нийслэлд 2660 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдгаас үндсэн чиглэлд 1050 их багтаамжийн автобус, туслах чиглэлд 418, буухиа чиглэлд 481, такси үйлчилгээний 711 тээврийн хэрэгсэл үйлчилгээ үзүүлж байна.